150 гаруй аж ахуй нэгж 2-3 сая төгрөгийнхөө нэхэмжлэхийг Хотын даргад өгөв

2016-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Энэ сарын 6-7-ны өдрүүдэд Хүй долоо худагт болсон “Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин соёлын наадмын үеэр худалдаачид их хэмжээний хохирол амссан талаараа хэвлэлийнхэнд хандсан юм. Наадмын үеэр НЗДТГ-ын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс 200-аад иргэн, аж ахуй нэгжид худалдаа эрхлэх зөвшөөрөл олгосон ч наадмын талбайгаас 2-3 км зайтай байсан учраас ямар ч ашиг олоогүй байна. Энэ талаар  “Төгсжаргал” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ын тэргүүн Э.Долгорсүрэн “Зөвшөөрлийн үнэ 10 мянган төгрөг. Дээр нь тус бүр 10 мянган төгрөгийн үнэтэй цамц, фудволк 3 ширхийг хүчээр өгсөн. Хуушуурын наймаа эрхлэгч гэхэд туслах ажилтан болон тогоочийн цалин,  тээвэрлэлтийн 100 мянган төгрөгийн зардал зэргээс хамааран багадаа хоёр сая төгрөгийн зардал гаргасан. Гэвч хоёр өдрийн турш наймаа эрхлэн 200- 350 мянган төгрөгийн орлого олж ямар ч ашиггүй ажилласан. 17-20 мянган төгрөгийн орлого олсон хүн ч байгаа. Тиймээс бид нэгдэж байгаад Хотын захирагч С.Батболдод хохирол барагдуулах нэхэмжлэл өнөөдөр өгч байгаа. “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГазрын ашиглалтын инженер Ж.Нямхүү цүнх дүүрэн зөвшөөрөл зараад явж байсан гэсэн. Нийслэлийн захирагчын ажлын албаныхан зохион байгуулалтаа хийж чадсангүй” гэсэн юм.

Худалдаа эрхлэгчдийн хэлж байгаагаар хамгийн гол нь гар дээрээс худалдаа эрхлэгчдийг хяналттай байлгаж, наадмын зөвшөөрлөө талбайд ойрхон олгох ёстой байсан аж. Тэдний саналыг хүлээж авахгүй бол жагсч, өлсгөлөн зарлахад ч бэлэн байгаа гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12