08 сарын 09-ны өдрийн зурхай

2016-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 8 сарын 9, Ангараг гараг. Билгийн тооллын давхарласан 6, Салхины эх одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Хонь

Гайхалтай бизнесийн санааг муу төлөвлөгөө нурааж магадгүй. Иймээс эхлэхийн өмнө мэргэжлийн зөвлөгөө ав. Мөн гарах зардлаа ч сайтар тооцох хэрэгтэй. Харилцаа холбоо, аяллын буд гараг нь арслангийн орд хайр сэтгэл, үр хүүхдийн нарны хэсэгт ирсэн болохоор харилцаанд тулгараад буй зөрчил багасна. Гэрээ хэлэлцээрээ дахин сэргээж, чухал уулзалтаа товлоорой.

Үхэр

Өнөөдөр та хайр татам мөрөөдөмтгий байх болно. Хэт үнэтэй тавилга авахдаа сонголтоо сайн хийх хэдий ч таны дансан дахь мөнгө тань багасах бололтой. Уран сэтгэмж төсөөлөн бодох чадвараа ашиглан сайн ажиллахыг хичээ. Найзуудтайгаа болон хамаатнуудтайгаа яг одоо эвлэрч, уучлахыг хичээгээрэй. Шинэ найзтай болох нь танд сонирхолтой байх болно.

Ихэр

Ихрийн ордныхны аливаа зүйл хийхдээ эргэлздэг чанар таныг шийдвэр гаргахад саад учруулна. Хүмүүст туслах боломж олгож, бодол санаагаа цэгцэл. Энэ тийм ч их цаг авахгүй бөгөөд өөрийгөө ойлгоход туслах болно. Өөдрөг байж, асуудлыг даван туулахыг хичээ. Сарны нөлөөгөөр таны бараг мартсан гэж бодож байсан хүүхэд насны таагүй дурсамж сэргэж асуудал үүсгэх блно. Сэтгэл зүйч дээр очиж, өөрийгөө ойлгоход хамгийн тохиромжтой үе.

Мэлхий

Мэдээлллийн гараг буд буцаж эргэх хөдөлгөөнөө дуусгаад, өчигдөр арслангийн орд руу хөдөлж эхэлсэн тул урам зориг, зөгнөлийн мэдрэмжийг нэмэгдүүлэх болно. Санхүүгийн хэлэлцээр дахиад эхлэх болно. Өнөөдөр эргэн тойрондоо юу болж байгааг ажиглахад илүү тохиромжтой өдөр. Та уран сэтгэмжээр жигүүрлэх тул зохиол бичих, өвөрмөц гар урлал хийх тэмүүлэлд автах болно.

Арслан

Мягмар гараг. Танд сатаарах зүйл нэг их гарахгүй учир чухал төсөл, авсан үүрэг даалгавар дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлж чадна. Үнэтэй цагаа дэмий үрэхгүй байхыг хичээж, өдрийг үр бүтээлтэй өнгөрөөхөд анхаар. Албан тушаалтнуудаас зайгаа барьсан хэвээр байгаарай. Харин хоёр тархи нэгээс илүү гэдгийг санаарай. Алдаа гаргаж ажил албаа эсрдэлд оруулахгүйн тулд хамт ажилладаг хүмүүсээсээ зөвлөмж туслалцаа ав.

Охин

Мягмар гариг. Цагийг аль болох хөгжилтэй өнгөрөө. Өөрийн төсөөлөл уран сэтгэмжээ уран бүтээлдээ аль болох сайн тусгахыг хичээ. Энэ нь таныг нэр алдрын оргилд аваачих болно. Өөртөө анхаарал тавьдаггүй бол өнөөдөр өөртөө урам зориг өгч, урамшуулахыг хичээ. Та тун удахгүй хүсч байсан бүхнээ авах болно. Аялах үед гайхалтай романтик дурлалтай учрах магадлалтай. Хайртай хүнтэйгээ хамт аялал зугаалгаар явснаар хайр дурлалын харилцаа бэхжих болно.

Жинлүүр

Мягмар гараг. Жаахан амсхийгээд урагшаа харан ажиллаж амжилт үзүүл. Дотоод зөн билэгтээ итгэж зөв шийдэлд хүр. Ажил төрөл бизнесийн уулзалтан дээр архины төрлийн зүйл хэрэглэхээс татгалз. Хэт автаж аюулд орж магад. Та өөрийн хамтрагчтайгаа үзэл бодол зөрүүтэй байх нь ээ. Харилцан буулт хийснээрээ хэрүүлээс тойрч болох юм. Хорвоо уйтгартай санагдах болно. Хэрвээ бүх хүн таны хэлснээр явдаг бол өшөө хорсол уур хилэнд автагдах байх. Гэхдээ үнэн үргэлж ялдаг гэдэгт итгээрэй.

Хилэнц

Ирээдүй өөд алгуурхнаар, тууштай урагшил. Ажлын байрны дэг журмыг чанд сахих нь санхүү, бизнесийн яриа хэлэлцээрт тустайг анхаар. Хэрвээ бусдын эсрэг сөрөн өрсөлдөхөөс өөр аргагүй бол шууд давшсан нь дээр. Сайхан од тэнгэрээс таны замыг гэрэлтүүлэх тул сонгосон спортоороо хичээллэвэл амжилттай. Өөрийн гэсэн орон зайтай байх нь хилэнцэд маш чухал.

Нум

Хувь заяа таньд санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломж олгож байна. Өөртөө итгэлтэй, ажил хэрэгч чанар, эрч хүчтэй байдал тань таньд маш чухал асуудалд зөв шийдвэр гаргахад туслах бололтой. Бусдын өдөөн хатгалга, далд явуулгаас болгоомжил. бүх асуудлаа нэг дор шийдэх гэж оролдох хэрэггүй. Амьдрал таньд  зөв гарцыг аяндаа заагаад өгөхийг хүлээх хэрэггүй.

Матар

Мягмар гараг. Урам зориг, төсөөлөх байдал нэмэгдэнэ. Матрынхан гайхамшигтэй санаачлага бүхий дурсамж үлдээх олон нийтийн арга хэмжээнд оролцоно. Хайр сэтгэл таны бодол санаагаар тоглоно. хайртай хүнээ тоолгүй орхихоос зайлсхий. Эс тэгвэл та сэтгэлээр унана. Өнөөдөр өрөвч сэтгэл, бусдын зовлонг ойлгох чадвар сайн байх болно. Хүмүүст туслах нь та халаасандаа байгаа мөнгийг гараараа авч өгөхөөс илүү чухал. Ганц бие хүмүүс ур чадвараа хөгжүүлж, хүмүүст хэрхэн туслахаа бод.

Хумх

Мягмар гараг. Бодит байдлаас зугтахыг эрмэлзэх бололтой. Нөхцөл байдал таны бодож байсантай таарахгүй байгаагаас болж сандарна. Чухал зүйлсээ мартахгүйн тулд тэмдэглэл хөтөл. та үл ялиг, таагүй зүйлст анхаарлаа хандуулахгүй байж чадвал хамтрагчтайгаа харилцан ойлголцох боломжтой. Уучлахад суралц, таагүй сэтгэл хөдлөлөө дар. Бусад хүмүүсээс ирэх сөрөг энергээс зайлсхий. Үүний оронд эерэг энергитэй хүмүүс болон орчин нөхцлөөр өөрийгөө хүрээлүүл.

Загас

Мягмар гараг. Өнөөдөр хэн нэгэн таныг гомдоох бөгөөд та үүнд барьц алдахгүй. Гэсэн ч болгоомжтой байхад гэмгүй. Сайн зүйлсээр дүүрэн өдөр болж өнгөрнө. Зарим Загаснууд ажил хийхээсээ илүүтэйгээр дэлгүүр хоршоо хэсэхийг илүүд үзнэ. Таны амьдралд өнөөдөр сонирхолтой хүмүүс бас кино зохиолууд гарч ирэх болно. Эцэст нь хамгийн баярлууштай зүйл гэвэл хайр тань ид цэцэглэж эхэлнэ. Үүн ойр дотныхон нь ч ялгаагүй баяртай байх болно.

Эх сурвалж:www.polit.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

 

 

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12