Европын холбоо задарсаны дараа дайн гарна хэмээн Ванга зөгнөжээ

2016-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.АНАНДА

            Их Британи Европын холбооноос гарахаар шийдвэрлэсэн нь олон нийтийн дунд янз бүрийн таамаг сэжгийг төрүүлж байна. Зарим шинжээчид энэ нь Европын холбооны задралын эхлэл гэж томъёолж буй. Үүнтэй холбоотойгоор зөнч мэргэдийн зөгнөлийг ч эргэн харж, мэдээлж байгаа билээ. Оросын mixednews.ru сайтад нэрт зөн билэгтэн Ванга Европын холбооны задралын талаар зөгнөсөн тухай бичжээ.

            Их Британи Европын холбооноос гарсанаар Европын холбооны задралыг эхлүүлсэн энэхүү үйл явцыг Болгарын үзмэрч Ванга зөгнөн хэлсэн байжээ. Түүний ихэнхи зөгнөлүүд биелсэн юм гэж британийн The Sun сэтгүүлд бичжээ. Сохор эмэгтэй АНУ-д болсон 9-р сарын 11-ний халдлага, Тайландын цунами гээд олон үйл явдлыг урьдчилан зөгнөж хэлсэн байдаг.

            Тэрбээр 2016 оны сүүл гэхэд Европ “оршин тогтнохоо болино” хэмээн зөгнөсөн аж. Тиймээс саяхан өрнөөд буй үйл явдалтай холбон олон хүн зөнчийн зөгнөл биелж эхэллээ хэмээн үзэж байна. Европын холбооноос гарна гэсэн Их Британийн шийдвэрийг дагаад өөр олон орон ч уг холбооноос гарч болзошгүй байна.

            Ванга нь 85 насласны эцэст 1996 он нас барсан бөгөөд түүний зөгнөлүүдийн 85% нь биелсэн гэж судлаачид үздэг. Түүнийг Балканы хойгийн Нострдамус гэж нэрлэх нь бий. Ойрхи Дорнодод өрнөөд буй үйл явдлууд, тэр дундаа “Исламын улс” бүлэглэлтэй хийж байгаа тэмцэл зэргийг ч Ванга зөгнөсөн байдаг гэнэ. 2016 онтой холбоотой түүний өөр нэг зөгнөл бол Европыг алан хядагчид эзэлж, “Арабын хавар” эхлэнэ гэсэн зөгнөл юм. Тэрбээр 2016 оны сүүл гэхэд одоогийн бидний мэдэх Европ үгүй болж, “хоосон газар” болон хувирна гэжээ. Лалынхан европчуудын эсрэг химийн зэвсэг хэрэглэх ба энэ бүх дайн тэмцэл 2043 онд Ром хотноо төвтэй Европын халифат байгуулагдсанаас төгсгөл болно гэсэн байна.

            Вангагийн ирээдүйн зөгнөлд байгаа найдвар төрүүлэх нэг хэсэг нь Орос улстай холбоотой. Тэрбээр Орос орон соёл иргэншлийн аврагч нь болох бөгөөд “Хэн ч Орос орныг зогсоож дийлэхгүй, бүгдийг замаасаа арчин зайлуулж, өөрөө бүрэн бүтэн үлдээд зогсохгүй дэлхий ертөнцийг эзэгнэх болно” гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12