Т.Дамдинсүрэн: Хэрэгтнийг өөрийгөө удирдах чадвартай байсан гэсэн

2016-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Баянгол дүүрэгт 19 настай залууг 26 удаа хутгалж амийг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарчээ. Шүүх хурал өнгөрсөн сард болж хэргийг үйлдсэн Б-г аргагүй хамгаалалт хийсэн хэмээн үзэж хэрэгсэхгүй болгожээ. Хэргийн мөрдөн байцаалт, шүүх ажиллагааг шударга бус болсон хэмээн талийгаачийн ээж Т.Дамдинсүрэн ярьж байна. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хүү тань амиа алдсан хэргийг шүүхээс аргагүй хамгаалалт гэж үзжээ. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Хэ­рэгтэн н.Буяннэмэх өнгөрсөн арван­­нэгдүгээр сарын 28-нд хүүг минь 26 удаа хутгалж тарчлааж хө­нөөсөн. Тэгээд гарааш­нуудын дунд хаячихаад өөрийгөө хутгалсан гэж хар­даж байгаа. Тэр үед Бичил хороололд гэрэлгүй автомашинтай явж байхад нь цагдаа зогсооход хэ­рэгтэн “Намайг хүн хут­галчихлаа” гэсэн байгаа юм. Энэ бол худлаа. Хүүг минь хөнөөчихөөд хэргээс мултрахын тулд өөрийгөө хутгалсан. Шинжээчид ч тэгж үзсэн. Цагдаа анх зогсооход машин дотор хутга нь байсан гэсэн. Ийм хэргийг шүүгч улайм цайм цагаатгачихлаа. Таньдаг шүүгч нь байсан бололтой. Өөр бас нэг хардах үндэслэл нь эхлээд СЭМҮТ-ийн эмч нар хэрэгтнийг хэргийг үйлдэх үедээ өөрийгөө удир­дан жолоодох чад­вартай байсан гэж дүгнэлт гаргасан. Гэтэл н.Буяннэмэх батлан даал­­­тад гарсны дараа эмч нарыг өөрчлүүлж, шинэ гурван эмчээр “Өөрийгөө удирдах чад­­варгүй байсан” гэж акт гаргуул­сан. Энэ хэрэгт эмч, цагдаа, шүүгч нар бүгд нэг талд ажилласанд гомдолтой байна. Угаас хэрэгтний ар гэрийнхэн танил тал ихтэй хүмүүс юм билээ.

-Мөрдөн байцаалтын явцад хэргийн зүйл ангийг өөрчилсөн гэв үү?

-Анхнаасаа хэргийг Эрүүгийн хуулийн 91.1 гээд хүний амь хөнөөсөн гэж зүйлчилж шалгаж яллагдагчаар татсан. Тэр үедээ мөрдөн байцаагч надад “Эхнэр гадагшаа явах гээд мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэж шууд бус утгаар мөнгө нэхсэн. Би ч боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл төд удалгүй 15-25 жилийн ялтай зүйл ангийг нь таван жилийн ялтай зүйл ангиар өөрчилсөн байсан. Хэрэгтэн хууль, шүүхийн  байгууллага, хэрэгтэн хоёрын хооронд ашиг со­нирхлын зөрчилтэй гэж хардах олон үндэслэл байгаа. Тухайлбал, хэрэг шүүхэд шилжээд долоо, найм хоноод л шүүх хурал зарлагдсан. А.Алтанхуяг шүүгч амрахаасаа өмнө энэ хэргийг шийднэ гэсэн юм билээ. Тэгээд н.Буяннэмэхийг цагаат­гачихаад амралтаа ав­сан. Шүүх хурлын про­цессоос ч хэрэгтний талд үйлчилж байгаа нь илт ажиглагдаж байсан. Тиймээс шүүгчийг АТГ-т шалгуулахаар гомдол гаргах гэж байгаа. Мөн хэргийн талаар давж заалдана.

-Шүүхийн шийдвэрээр бол хүү тань хэрэгтнийг дээрэмдэхийг оролдсон юм биш үү?

-Хүү маань ШУТИС-ийн III курсийн оюутан, 19 настай байсан. Хичээлийнхээ хажуугаар караокед бармен хийдэг. Ажил хийгээд утас аваад түүнийгээ ломбардад тавь­чихсан байсан юм билээ. Түүнийгээ зарах гэж явж байгаад харамсалтайгаар амиа алдсан. Хүү минь их томоотой. Түүнийг анги хамт олон, найз нө­хөд нь шүүх хурал дээр гэрчилсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12