08 сарын 12-ны өдрийн зурхай

2016-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын 8 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 9, Онгоц одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 5 цаг 46 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Хонь

Хувийн сахилга батыг чанд сахь. Одоо хийж байгаа бүх ажилдаа маш сайн, няхуур ханд. Гэр бүлийн асуудлаа шуугиан дэгдээлгүй шийдвэрлэ. Идэвх санаачлагатай хониныхон хэрэгцээгүй болсон эд зүйлс, зарим хөрөнгөө онлайнаар худалдахаар шийдэж магадгүй. Гэр бүлийн уулзалт зохион байгуулж, хүн болгонд үг хэлэх боломж олго.

Үхэр

Үхрийн  ордныхон зочломтгой найрсаг зантай. Найз нөхдөө урихдаа онцгой хоол хийж дайлах нь гэр бүлийн гишүүддээ бахдал төрүүлнэ. Зарим үед гэрийн ажлаас түр ч болов  хөндийрч цэвэр агаар амьсгалахыг илүүд үздэг. Та ийм байдалд байгаа бол санаа сэтгэлээ цэгцлээд хотоос гарч дурсгалт газруудаар аялаарай. Үнэтэй биш ч хэрэгтэй бараа хайж олох чадвар аяллыг тань төгс болгож чадна.

Ихэр

Бүтээлч, эрч хүчээр дүүрэн байна. Хайр дурлалын харилцаа амжилттай. Өөрийн бодсон санасанаа хэрэгжүүлж чаддаг зан тань олон зүйл хийж амжуулах эрч хүч өгнө. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Бусдыг өөрийн оюун ухаанаараа татахыг хичээ. Башир аргаар бусдыг өөрийн болгож болох ч энэ нь таны хүссэ зүйлийг өгөхгүй л болов уу.

Мэлхий

Өөрийгөө хөгжүүлэх тул дээр анхаарал хэрэгтэй. Зорилго чинь итгэл найдвар өгөх болно. Хэрэв та амьдралынхаа эд материалын хэрэгцээ ба сэтгэл санааны байдлын хоорондох тэнцвэрийг олж чадах юм бол сэтгэл ханамж чинь нэмэгдэнэ. Шашны үйл ажиллагаа, мөргөл залбиралд оролцвол сайн. Ялангуяа гэр бүлийн гишүүд чинь тантай хамт оролцвол сэтгэлд чинь таатай байх болно. Олонх мэлхийнүүд болж байгаа үйл явдлыг өөрөө оролцохгүйгээр ажиглах болно.

Арслан

Найз нөхөд тань аз хийморь авч ирнэ. Та хэн нэгэнд туслах ч хариу барихгүй байх. Өөрийн хүсэл мөрөөдлөө хүмүүст хэлэх цаг хэдийн ирсэн учир юу хүсч байгаагаа цаасан дээр буулга. Сэтгэл зүйн хувьд хүндхэн байдалтай учирч мэдэх юм.өөрийгөө шүүмжлүүлэхийг хэрхэвч бүү зөвшөөр. Тулах цэгээ босгож байгаа арслангийн ордныхон зүрх сэтгэлийн дуудлагаар яв. Бизнесээ хэдий хэр ашигтай явж байна гэдэгт дүгнэлт гарга.

Охин

Таны нэр хүнд өсч, ажил төрөлд таатай нөлөө үзүлэх болно. Нэр хүнд өсөхийн хажуугаар ажлын үр дүнд гарч, шагнал урамшуулал хүртэх болно. Хүмүүнлэгийн болон сайн дурын байгууллагад ажилладаг охиныхон удирдах албан тушаалд томилогдоно. Найз нөхөдтэйгөө хамт цагийг хөгжилтэй өнгөрүүл. Үйлчлүүлэгч, дарга болон бизнесийн хамтрагчтайгаа харилцах харилцаа амжилттай байх бөгөөд энэ нь таныг тушаал дэвшихэд нөлөөлнө.

Жинлүүр

Таны сонирхол дотоод мэдрэмж ажил хэргээ урагшлуулахад тань нөлөөлөх бололтой. Энэ үед таны ирээдүй эерэгээр өөрчлөгдөнө. Шинийг санаачилж, шинэ сонирхолтой болсноор хуучин зуршлаас салж амьдралд тань эерэг өөрчлөлт гарна. Асуудал үйл явдал тухайн үедээ л ойлгоход хялбар байдаг. Амьдрал үргэлж нэгэн хэвийн байхгүйг сана. Бизнес ажил төрлийн төлөвлөгөө гаргаж ажил төрлөө эхлэх цаг. Ажил ихтэй утаснаас уяатай өнгөрөх ч гэр бүлдээ цаг гаргаарай.

Хилэнц

Өнөөдрийг гэртээ хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөсөн ч болно. Сар болон санчир гараг хоорондоо таагүй холбогдсон тул цаг хугацаа их шаардсан ажилд өдрийг барах бололтой. Биеийн эрч хүч үнэхээр сулрах шинжтэй. Адал явдал хөөх эсвэл өөр сонирхолтой зүйл оролдсон ч өөрийгөө зугаацуулж чадахгүй. Жинлүүрийн ордод байгаа сар гэр бүлийн тань харилцааг сайхан болгож, хүмүүсийн сэтгэл зүрхийг эмчлэх болно.

Нум

Эхэлсэн ажилаа дуусгах, ирээдүйгээ төлөвлөхөд тааламжтай өдөр. Таньд санхүүгийн шинэ эх үүсвэр олох шинэ санаа төрж болзошгүй байна. Цэвэр агаар, байгальд дотны хүмүүсийнхээ хамтаар урт хугацааны аялалд гарах эсвэл амрахад стресс, ядаргаа тайлагдана. Романтик харилцаа холбоо болон сонирхлынхоо талаар бодож үзэхийг од эрхэс таньд зөвлөж байна.

Матар

Санхүүгийн чухал шийдвэрүүд гаргахад тийм ч тохиромжтой цаг үе биш. Сүйхээтэй матрынханд зөвлөхөд мэдэхгүй зүйлд эрсдэлтэй алхам хийж, зовж байж цуглуулсан мөнгөө үрэхээсээ өмнө нухацтай сайн бод. Бэлгэнд авсан гэрийн эд хогшил хүлээн авагчийн санаанд үнэхээр тохирно. Та үүргэ гүйцэтгэсэн бол үнэ өртөг нь боломжийн байна. Өөртөө гоосайхны эмчилгээ болон массаж хийлгэххэрэггүй. Өвчин эмгэг уламжлалт эмчилгээгээр сайжрахгүй байвал орчин үеийн эмчилгээ тус болно.

Хумх

Ирэх хэд хоногт эрч хүчийн билэгдэл ангараг гараг хязгаарлагдмал байдлын бэлгэ тэмдэг санчир гарагтай нэгдэх болно. Амжилтанд хүрэхийг хүсч байгаа бол ажилдаа хариуцлагатай бай. Аливааг аргацаах эсвэл өөртөө хэт сэтгэл хангалуун байх нь зорьсон ажлаа амжилтгүй болох шалтгаан. Хайртай хүнийхээ тусламж дэмжлэгээр бэрхшээлийг даван туулна. Зөв төлөвлөвөл аяллаар явах санаагаа хэрэгжүүлэх байх.

Загас

Баасан гараг. Өнөөдөр уйтгартай, гунигтай уур амьсгал зонхилох болно. Та өөртөө болон бусдад хатуу хандах хэрэг гарна. Бусад хүмүүсийн мөнгөтэй холбоотой асуудал таныг таагүй байдалд оруулна. Хэрэв та худалдаа наймааны давуу талаас болоод бизнесийн хамтрагтайгаа эвлэрч чадахгүй байгаа бол энэ тухай илүү их бодох цагийг өөртөө гарга.

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

3 цаг 36 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

8 цаг 10 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

11 цаг 30 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

15 цаг 35 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

15 цаг 35 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

15 цаг 35 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин