43 мянган барилга, байгууламжийн байршлыг сүйрлийн бүсээр нэрлэжээ

2016-08-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

1966 он. Хоёр өдөр дараалан орсон хүчтэй борооны улмаас Туул, Сэлбэ, Улиастай гол үерлэж эргээсээ халив. Тэр үед 103.5 мм буюу жилийн дундаж хур тунадасны 40 хувьтай тэнцэх хэмжээний бороо орсон бөгөөд усны урсац секундэд 1570 шоо метр хүрч голын усны төвшин ердийнхөөс 1.5 метрээр нэмэгдсэн гэдэг. Үерийн улмаас хоёр өдрийн дотор 109 хүн амиа алдаж 13000 айл өрх усанд автаж байлаа. Үүгээр зогсохгүй Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр бохирдож, 38 албан байгууллагын үйл ажиллагаа нэг сар хүртэл хугацаагаар тасалдаж байв. 50 жилийн өмнөх зартай үерт нийслэлчүүд 300 сая төгрөг буюу тухайн үеийн ханшаар 100 сая ам.долларын хохирол амсчээ.

Үүнээс хойш 50 жил өнгөрч байна. “Томоохон үер 50-100 жилд дахин давтагддаг. 1966 оны үерийн аюул Улаанбаатарчуудад дахин тулгарч болзошгүй. Тэр үед одоогийнх шиг үерийн аман дээр байшин болон гэр хорооллууд төвхнөөгүй байсан үе. Энэ удаад бүр ч илүү хохирол амсч мэднэ” гэж мэргэжлийн хүмүүс анхааруулах болов. Үүнийг батлах шиг үерийн тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн судалгаа ч байна. Улаанбаатар хотод 1915-2015 оны хооронд 34 удаагийн том, жижиг үер болжээ. Сүүлийн 10 жилд гэхэд 19 удаа үер буусан нь өнгөрсөн 100 жилд тохиолдсон үерийн 55.8 хувийг эзэлсэн нь албаны хүмүүсийн сэтгэлийг зовниож байна.

Тэгвэл саяхан Нийслэлийн захирагчийн албанаас дахин нэг судалгааг гаргажээ. Нийслэлийн хэмжээнд 43526 барилга байгууламж, обьект болон 211772 хүн үерт өртөх магадлалтайг тогтоосон байна. Үерийн аюулд өртөх хамгийн өндөр эрсдэлтэй бүсэд Хан-Уул дүүрэг багтжээ. Тодруулбал, Богд Уулын ам, Туул голын сав дагуу боссон орон сууцны хорооллууд үерийн өндөр эрсдэлтэй бүсэд байрлаж байна. Судалгааг задалж үзвэл, орон сууцны 631, 31515 гэр үерт өртөх эрсдэлтэй байна. Үүнээс гадна боловсролын 68, эрүүл мэндийн чиглэлийн 25 байгууллага, музей, номын сан, үзвэр үйлчилгээний 16 газар болон ногоон байгууламж ч сүйдэж болох эрсдэлтэйг тогтоогоод байна. Мөн худалдаа үйлчилгээний 545, дэлгүүр агуулах 374, харилцаа холбоо эрчим хүчний 25 байгууламж, 354 машины зогсоол, 258 үйлдвэр, 421 газар тариалангийн бүс, түлш шатахуун түгээгүүрийн 20 цэг үерийн эрсдэлтэй бүсэд оршиж байгаа аж. Оффисийн 21 барилга, тодорхойлогдоогүй 9212 барилга байгууламжийг бас онцолжээ. Нийт 43526 барилга байгууламж, обьект сүйрлийн бүсэд багтаж байгаа бөгөөд то­моо­хон үерт сүйдэх эрс­дэлтэйг байгааг албаны­хан анхааруулсан байна.

Харин иргэдийн хувьд Баянгол дүүрэгт 25095, Баянзүрх 38984, Хан-Уул дүүрэгт 68075, Чингэлтэй дүүрэгт 11669, Сонгинохайрхан дүүрэгт 50420, Сүхбаатар дүүрэгт 17529 хүн аюулд өртөх эрсдэлтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12