08 сарын 04-ны өдрийн зурхай

2016-08-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 8 сарын 4, Бархасвадь гараг. Билгийн тооллын 2, Их морь одтой, шар морь өдөр. Өдрийн наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Хонь

Өнөөдөр ямар нэгэн уулзалт бүү товло, хувийн ажлаа амжуулахыг хичээгээрэй. Биеийн алжаалаа тайлж амрах цаг зав өөртөө гаргаарай. Зурах хөгжим тоглох зэргээр урлагаар амьсгал. Эсвэл гадагшаа гарч зугаал.Байгалийн чимээг сонсч цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалах хад чулуутай ууланд гарвал урам зориг сэргэнэ

Үхэр

Хэрвээ танд хуулийн хүрээнд шийдэх асуудал байгаа бол мэргэжлийн зөвлөгөө ав. Бусдад шаардлага тавихдаа хэлэх үгээ бод. Үзэл бодлоосоо шалтгаалж гэр бүл болон найз нөхөддөө эргэлзэж эхлэхэд хүрнэ. Гэсэн ч чиний бодол зөв байх болно. ойр дотны хэн нэгэнд тань бага зэргийн эрүүл мэндийн асуудал гарч болзошгүй. Өнөө орой яруу найраг унших эсвэл хөгжмийн концерт үзэхэд таатай байна.

Ихэр

Байгальд гарч, далайн аялалд яв. Хэрвээ та олон нийттэй харьцах ажил хийдэг бол таны нэр хүнд өсч, өөрөөрөө бахархах болно. Том арга хэмжээ зохион байгуулах бөгөөд хөгжилтэй байж, хүмүүсийг сэтгэл хангалуун байлгахыг хичээ. Та мөн маш их эрх чөлөөг хүсэмжлэх бөгөөд хөдөө зусланд байдаг  найз нөхөд тань таныг урьвал яг одоо очиход хамгийн тохиромжтой үе. Аялал жуулчлалаар явж адал явдалтай учир. Ядаж л кинонд яв.

Мэлхий

Пүрэв гараг. Өсөлт бууралт, будлиан, бага зэргийн хууралт  зэрэг  нь энэ өдөр тохионо. Магадлан шалгах, эргэцүүлэн тунгаар чадвар тааруухан байж магадгүй тул санхүүгийн шийдвэр гаргахдаа болгоомжтой бай. Бүхнийг амжуулах гэж бүү зүтгэ. Саад тотгор ч мундахгүй байна. Иймд бизнестээ түр завсарлгага авсан нь дээр. Танд өнөөдрийн хувьд сэтгэл хөдөлгөм адал явдалд оролцох боломж олдох болно.

Арслан

Таны өгөөмөр сэтгэл бусдыг баярлуулахыг хүсэх боловч сүүлдээ ачааллаа дийлэхгүй болов уу. Та магадгүй бүсээ чангалах хэрэгтэй болно. Гэхдээ үүнээс өмнө сэтгэлээ баясгаад авъя гэж бодож байж болох юм. Санхүү мөнгөөр биш өөр зүйлээр бусдад тусалж болно шүү дээ. Холоос сайхан мэдээ сонсох авч  хэт баярлахаас өмнө бодит байдлаа хараад үзээрэй. Ажил албаа солих бол өөрийн хүнтэйгээ зөвлө, амиа бодсон нэр зүүхгүй байхыг хүсьеэ.

Охин

Аливааг сайтар эргэцүүлэн бодоогүйн улмаас харилцаанд асуудал гарна. Хэтэрхий яарсны улмаас алдаа дутагдал гарах болно. Шийдээгүй орхисон асуудлууд дахин гарч тавгүйтүүлнэ. чухал асуудлыг хойш тавих хэрэггүй. Өөрийн юу хүсч байгааг мэдэх нь хэцүү ч асуудалд хэтэрхий гүн орохоос өмнө таны хүсч байгаа зүйл мөн эсэхийг өөрөөсөө асуу. Хэрвээ ямар  нэг зүйлийн талаар үнэн бодит мэдээлэл авахыг хүсвэл бусдаас асуухын оронд өөрөө эрэл хайгуул хий.

Жинлүүр

Эрхтэн шиг хийх ёстой үүрэг даалгавраа хийснээр өдрийг эмх цэгцтэй өнгөрөөнө. Цаг хугацаа таны гарт байна. Зарим нэг нь шинэ гэрээ хэлэлцээр эхлүүлнэ. Энэ нөхцөлд аливааг зохион байгуулалттай сайн хийснээр бараагаа сайн борлуулах магадлалтай. Одоо өнгөрсөн, хэрэггүй зүйлээ хая. Өөрт хэрэггүй зүйлээ өөр хүнд хэрэгтэй гэдгийг мэдэж авах болно. Гэрийн тэжээвэр амьтан авъя гэж бодож байвал одоо л цаг нь.

Хилэнц

Өнөөдөр дөлгөөн зантай, эв найрамдалд дуртай хилэнцийнхэнд тааламжтай. боломж гармагц барьж ав, бусад үед урсгалаараа яв. Та хайртай хүн, ах дүүгээсээ болж сэтгэлийн дарамтад орж болзошгүй. Мөн өв хөрөнгөтэй холбоотой маргаан дэгдэж магадгүй. Учрыг нь ойлготлоо та ямар нэг үйлдэл хийх хэрэггүй. Жолоо барих болвол маш болгоомжтой, сэрэмжтэй байх хэрэгтэй

Нум

Ажил хэргийн харилцаа холбоо тогтоох, уулзалт зохион байгуулах, хүнтэй танилцахад тохиромжтой өдөр. Гэхдээ эдгээр нь урьчилан тооцоолоогүй зардал  гарах эсвэл сэтгэл түгшээсэн зүйл авч ирэхийг од эрхэс анхааруулж байна. Дүнсгэр санчир гарагийн нөлөө бага зэрэг ашиг тусаа өгнө. Эрүүл мэндийн хувьд ямар н эгэн өөрчлөлт гарахгүй.

Матар

Пүрэв гараг. Гараг эрхсийн тохиол тийм ч таатай биш байна. Мөнгөний асуудал төвөгтэй байх ба энэ ь бусдад илүү хөгжих боломж олгоно. Ах дүү болон бусад хамаатнуудын зан араншин хэн хэнийг нь сэтгэлээр унагах ба танд буруугаа ойлгох боломж олдоно. Хайртай хүнээ эвтэйхэн энэрэнгүйгээр шүүмжил. Гэхдээ таны  үг нөлөө үзүүлэх ёстой. Та хөгжмийн зэмсгээр тоглодог бол хөгжмийн аясаар таны бодол санаа, сэтгэлийн хөдөлгөөн гайхалтай урсан гарна.

Хумх

Төгс төгөлдөрт хүрэхийг хичээн хуурамч төрх, нүд гялбам байдалд автах хэрэггүй. Таны урам хугарч итгэл алдарсан бол цаас үзэг аваад талархаж явдаг бүх зүйлээ жагсаан бич. Тэгснээрээ та өөрийгөө хаана худал дүр төрх гаргадгаа ойлгож авах болно. Далайн ван гараг бусад гарагийн хамт таны мөнгө, үнэт зүйлсэд нөлөөлнө. Та мөнгийг аар саар хэрэггүй зүйлсэд зарцуулах хандлагатай байна. Урлагийн авьяас чадвараа хөгжүүлэхэд таатай үе.

Загас

Пүрэв гараг. Дахиад нэг сайхан өдөр ирэх болно. Мэдээлэл, тээвэрлэлт, худалдаатай холбоотой асуудлууд ар ардаасаа цэгцэрч эхлэх үед таны сэтгэл санаа тогтвортой байх болно. Санхүүтэй холбоотой асуудал өнөөдөр гарахгүй бөгөөд энэ нь таны хямагч зантай холбоотой байна. Хэрвээ та нэг чухал зүйлийг худалдаж авахаа хойшлуулбал, эдгээр асуудлуудаасаа зугтаж найр үдэшлэгт оролцох болно.

 

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

 

 

 

 

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

5 цаг 2 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

9 цаг 36 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

12 цаг 55 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

17 цаг 1 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

17 цаг 1 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

17 цаг 1 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин