
Өдрийн өнгө
Аргын тооллын 8 сарын 7, Адъяа гараг. Билгийн тооллын 5, Тугчин одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Намрын уур орох улирал 10 цаг 44 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Хонь
Хайр сэтгэлийн охин тэнгэр. Мэлхийн орд гэр бүлийн хэсэг рүү хөдөлж байгаа учраас өнөөдөр үл хөдлөх хөрөнгө худалдан авах юм уу одоо амьдарч байгаа засварлахад тохирох өдөр. Хэрвээ хайртай хүн тань ирээдүйн талаарх бодлыг чинь хүлээж авахгүй, санал нийлэхгүй байвал сэтгэлээр бүү уна. Шинээр харилцаа тогтоохдоо бие даасан байдлаа хадгалахыг хичээ.
Үхэр
Олын хөлөөс хол байхыг хүсэх бололтой. Эрүүл мэнддээ анхаарч эмчилгээний шинэ арга барил өвчин зовиурыг тань анагаахад туслах гайхалтай төгс шийдэл болно. Үхрийн ордны хүмүүс өөрийгөө хөгжүүлэх цагийн хувиар гарган бүтэн биеийн бариа засал хийлгэх,нуруу болон хүзүүндээ онцгой анхаарах хэрэгтэй.
Ихэр
Өнөөдөр бодол санаагаа цэгцэлж, өөрийн хүсэл эрмэлзлэлээ юу болохыг олж мэдэн марталгүй тэмдэглэж ав. Энэ бүгдийг байнга сэтгэлдээ ургуулан бодсоноор хурдан хугацаанд биелүүлж чадна. Мөнгө санхүүгийн асуудалд эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс хэдий хэр мөнгө таны амьдралд хүрэлцэх эсэхийг бодитоор тооцох тохиромжтой үе. Урт хугацааны төлөвлөгөөндөө анхаарал хандуул. Хайр дурлалын харилцаандаа анхаарч, лааны гэрэлд романтик үдшийг өнгөрүүлээрэй.
Мэлхий
Ням гараг. Мэлхийнүүд өнөөдөр ахиад л завгүй гүйх болно. Хэдийгээр хэд хэдэн бухимдалтай, сэтгэл хямраах асуудлууд гарч болзошгүй боловч тайван юу ч болоогүй юм шиг байж чаддаг зан чинь танд уур цухлаа дарахад чинь тус болно. Цолмон гараг таны өөрийн чинь тэмдэг болох мэлхийн ордод айлчилж байгаа тул ганц бие мэлхийнүүдийн хувьд романтик завшаанууд нэмэгдэх хандлагатай байна.
Арслан
Ням гараг. Та аминч авирлах, эсвэл өөрийгөө золиослох эсэхдээ эргэлзэж байгаа бололтой. Аль талд нь орохоо сайн бодоорой. Хувийн харилцааны хувьд хэн нэгнийг халамжлах нь хайрын илэрхийлэл гэхээсээ илүүтэй сохроор дурласны шинж юм. Хайртай хүмүүстээ туслах нэрээр их ачаа үүрэхийн хэрэгггүй. Таны хичээл зүтгэл нэрээр их ачаа үүрэхийн хэрэггүй. таны хичээл зүтгэл талаар өнгөрөх вий. Мөн элдэв асуудалд ч орж болзошгүй юм. Харин аялалд авж, эрүүл мэнддээ анхаарч, өөртөө цаг зав гаргаарай.
Охин
Ням гариг. Чухал арга хэмжээнд оролцох эсвэл аялал зугаалгаар явах гэж байгаа бол хамаг мөнгөө үрэхээс сэргийл. Хэрэв танд төлөх ёстой банкны өр байгаа бол хүү нь өсөхөөс өмнө амжиж төлбөр тооцоогоо дуусга. Өр ширээ дуусгаснаар таны ирээдүйд санхүүгийн байдал сайжрах болно. Таны нэр хүнд өсч олон арга хэмжээнд оролцох урилга хүлээн авна. Найз нөхдийн хүрээгээ тэлэхийг хүсч байгаа бол хүсэл сонирхолд нийцсан клуб бүлгэмд элсээрэй.
Жинлүүр
Өнөөдөр агаарт гарч амрах өдөр. Мэргэжлийн болон бизнесийн амьдрал тань бүтэмжтэй байна. Бусдыг өөртөө татна. Та нөлөө бүхий хүнтэй шинэ романтик харилцаа холбоо тогтоож магадгүй байгаа бөгөөд аялагч, аль эсвэл дарга тань ч байж болно. Энэ хүн таньд зөвлөгч, удирдагч болж амжилт хүсэл зорилгодоо хүрэхэд тань туслана. Ажил төрөлтэй холбоотой томилолт ашиг хонжоо авчирна.
Хилэнц
Өнөөдөр орон гэрээ засч янзлах, мөнгө санхүүтэй холбоотой орлого зарлагаа тооцоолох, хамтарсан санхүүгээ цэгцлэх өдөр. Гэр бүлийн гишүүдтэй эсвэл хамтрагчтайгаа хичнээн мөнгө засварт явасан, юунд зарцуулсан гэдгээ бодож гаргасан нь дээр. Нүүх гэж байгаа хүмүүс эхлээд бүхнийг урьдчилан тооцоолсны дараа хөдөл.
Нум
Бүхий л харилцаанд тааламжтай өдөр. Шинэ ажил эхлэх, удаан хугацааны төлөвлөгөө зохиох, амьдрал ахуйтай холбогдолтой асуудлыг шийдэх зрэгт хамгийн тохиромжтой. гэр бүлийн харилцаа, романтик холбоо, хайр дурлалд ээлтэй. Хянуур нямбай зан, ухаалаг байдал таныг уснаас хуурай гарахад тусална. Гагцхүү бүдүүлэг зан гаргахгүйг хичээ. Зүүд биелэнэ.
Матар
Ням гараг. Та болон таны найзын хоорондын харилцаа, хүсэл сонирхлыг дахин сэргээх хугацааг та өгнө. Ганц бие хүмүүс хайрттайгаа байхын тулд нүүдэл суудал хийнэ. Хайртай хосуудын дунд маргаан үүссэн бол гэр бүлийн хөгшид нь тэдний сонголт, үзэл бодлыг хүлээн авах хэрэгтэй. Гэр орноо сайжруулах нүүж шилжих гэж байгаа бол тэдний санааг бодож үз.
Хумх
Өнөөдөр эрт эхэлбэл олон зүйлийг амжуулж чадна. Зугалга, аялалд явж өдрийн сайхныг бусадтай хуваалц. Машинаар аялахаар зэхэж байгаа бол аян замд хэрэг болох зүйлсээ сайн бэлд. Хайр дурлал болон эв найрамдлын бэлэг тэмдэг болсон сугар гараг мэлхийн орд руу хөдөлж байгаагаас ажил, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ. Үүний ачаар та ажилдаа сэтгэл хангалуун, хамт олонтойгоо эерэг харилцаатай байна. Борлуулалтын ажл хийх анкет бөглөж өгсөн бол эерэг хариу ирнэ.
Загас
Загаснуудад романтик харилцаа асуудал авчирч болзошгүй. Од гарагийн зөрчилдөөнөөс болж үүсэх стресээ зохицуулж чухал хүмүүстэйгээ сөргөлдөхгүй ердийнх шигээ саадгүй харьцаж яв. Нээлттэй, үнэнч холбоо харилцаан дээрээ өөрийн мэдрэмжээ товч бөгөөд тодорхой илэрхийлэх нь амар амгалан, бие биенээ ойлгоход хүрэх хамгийн сайн арга. Спорт эсвэл бүжиг, бусад бүтээлч дасгалыг үр дүнтэй хийснээр сэтгэлийн дарамт ачааллаасаа салах болно.
Эх сурвалж:www.zms.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.