08 сарын 10-ны өдрийн зурхай

2016-08-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 8 сарын 10, Буд гараг. Билгийн тооллын 7, Хонгорцог одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Хонь

Лхагва гараг. Бүхнийг хяналтандаа оруулахыг хичээсэн ч төдийлөн санаснаар бүтэхгүй бололтой. Чухал ажлаа маргааш бүтэхгүй бололтой. Чухал ажлаа маргааш хүртэл хойшлуул. Уран сэтгэмж, бүтээлч санааг толгойдоо төсөөлөн бодоход хугацаа хэрэгтэй. Үдээс хойш амар. Удаан уулзаагүй найз нөхөр, хамаатантайгаа холбоо барьснаар сэтгэл санаа сэргэж, өнгөрснөө мартаж уучлан, харилцаагаа үргэлжлүүлэх байх.

Үхэр

Лхагва гараг. Үхрийн ордныхон эрч хүчээр дүүрэн байна.аюулгүй болон тогтвортой байдлаар аливаа асуудалд ханд. Яг одоо хэрэгцээгээ хангахын тулд зоримог алхам хий. Үдээс хойш санхүүгийн уулзалтанд очих мөн гарын үсэг зурах онцгой гэрээ хэлэлцээр байгуулахад тохиромжтой. Цалингаа авахаасаа өмнө халаасан дахь мөнгөө бүү үр. Мөн бусдад хэтэрхий өглөгч байдаг хандлагаас зайлсхий. Ойрын хэд хоногтоо зугаа цэнгэлээс хол бай.

Ихэр

Өглөөг тайван эхэлж, сайн унтаж амар. Хэрвээ та массаж эсвэл тохирох эмчилгээ хийлгэж чадвал сэтгэлийн дарамт арилж өөдрөг болох болно. Нууцлагдмал далдын зүйл сонирхохболж, дорнын шашин сонирхон судлах болно. Хайр дурлалын харилцаа сайхан байх хэдий ч зөв танихгүй бол хожим нь харамсахад хүрнэ.

Мэлхий

Өнөөдөр оюуны юм уу биеийн хүчний ажил илүү үр дүн авчрах болно. таны бодол тогтворгүй түмэн зүйлийг эргэцүүлэн бодох болно. Тиймээс анхаарлаа бүрэн төвлөрүүлэх шаардсан ажил барьж аваад хэрэггүй. Илүү сайн ажиллахын тулд мэлхийнүүдэд чимээ шуугиангүй нам жим орчин шаардлагатай. Хэрэв та ганцаараа, саад болох зүйлгүй байх юм бол хамгийн сайн бүтээлээ гаргаж чадна.

Арслан

Лхагва гараг. Өнөөдөр эрч хүч дутмаг байгаа ч та нэгэнт эхлүүлсэн бол дуустал хийдэг хүн. Цаг заваа ашиглан ажлын үр дүнг нэн тэргүүнп тавь. Туршлагатайн зэрэгцээ хариуцлага, итгэл даах нэгэн. иймээс нэр хүнд олж чадах болно. Мөн эхлүүлсэн  ажлаасаа эрч хүчээ эргүүлэн олох нь ойлгомжтой. Хамт ажилладаг нэгэн таныг өдрийн зоогонд урьж, өдрийн аясанд шинэ өнгө нэмнэ. Харин тэд найз нөхдөөс илүү дотно холбоог хүсч байвал та бүү гайхаарай. Хэцүү үед тань түшиг тулгуур болж мэдэх тул өөрөөсөө түлхэх хэрэггүй.:

Охин

Лхагва гариг. Өнөөдөр сурч боловсрох, аялал зугаалгаар явахад их таатай өдөр байх болно. Хэрвээ та захиалгаа өгсөн бол ачаа тээшээ янзалж, авч явах зүйлээ төлөвлөж, мөнгөө солиул. Та аль болох ганцаараа байж, айдас хүйдсээ даван гарахыг хичээ. Танд асар их тайвшралыг өгөх болно. Ямар нэг олон нийтийн үйл ажиллагаанд хандив тусламж өгснөөр олон шинэ боломж нээгдэнэ.

Жинлүүр

Лхагва гараг. Мөнгө санхүүгээ сайн тооцоол. Хүмүүсийн дунд үлэмж ма энергийн харилцаа бий болно. Бизнесийн харилцаатай хүмүүс итгэлцэл дээр тогтож гэмээн ашиг олох болно. Таны таньдаг хэн нэгэн эмнэлэгт мэс засалд орсон бол түүн дээр очиж цагийг хамт өнгөрөөж, сэтгэлийн дэм өг. Таны хамтрагч орлого олж, олз хүлээн авах нь та нарын санхүүгийн асуудлыг шийдвэрлэнэ.

Хилэнц

Өнөөдөр ажилдаа ахиц гаргахыг хичээ. Та эрч хүч, урам зориг дүүрэн байна. харин ажил дээр төдийгүй гэрт ч хамаг ачаалал танаас холуур өнгөрөх бололтой.  Иймээс аятайхан амарч наадан, дуртай хоббигоо хөөцөлд. Өөрийн болон ах дүүгийн хүүхдүүд эргэн тойронд бужигнаж, хөгжилтэй сайхан уур амьсгал бүрдүүлнэ. Та тэднээс бас ч үгүй нилээн юм сурах байх. Амьдралдаа шинэ зүйл өөрчлөлт оруул.

Нум

Эрч хүч, бүтээлч байдал, сексийн чадамж доогуур байна. Ялангуяа энэ нь эрэгтэй нумуудад хамааралтай. Тиймээс нөхцөл байдлыг ухамсарлаад эргэн тойрныхонтойгоо харилцаагаа тодорхойлсон нь дээр. Ажлын ачаалал өнөөдөр эрс нэмэгдэх тул амин дэмтэй хоол хүнсийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.

Матар

Лхагва гараг. Гэр бүлийн төлөвлөсөн уулзалт нь сэтгэл уяраасан онцгой явдлуудаар дүүрэнг байна. Хоббигоо даган хувийн сонирхолоо хөгжүүлбэл таны сэтгэл зүрхийг маш их мөнгөн дүнтэй ашигтай ажил руу татна. Цаг агаар сайхан үед ажлын дараа хамт олонтойгоо хэдэн цагийг тоглож өнгөрүүлдэг ч гэсэн спортоор хичээллэвэл холбоо харилцааг бэхжүүлж, фитнесийн чанар чансаа түвшинг нэмнэ. Та болон хайртын тань хоорондын ойлголцол, янаг амрагийн харилцаа гүнзгийрнэ.

Хумх

Лхагва гараг. Санаанд оромгүй сонин хүнтэй тааралдаж, удаан тээж явсан зорилгоо эргэн санах болно. Асуудлыг үнэн бодитоор дүгнэхийн тулд хөндлөнгийн нүдээр харж сур. Ажил болон гэр бүлийн асуудлаар маш их дарамттай байгаагаа ойлгох болно. Одоо та маш их амжилттай ажиллаж байгаа тул өнөөдрийг амарч өнгөрөөсөн ч болно. Боломжтой бол олон нийтийн ажлаас татгалз. Ажлаа эрт дуусгаж хичээнгүй ажилласны шангаа хүрт.

Загас

Лхагва гараг. Хувийн зохион байгуулалт танд шаардлагатай. Өнөөдөр гадны хүчин зүйлээс болж бусадтай маргалдах мэтгэлзэх зэрэг таагүй үйл явдал зонхилох болно. Тиймээс найз нөхөд, хуучин хайрт, ажлын хамт олонтойгоо буруугаар ойлголцсон бол эртхэн учираа олоорой. Таны амьдралд юу хэрэгтэй байгаа, юу хэрэггүй болохыг мэдэж авна. Та аливаа сорилттой тулгарахад бэлэн байгаа ч эрсдэлтэй алхам хийх нь сайн зүйл биш.

Эх сурвалж:www.polit.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

 

 

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12