Даншиг: Өндөр гэгээний дүрийг залж, соёмбот тугийг нь тахив

2016-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

 Хүй мандлын торгон дэвжээнээ Даншигийн наадам эхэллээ. Жуулчдыг татах зорилготойгоор өнгөрсөн жилээс эхлэн 100 гаруй жилийн түүхтэй даншиг наадмыг сэргээн тэмдэглэхээр болсон билээ.  “Даншиг наадам хүрээ цам” шашин соёлын наадам өнөөдөр /08.06/ 11.00 цагт нээлтээ хийсэн юм.  Нээлтэд нийслэлийн Засаг дарга С.Батболд, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц болон лам хуварга сүсэгтэн олон оролцлоо.  Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Анх Өндөр Гэгээн Занабазарын өргөө нэрээр байгуулсан Улаанбаатар маань өдөр ирэх бүр цэцэглэн хөгжиж байна. Бид  түүхээ марталгүй,  шашин соёлын наадмаа тэмдэглэх нь олон ач холбогдолтой юм.  Дэлхийн олон орны хүмүүст шашин соёлоо танилцуулж байна.  Эргээд манайд оронд ирэх хүмүүсийн тоо нэмэгдэж байна” гэлээ.   Ийнхүү Нийслэлийн Засаг дарга С.Батболд наадмыг нээснээр шашны зан үйл эхэлсэн юм.  Өндөр гэгээн Занабазарын Соёмбот тугийг наадмын талбайн хойморьт мандуулав. Мөн Өндөр гэгээний дүрийг залж, Очирваань шүтээний тахилга боллоо.  500 лам хуварга сүсэгтэн олонд зориулан ном хурж манал өргөв.  Ийнхүү Хүй долоон худагийн торгон ногоон дэвжээг лам хуваргууд “эзлэн” номын буянаа түгээв.  Одоо хүчит бөхийн барилдаанаар  энэ жилийн даншиг наадам үргэлжилж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12