АТГ-ынхан Н.Энхбаярыг өрөөнд нь түгжиж, хүчээр баривчлахыг оролдлоо

2016-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Өнөөдөр /08.05/ 13.30 цагийн үед МАХН-ын дарга Н.Энхбаярын өрөөнд Авлигатай Тэмцэх газрын 10 гаруй хүн хүч төрөн орж, байцаалт өгөхийг шаардлаа. Тэд өрөөг нь дотроос нь түгжин, намын нөхөдийг нь оруулахгүй нэг цаг орчим байсан юм.  УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Н.Энхбаярын хүү Э.Батшугар нарын хүмүүс өрөөнд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан ч АТГ-ынхан оруулсангүй.  “Бид ажлаа л хийж байна” гэсэн тайлбартайгаар өрөөнд орох гэсэн хүмүүсийг түрхэн, эмх замбараагүй байдал үүсгэж байв.  МАХН-ын байрны үүдэнд АТГ-ын 20 гаруй хүн ирсэн байв.  МАХН-ын дарга Н.Энхбаярыг өрөөнд цаг гаруй түгжсэний эцэст АТГ-ын 10 гаруй хүн гарсан. Энэ үеэр Н.Энхбаяр тайлбар өглөө.  Тэрээр “АТГ дайрсан түрэмгийлсэн хүний эрхийг уландаа гишгэсэн хэвээр байна. Өнөөдөр /08.05/ Хуримын ордон ачаалалтай байлаа. Мөн хэвлэлийнхэн байгаа учраас намайг баривчлах бохир ажиллагаагаа хийж чадсангүй.  Миний өрөөнд байсан хүмүүс утсаар байн байн “Орж болохгүй байна уу” гээд л яриад байсан.  Удахгүй шөнө оройн цагаар намайг баривчлахаар ирэх биз.  Магадгүй ийм олон камерын өмнө би сүүлийн удаа яриа өгч байж мэднэ.  Гэхдээ би айхгүй” гэсэн юм.  Энэ удаа АТГ-ынхан  ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба болон МАХН-ын төв байр, мөн өмгөөлөгчтөй холбоотой асуудлаар баривлан байцаалт авахаар ирснийг мөн тэрээр хэлж байсан.  Н.Энхбаяр “Г.Шийлэгдамбын өгсөн мэдүүлэг дээр үндэслэн надад ял тулгаж байна. Яагаад намын нэг хүн асуудалд ороход би хариуцлагыг нь хүлээх ёстой юм. Би Г.Шийлэгдамбаас нэг ч төгрөг авч үзээгүй. Тэр 50 мянган ам.доллар надад ямар ч хамаагүй. Мөн энэ намыг байрыг залилсан гэж хэлж байна. Миний нэг ч гарын үсэг байхгүй.  Ийм нотлох баримтгүй зүйлүүд дээр үндэслэн миний эрхэнд халдаж байна” гэж байв.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12