Нийслэлчүүд хоёр дахь удаагаа Өндөр гэгээндээ Даншиг өргөлөө

2016-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Хүй мандлын торгон ногоон дэвжээнээ “Даншиг наадам Хүрээ цам-2016” соёлын наадам хоёр дахь жилдээ болж өнгөрлөө. Жуулчдыг татах зорилготойгоор өнгөрсөн жилээс эхлэн даншиг наадмыг сэргээн тэмдэглэхээр болсон. Даншиг өргөнө гэдэг нь ихэс дээдсийн өлмий бат, мэлмий тунгалаг байхад зориулан хийдэг зан үйл ажээ. Энэ жилийн наадмын нээлтэд  нийслэлийн Засаг дарга С.Батболд, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц болон лам хуварга сүсэгтэн олон оролцов.   Нээлтийн үеэр хотын дарга С.Батболд “Анх Өндөр Гэгээн Занабазарын өргөө нэрээр байгуулсан Улаанбаатар маань өдөр ирэх бүр цэцэглэн хөгжиж байна. Бид  түүхээ марталгүй,  шашин соёлын наадмаа тэмдэглэх нь олон ач холбогдолтой юм.  Дэлхийн олон орны хүмүүст шашин соёлоо танилцуулж байна.  Эргээд манайд оронд ирэх хүмүүсийн тоо нэмэгдэж байна” гэлээ. Ийнхүү Нийслэлийн Засаг дарга С.Батболд наадмыг нээснээр шашны зан үйл эхэлсэн. Өндөр гэгээн Занабазарын Соёмбот тугийг наадмын талбайн хойморт мандуулав. Мөн Өндөр гэгээний дүрийг залж, Очирваань шүтээнийг тахив.  500 лам сүсэгтэн олонд зориулан Дөрвөн уулын сан, Жанлавцогзол, Цагаан, ногоон дарь эх, Шашин дэлгэрэхийн ерөөлийг хурж мандал өргөв. 

Үзэгчдийн хамгийн их сонирхон хүлээж авсан нь Хүрээ цам харайх ёслол буюу Цагаан өвгөн цамнах үйл байлаа. Сүсэгтэн олон эрт дээр үеэс Цагаан өвгөний цамнахыг үзэж, тухайн жилийн өвлийн цаг агаар ямар болохыг мэддэг уламжлалтай байжээ.  Хэрэв тэр жил өнгөтэй сайхан өвөл болох бол Цагаан өвгөн их найрсаг зантай, Хашан хааны хүүхдүүдтэй тоглон нааддаг гэж үздэг. Харин тэр жил хатуу хариг, ширүүн өвөл болох бол Цагаан өвгөн ааш аяг муутайгаар цамнадаг байна. Тиймээс Хүй долоон худагт цугларсан олон Цагаан өвгөний цамнахыг үзэн, даган баяссан юм. Цагаан өвгөн хурсан олон ламтай хөөрөг зөрүүлэн, мэнд мэдэж, зан ааш сайтай байна. Тиймээс энэ жил дэлгэр сайхан болох нь хэмээн ярих хүмүүс ч байв. 

Мөн  даншиг наадмын үеэр балин болон тосон урлалын тэмцээн болсон үүнд 20 гаруй тахилч лам оролцож балин хийсэн юм.  Эхний шалгаруулалтаар лам нарын хийсэн балингаас таван балинг сонгож шигшигдэж үлдсэн тахилч лам нар дахин балин хийснээр тэмцээний ялагч тодорно. Мамба дацан хийдийн голч лам Х.Пүрэвдорж “Балин нь хоёр төрөл байдаг. Гаргалтын балин гэдэг нь хүнийг хорлож байгаа аливаа муу муухайг орлуулан дууриалган хийж гаргаж хаядаг. Үүнийг энгийн усаар зуурч хийнэ. Харин өргөлтийн балин нь бурхан шүтээндээ өргөж байгаа учраас амттан нэмдэг. Зөгийн бал, бурам гэх мэт зүйлс нэмдэг. Балингын тэмцээнд хийдийн тахилч лам нар оролцож байгаа. Тахилч лам нарын хийсэн балингаас нарийн сайхан хэв хийцтэйг нь харж шалгаруулдаг” гэж байв.  Мөн даншиг наадмын үеэр Хүй долоон хутагт аялал жуулчлалын үзэсгэлэн нээгдлээ.  Үзэсгэлэнд жуулчдад зориулсан бэлэг дурсгалын зүйл болоод Монголын үндэсний хэв шинжийг шингээсэн сонин содон зүйлсийг асар бүрд байрлуулжээ. Нийтдээ 50 асрыг жуулчдад зориулан гаргасан байна. Аялал жуулчлалын компаниар дамжуулан 1000 гаруй жуулчин соёлын наадам үзэх захиалга өгч иржээ. Тиймээс энэ жил жуулчдад зориулсан үйлчилгээг нэмэгдүүлсэн байна. Ялангуяа голлох үзүүлбэр болох цам харайх ёслолын тайлбарыг монгол хэлнээс гадна англи хэлээр жуулчдад зориулан тайлбарлаж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12