08 сарын 06-ны өдрийн зурхай

2016-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 8 сарын 6, Санчир гараг. Билгийн тооллын 4, Харцага одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Хонь

Сэтгэл хөдлөлд бүү авт. Шинэ санаачлагынхаа ачаар цоо шинэ төсөл эхлүүлэх эрх авна. Долоо хэмжиж нэг огтол гэсэн үгийг ажилдаа баримтал. Осол аваар цахилгааны гэмтэл гарч болзошгүй байгаа тул аль болох хурдаа багасгаж, анхааралтай бай. Өнөөдөр их зүйл амжуулах ба ердийнхөөсөө илүү хурдан ажлаа дуусгана. Даргатайгаа үл ойлголцол үүсвэл буруу сэтгэгдэл төрөхөөс өмнө учрыг нь ол.

Үхэр

Өдрийн цагаар уулзалтанд явбал үр дүнтэй. Ихэнх үхрүүдийн хувьд эрүүл мэнд таагүйтэх тул эмчилгээний бариа засал хийлгэвэл сайн. Харин залуучууд иогоор хичээллэ. Ухаалаг, туршлагатай нэгний шийдвэрийг сонсож хувийн асуудалдаа тулгуур болго. Ганц бие үхрүүд гал халуун хайртай учирна.

Ихэр

Та өнөөдөр ямар ч зүйл болсон бүрэн бэлтгэлтэй байх болно. Таны зан ааш тогтворгүй байх бололтой. Таны аливааг хурдан сэтгэх чадвар таньд тус болно. Та өнөөдөр ярихаасаа илүү сайн сонсогч байх гээд оролдоод үз. Ялангуяа таны хайртай дотны хүн сэтгэлээр унасан байвал аль болох сайн сонсохыг хичээ. Та гэртээ тогтохгүй бөгөөд олон нийтийн арга хэмжээ тасрахгүй бололтой. хүсч байсан ажлаас сонирхолтой мэдээ ирэх болно

Мэлхий

Багагүй хариуцлага шаардсан өдөр байх бололтой. Мэлхийн ордныхны гярхай ухаанаар ямар часуудлыг шийдвэрлэж чадна. Үүндээ та сэтгэл ханамжийг бүрэн дүүрэн авах болно. Таны амьдралын жолоодогч сар таны ажил мэргэжил, туйлын зорилгын нарны гэр  хонины ордод одоо айлчилж байгаа тул бусдын нүдэнд ил байж, олон төрлийн чадвар чадамжаа харуулах нь зүйтэй.

Арслан

Хэт их ачаалал стресстэхэд нөлөөлнө. яаруу сандруу шийдвэр гаргаж магадгүй. Өөрийгөө хэт хүчилж тулгах хэрэггүй. ямар ч нөхцөлд байсан сөрөгөөр нөлөөлж магадгүй хэмээн тооцоолоорой. Та үнэнч шударга байж, хэн нэгнийг хорлох үйлдэл хийж яавч болохгүй. Санаа зовох зүйл огтхон ч байхгүй. Төлөвлөгөөнд гэнэтийн өөрчлөлт орж, урт хугацааны аялалд явах бололтой. Ажилдаа гарахаас өмнө өдрийн зоогоо савлаад гарсан нь дээр.

Охин

Өнөөдөр таны эрх хүч нэлээд сул байгаа хэдий ч гайхалтай өнгөрөх болно. Гэр бүлийнхээ аль нэг гишүүнтэй хамтарч хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бол нарийн ширийн асуудлууд үүрэг хариуцлагаа урьдчилан тохирох хэрэгтэй. Магадгүй  энэ нь танд ирээдүйд ихээхэн ихээхэн хэмжээний ашиг авчирч мэднэ. Танд өртэй байсан хүн гэнэт мөнгө эргүүлэн өгснөөр санхүүгийн байдал сайжрах болно.

Жинлүүр

Бүх төрлийн спорт таныг сэргэг байлгана. Хамтран ажиллагсдын харилцаа холбоо буруу тийшээ хандсан ч асуудлыг хэвэнд нь оруулах болно. Гол ойлгох зүйл бол багийн ажилд хэзээ ч би гэж болохгүй. Хайрт тань эсвэл хамтрагч тань энгийн үеэсээ илүү бухимдаж таныг ойлгохгүй байх нь. Гэрээ хэлэцээр хийхдээ сайтар нягтлан шалга, хэсэгхэн зүйлийг уншилгүй орхивол асуудал гарах болно.

Хилэнц

Бусад хүмүүстэй ойлголцсоны үрээр нэг их хичээл чармайлт гаргалгүй үр бүтээлтэй ажиллаж чадна. Эрх мэдэлтэй хилэнцүүд шүүмжлэлд тайван ханд. Нөхцөл байдлыг сайн хянаж, хэлэлцүүлэг маргааныг үр ашигтай байлгах тал дээр анхаар. Ах дүү эсвэл ойрын хамаатан садантайгаа санхүүгийн асуудалд болгоомжтой бай.

Нум

Ид шидийн мэт өдөр. Аливаа эрх мэдэлтний эсрэг зогсох, өөрийн эрх чөлөөг эрхэмлэх хандлага бага зэрэг буурна. Энэ нь хамт олон болон удирдлагатайгаа харилцаа холбоогоо тогтворжуулах гэсэн хүсэлтэй холбоотой байх бололто. Аль эртнээс дотроо бодож явсан зүйлээ биелүүлэх аз завшаан тохиох магадлалтай. Хувь тавилан таньд гэнэтийн эргэлтийг авчирна.

Матар

Бямба гараг. Өнөөдөр гэр бүлийн өмч хөрөнгө эсвэл хамаатнуудын санхүүгийн байдалтай холбоотой гэнэтийн явдал болно. Матрынхны хувьд гэр орон нь урам зориг өгнө. Өөрийн гэртээ халуун дулаан байдал, тохь тухыг мэдэр. Гэр бүлийн өв залгамжлалд анхаарал хандуулах хэрэгтэй.энэ нь энгийн бөгөөд амархан байх болно. Магадгүй та уран баримал марк болон бусад үнэт зүйлсийг олох ба таны баялаг цуглуулгыг нэмэгдүүлэх олон үнэ цэнэтэй зүйлсийг ч гартаа оруулна.

Хумх

Дүрсгүй далайн ван гараг сартай нэгдэн зөрүүд зангийн билэгдэл хонины орд руу нүүж байгаа нь таны харилцаанд нөлөөлнө. Осол аваараас сэрэмжил, ахуйн цахилгаан хэрэгсэлтэй ажиллахдаа бэртэж гэмтэхээс болгоомжил. Хувийн ажлыг саатуулсан бэрхшээл хүндрэлийг шийдвэрлэж чадна. Тантай хамтран ажилладаг хүмүүс илүү биеэ даах бололтой. Тиймээс үзэл бодлын ялгаа хоромхон зуур маргаан болж хувирвал гайхах хэрэггүй. Зайгаа барьж, түргэхэн холдвсон нь дээр.

Загас

Сүүлийн хэд хоног мөнгө, хайр хоёр асуудлын гол байхгүй бөгөөд амьдралаа тайван байдалд шилжүүл. Хэт үрэхвий гэсэн болгоомжлолооо мартан өөдрөгөөр бодвол гэрийн тань санхүүд эргэлт гарна. Магадгүй та бодож байгаа шигээ юмсыг бүхэлд нь сайн харж чадахгүй байгаа байх. Загаснууд та нар сэтгэл хөдлөлийг самууруулдаг архины хэрэглээг хязгаарлах сонирхолтой байдаг.

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

4 цаг 20 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

8 цаг 54 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

12 цаг 14 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

16 цаг 19 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

16 цаг 19 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

16 цаг 19 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин