Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг ажлаас нь чөлөөлөв

2016-08-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаан болж, зарим албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Үүнд:

  • Ц.Цэнгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын
  • Ж.Баярцэцэгийг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын
  • Д.Нямхүүг Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын
  • Ш.Булга-Эрдэнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын
  • Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын
  • Ю.Идэрцогтыг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын
  • Г.Нарангэрэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Н.Ариунболдыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын
  • А.Эрдэнэтуяаг Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлөв.

УИХ-аас Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсантай холбогдуулан дараах агентлагийн дарга нарыг чөлөөлөв.

  • Ц.Жадамбааг Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын
  • Д.Үүрийнтуяаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын газрын даргын
  • С.Пүрэвийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гааль, татварын ерөнхий газрын даргын
  • Г.Өлзийбүрэнг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газрын
  • А.Хүрэлшагайг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын
  • Д.Баярсайханыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын
  • Д.Болдыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын
  • С.Мэндсайханыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын
  • Ц.Азбаярыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрын даргын
  • С.Жавхланбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрын даргын
  • Э.Одбаярыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.

Түүнчлэн өөр ажилд томилогдсонтой нь холбогдуулан Д.Ганхуягийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоол баталжээ.

ТОМИЛГОО

Засгийн газрын хуралдаанаар мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэлийг, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо.

Томилолтын хугацаа нь дууссан гаднын улс оронд Монгол Улсаа төлөөлөн суух зарим Ерөнхий консулыг чөлөөлж, томилгоо хийлээ. Эрхүү хотод суух Монгол Улсын Ерөнхий консулаар Л.Амарсанааг, Киргиз улсын Бишкек хотод суух Монгол Улсын Ерөнхий консулаар Т.Ганболдыг тус, тус томилсон байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12