_700_b.jpg)
Т.ДАЛАЙ
Олимпийн наадмын дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 25 метр спорт гар бууны дасгалд олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар цэц сорилоо. Энэ дасгалд нийт 40 тамирчин өрсөлдсөнөөс Грекийн Анна Коракаки түрүүлж, Герман, Швейцарийн тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Ц.Мөнхзул 580 оноогоор 11, О.Гүндэгмаа 579 оноогоор 12 байр эзлэв. Ийнхүү манай мэргэн буучид Риогийн тэмцээнээ өндөрлүүллээ.
Эх сурвалж:www.polit.mn