08 сарын 11-ны өдрийн зурхай

2016-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 8 сарын 11, Бархасвадь гараг. Билгийн тооллын 8, Хонгорцог одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 5цаг 44 минутад мандан, 20 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Хонь

Найз нөхөд эсвэл хөршүүдээс үнэтэй мэдээлэл авах байх. Зарим нь чухал албан тушаал хаших санал хүлээн авна. Энэ боломжийг  ашиглан илүү ихийг сурч, боловсрохыг хичээгээрэй. Зарим хонь оршин суугаа газраас нүүхээр шийдэх байх. Шинэ хөршүүдээр зочилж, тухайн газар орон болон тэдний талаар мэдэж авч өдрийг өнгөрөөнө.

Үхэр

Санхүүгийн байдалдаа голлон анхаар. мөнгөө зөв зарцуулахдаа зардал хэмнэх талаас нь анхаар. Ингэснээр ирээдүйн тогтвортой байдлаа хадгалж чадна. Үл ялиг саад төлөвлөгдөөгүй зардал гарч ирэх магадлалтай. Тиймээс мөнгөө хадгалах нь чухал. Хэрвээ гэртээ нийтийн цуглаан зохион байгуулах гэж байгаа бол зочиддоо замаа сайн зааж өгөөрэй.

Ихэр

Таньд маш сай нөлөө үзүүлэх болно. Мөрийтэй тоглоом таны сонирхлыг маш их татах бөгөөд  хэзээ зогсохоо сайтар мэдэх хэрэгтэй. Өрөвмөц содон зүйл хийх гэсэн хүсэл тань гайхалтай аялал хийхэд нөлөөлж, сонирхолтой хүмүүстэй танилцуулах болно. Хэн нэгэнд бэлэг авахдаа хэт том бэлэг авч хамаг мөнгөө үр гэсэн үг биш юм. Тэдэнд хэрэгтэй, худалдаж авч чадах зүйлээ бэлэглэ.

Мэлхий

Сар таны 12-р нарны гэр ихрийн ордыг дайран өнгөрч буй тул эв найрамдал нам тайван байдлыг ивээнэ. Дүрслэх урлаг ба гоо үзэсгэлэнг илэрхийлсэн ажилд татагдана. та чөлөөт цагаа уран сэтгэмж эсвэл онгод шаардах эрэл хайгуул хийж  өнгөрөөхөд хүрнэ. Та уран зөгнөл, эсвэл гэнэн мөрөөдлөөр жигүүрлэх болно. Хэрэв биелэгдэшгүй зүйлээр хөөцөлдөөгүй тохиолдолд энэ бие махбод сэтгэлийн хувьд сайн нөлөө үзүүлж болох юм.

Арслан

Та энэ долоо хоногт үдэшлэг баяр наадмын урилгад булагдана. Хэт их ажилласны дараа нам гүм орчинд байх хэрэгтэй. Ачаалал стрессээ тайлах байгальтай газар амар. Олны хөл үймээнд бужигнах нь сэтгэл санаа болоод эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлж болзошгүй. Улс төрийн бүлгэмд явдаг бол компанит ажилдаа дарагдах бололтой. Дараа нь танд хөгжилдөх цаг олдоно. Хэт их ачаалал үүрэх хэрэггүй. Найзтайгаа романтик харилцаа үүсгэж магадгүй.

Охин

Ямар нэг үйл ойлголцлоос болж хүмүүстэй харилцах харилцаанд таагүй байдал үүснэ. Өнөөдөр үүрэг хариуцлага нэмэгдэж ердийн үеэс илүү завгүй байна. Хоёр нүүртэй хүмүүсээс хол бай. Ажил төрөлд бага зэрэг саад тотгор тохиолдох хэдий ч энэ бүгдийг шаргуу хөдөлмөрийн үр дүнд даван гарна. Таалагдахгүй зүйл байгаа бол зөнд нь орхи. Хэрэв олон н ийтийн арга хэмжээнд очих талаар ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа бол зөнд нь орхи. Хэрэв олон нийтийн арга хэмжээд очих талаар ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа  бол гэртээ амарч, найз нөхөдтэйгөө гадуур зугаалсан ч болно.

Жинлүүр

Нөхцөл байдалдаа тохируулан амьдралдаа зөв харьцаа тогтоо. Аливааг эхлэхэд хэцүүхэн байх ч үр шимийг нь удахгүй хүртэх болно. Аливаа зүйлд дипломатч ханд. Ойртож дотносох гэсэн хүмүүсээс болгоомжил, тэдний юу бодож байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ. Аялахаар явах нь сайхан санаа ч байж болох юм. Эрч хүч анхаарлаа ажилдаа зарцуул.

Хилэнц

Сар таны ордод шилжин ирсэн болохоор хүсэл, зорилгоо нэгтгэн үр бүтээлтэй ажиллаж чадна. Та бол мөрөөдөгч, хэрэв тараадлаа стратеги, төлөвлөгөө болгон амжилттай хэрэгжүүбэл том үр дүнд хүрэх шинжтэй. Нийгмийн үйл явдал аривн энэ үед та сонирхолтой хүмүүстэй танилцаж, өдрийг амжилттай өнгөрөөж чадна. Таны үзэл бодлыг хуваалцдаггүй хамтрагчтайгаа маргалдаж мэднэ.

Нум

Таны эргэн тойрон дахь хүмүүсийн яриа, эргэлзээгээ даван туулахтай холбоотой хоёрдмол өдөр. Хөндлөнгийн хүмүүстэй ширүүхэн маргалдаж болзошгүй байна. Тиймээс өнөөдөр та урьд нь хэзээ ч байгаагүйгээр тэвчээр, хүлээцтэй байх шаардлагатай. Эс бөгөөс та нэг дор бүхнийг алдах болно. Аливаа зүйлийг тулган шаардах нь тийм ч ухаалаг зүйл биш юм.

Матар

Өнөөдөр од эрхсийн холимог хандлага удирдана. Санхүүгийн байдал шийдвэрлэхэд хэцүү байх ч практик туршлага тнь танд юу хийх ёстойг хэлээд өгнө. Бусдыг хөгжөөдөг төрөлх зан тань тус болохгүй тул тэднийг ганцааранг нь орхих нь дээр. Өнөөдөр гүйж харайх, айзамт гимнастикаар хичээллэх, ажлын стрессийг тайлан эрүүл мэнддээ сайжруулах зарим нэг дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой өдөр.

Хумх

Өнөөдөр гайхалтай өдөр. Сар бахасбадь гарагийн хажуугар өнгөрч, хайр дурлал болон амар амгалан амьдралд эерэг нөлөөө үзүүлнэ. Мөрийтэй тоглоомонд азтай, санамсаргүй олз олно. Гэвч хэт шунах хэрэггүй. Хумхууд үр хүүхэдтэйгээ цагаа өнгөрөө. Та бүтээлч, шинийг санаачлагч байж чадна. Салбартаа идэвх зүтгэл гаргавал сонгосон мэргэжилдээ тэргүүлэх болно. Хамгийн их хүсдэг зүйлээ хийж, сэтгэл санаа ба зүрхээ сэргээ.

Загас

Ажилсаг, шударга Загаснуудад шагнал дагуулах хүчирхэг боломж ирж байна. Бизнес болон ажил хэргийн асуудлууд тань маш сайн байна. Танд өрсөлдөгчөө ялах боломж олдоно. Өдрийн сүүлээр ажлаас гадуурх үүрэг хариуцлагаа нухацтай бодоход яг тохирсон цаг. Та үнэхээр онцгой бүлгийн удирдагч болохыг хүсэж байна. Та өөрийн эрч хүчээ илүү онцгой хувийн дотны зүйлдээ зориулахыг илүүд үзнэ. Харилцаа холбоогоо сайжруулсанаар хүссэн зорилгодоо хүрэхэд тань туслана.

 

Эх сурвалж:www.polit.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг UB лавлах 1617-оос авна уу.

 

 

 

 

Улстөрчид УИХ-ын сонсголоор “байлдах” уу?!

Ер нь бол, УИХ дээр болдог сонсголд анхаарал тавих хэрэгтэй цаг ирсэн шиг байна. Ө

1 цаг 1 мин
Гурван жилийн өмнө халах, 36 сарын тэтгэмж өгөх хоёрын аль нь төсөвт хортой вэ?!

Засгийн газар бүхэлдээ юу, эсвэл яамд дор бүрнээ юу, ямар ч байсан цомхотгол хийхээр болоод б

1 цаг 1 мин
Гишүүдийг “...Л.Энх-Амгаланг дэмжихгүй бол АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан гэв үү?

Наанаа намжсан улс төр цаанаа гадаах халуун шиг л байгаа бололтой. Үндсэн хуулийн 39. 3-т “…Монгол Улс

1 цаг 1 мин
Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

2025-06-20
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

2025-06-20
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

2025-06-20
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

2025-06-20
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

2025-06-20
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2025-06-19
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19