МАН-ын ялалт, ханшийн өсөлт

2016-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ХАТАН

Монголчуудын амьд­ралд хамгийн ихээр нөлөөлдөг “ногоон” мөнгөний ханш өдрөөс өдөрт өссөөр дийлдэш­гүй болж байна. Хурдац­тай хөдөлгөөнд орсон ам.долларын өсөлтийг энэ жилийн хамгийн их сонирхол татсан улс төрийн үйл явдлуудтай холбож үзвэл бодит байдал тодорхой болно.

Сонгуулийн өдөр 1962.53 төгрөг байсан ам.долларын ханш 42 хо­ногийн турш өс­сөөр өчигдөр буюу найм­ду­гаар сарын 10-ны өд­рийн байдлаар 179.06 төгрөгөөр нэмэгдээд байна. Гэтэл энэ 42 хоно­гийн хугацаанд Монгол Улсын хувьд томоохон өөрчлөлт явагдаж МАН төрийн бүх эрхийг аваад буй. Тухайлбал, МАН-ын дарга М.Энхболдыг УИХ-ын даргаар томилогдсон өдөр ам.долларын ханш 1993.87 төгрөг болж УИХ-ын сонгууль болсон өдрөөс 31.34 төгрөгөөр нэмэгдсэн. Гэтэл 26 дахь Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат томилогдсон өдөр ам.долларын ханш 2017.57 төгрөг болж 23.7 төгрөгөөр өсөв. Харин төгрөгийн ханшийг тогтворжуулж, “ногоон”-ы хөөрөгдлийг зохицуулах ёстой Монголбанкны ерөн­хий­лөгч Н.Баяртсайханыг томилогдсон өдөр ам.долларын ханш 19.94 төгрөгөөр нэмэгд­жээ. Энэ мэтчи­лэн ханш өссөөр өчигдрийн байдлаар Монголбанкнаас зарласан хаалтын ханш нэг ам.доллар 2141.59 төгрөгтэй тэнцээд байна.

Экспортын орлого багасч, хөрөнгө оруулалт хасах үзүүлэлттэй болсон нь ам.долларын ханш өсөхөд чухал нөлөө үзүүллээ. Мөн ажлаа аваад удаагүй Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы “Гадаад валютын цэвэр нөөц -429 сая ам.доллар байна” гэсэн мэдэгдэл “ногоон”-ы ханшийг тэнгэрт гарахад гол үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно. Угаас төгрөгийн ханш огцом унаж байгаагийн гол шалтгаан гадаад валютын нөөц шавхагдсантай холбоотой юм. 

Ам.долларын ханш 2141.59 төгрөгт хүрсэн нь төсөвт суулгаснаас 111.59 төгрөгөөр илүү гараад байгаа билээ. Учир нь улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөгөөр бодож суулгасан юм. Өдөр өдрөөр нэмэгдэж буй долларын ханш цаашид буурах нь бүү хэл улам өснө гэсэн урьдчилсан дүгнэлтийг эдийн засагчид хэлж байна.

Ам.долларын ханшийг тогтворжуулах ажлыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар яаралтай хийж эхлэхгүй бол улс орны эдийн засаг удахгүй сөхрөх нь. Тиймээс одоо л бидний сонголтын үр дүн гарч Монгол Ардын нам сонгуулийн үеэр амлаж байсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх цаг ирснийг сануулья. Ханшийн өсөлтийг хазаарлаж чадвал шинэ Засгийн гавьяа тэр болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12