Өнөөдөр /08.06/ Чингисийн талбайд 350 уран нугараач чуулна

2016-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Чингисийн талбайд анх удаа 350 уран нугараач оролцсон “Уул усны домог” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолтыг Гиннесийн амжилтад бүртгүүлэх гэж байгаа бөгөөд Монголын нэрийг олон улсад уран нугаралтаар гаргахын тулд  350 гэсэн тоог авчээ. Учир нь энэ тоо зөвхөн Монголд л боломжтой бөгөөд манай улсад л хамгийн олон нугараач бэлтгэгддэг юм байна.

Уран нугараачдын багийг Төрийн шагналт, Ардын Жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу ахалж, бэлтгэл хийлгэжээ. "Уул усны домог" тоглолтод дэлхийд алдартай Нарны циркийн шоунд оролцож байгаа олон улсад гялалзаж байгаа уран нугаралтын одод оролцоно. АНУ-ын Лас Вегаст тоглогдож байгаа шоуны дасгалжуулагч багш Монголын анхны хос нугараачдын нэг, "Монте Карло"-оос  хамгийн анхны шагналыг эх орондоо авчирсан Ж.Эрдэнэчимэг, 1990 онд Парис хотоос Тагтаатай нугаралтаар мөнгөн медаль авчирч байсан  Ундармаа, одоо АНУ-д ажиллаж амьдарч байгаа нугараач Н.Тунгалаг нар оролцох юм. Тоглолт Дарь эхүүд, ус, цэцэгс, могойн чуулган, Алунгоо хатан гэсэн  хэсгүүдээс бүрдэж байгаа.  Үндэсний болон орчин цагийн аястай бүжиг хөгжмөөр чимэглэсэн уг тоглолт нийт 01.30 минут үргэлжилнэ. Энэхүү тоглолтын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга, МУСТА Р.Мөнхсайхан ажиллаж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

4 цаг 20 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

8 цаг 54 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

12 цаг 13 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

16 цаг 19 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

16 цаг 19 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

16 цаг 19 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин