Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулснаар...

2016-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Засгийн газрын хуралдаанаар ирэх сарын 1-нээс мөрдөж эхлэх ёстой байсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг 2014 оны долдугаар сарын 1 болгож сунгав. Энэ хугацаанд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д дахин өргөн мэдүүлж, хуулиудын дагаж, мөрдөх бэлтгэл ажлуудыг хангах шаардлагатай гэж үзсэн юм. Энэ тухайд хуульчдын байр суурийг сонирхлоо.

 

О.Баасанхүү: ЗАСГИЙН ГАЗАР САНААЧИЛСАН ХУУЛИЙНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН

/УИХ-ын хуульч гишүүдийн нэг/

-Энэ бол батлагдсан хууль. Батлагдсан хуулийг Засгийн газар хойшлуулах ёсгүй. Хуулийг хуулиар хү­чингүй болгож, хойшлуулах ёстой. Засгийн газар хууль санаачлаад тэр хуулийнхаа эсрэг хууль санаачлаад явна гэдэг маш хариуцлагагүй үйлдэл. Хэн санаачилсан гэдгээс ярих зүйл байгаа. МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шинэ хуулиар ирэх сарын 1-нээс ял шийтгэлгүйд тооцох хугацаа нь баталгаажиж байгаа. АН болон бусад хэсэгт сонгуулийн будлиантай асуудлууд байгаа. Үүнээс үүдэж зарим гишүүн татагдах байх. Тэр үед МАХН-ын дарга Н.Энхбаярын сонгуульд орох эрх үүсчих учраас хойшлуулж байна гэж харж байна. Түүнээс биш аливаа зүйлийг хойшлуулахад заавал ажлын хэсэг байх ёстой.

Б.Гүнбилэг: ХУУЛЬЧИД СУРГАЛТАД БҮРЭН ХАМРАГДАЖ ЧАДААГҮЙ

/Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч/

-Бид нийгмийн харилцааг зохицуулахын тулд өөрсдөө эдгээр хуулийг танин мэдэж, шинжлэн судлах ёстой. Гэтэл цаг дэндүү давчуу байгаа учраас холбооны гишүүд мөн дээр нь нэмээд хууль сахиулах байгууллагын ажилтнууд сургалтад бүрэн хамрагдаж чадахгүй байдал үүсч байна. Манай холбоо 5300 гишүүнтэй. Өнөөдрийн байдлаар 750 хуульч л зөвхөн Эрүү, Зөрчлийн хуулийн сургалтад суусан байна. Тиймээс эдгээр хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг хойшлуулахаас өөр арга алга.

Эх сурвалж: Өдрийн сонин

С.Нарангэрэл: ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ

/Хуульч, өмгөөлөгч/

-Эрүүгийн хууль дагаж мөрдөх хугацааг хойшлуулсан нь зөв. Ер нь энэ хууль Монголын нийгэмд маш их хүндрэл авчрах эрсдэлтэй. Тиймээс цаашид УИХ Эрүүгийн хуулийг хүчингүй болгох шаардлагатай.

Г.Батбаяр: ТӨСВИЙН ҮРГҮЙ ЗАРДЛЫГ БИЙ БОЛГОЛОО

/Хуульч, өмгөөлөгч/

 

-Хууль батлахаасаа өмнө сайн боловсруулах ёстой байсан. Хууль баталж байх үед МАН төрийн эрх барилцаж байсан. Тэр үед баталж бо­лохгүй гэсэн байр сууриа хүчтэй илэрхийлж байгаагүй. Чимээгүй батлуулчихаад одоо ийм алхам хийж байгаа нь маш их хохирол учрахаар байна. Хуулийн хэрэгжих хугацаа нь ч тулчихсан байна. Энэ хооронд маш олон хуульчид сургалт хийсэн. Хуулийн тэгшитгэлээр хоригдлууд гарч ирнэ гээд хү­лээж байсан. Шинэ Эрүүгийн хууль хэрэгжинэ гээд бид хуучин хэрэглээг хаячихсан. Шүүх дээр ч тэр. Хуучин хуу­лийг орхиод Эрүүгийн шинэ хуулийг хэрэглэх бүх бэлт­гэл ажилдаа орчихсон байсан. Шинэ хууль хэрэгжиж эх­лэ­хээр шүүх хуралд оръё гэсэн төлөвлөгөө, хүлээлтийн байдалтай хүмүүс ч бий. Хуулийн хэрэгжилтэд шаардагдах долоо, найман сарын турш маш их хөрөнгө зарлаа. Төсвийн үргүй зардлыг бий болгосон.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12