Ж.Алтанцэцэг: Хүн төрөлхтөний үргэлжлэл болсон хүүхдийн төлөө ажиллах нь аз авчирдаг

2016-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Нийслэлийн дүүрэг бүрт хүүхэд тоглох, хөгшид нарлах тухлаг бөгөөд  аюулгүй орчин дутагдаж байдаг. Энэ хэрэгцээ шаардлагыг олж харсан МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг Налайх хотын 10 шар хэмээх барилгуудын дунд орших тоглоомын талбайг иж бүрэн тохижуулжээ. Тоглоомын талбайг оршин суугчдад хүлээлгэж өгөх ажиллагаа өчигдөр болсон юм.  “Хүүхэд насны дурсамж” хэмээн нэрлэгдэж олон сайхан тоглоомоор баяжигдсан  тус тоглоомын талбайн нээлтэд түүний найзууд болох улс төр, бизнес, урлаг соёлын алдартнууд оролцлоо. Энэ үеээр дуучин С.Наран, "Мотив" хамтлагийн дуучин Ганбаа, дуучин ж.Алтанцэцэгийн охин Номин-Эрдэнэ нар ая дуугаа өргөсөн юм. 

Тэнд хурсан олон "Нутгийн минь бахархал болсон охин Алтанцэцэг гавъяатдаа маш их баярлаж байна" хэмээн нүдэндээ, сэтгэлдээ баяр тээн ярьсан бол талбай дээрх тоглоомуудыг сонжин гүйлдэх жаалуудын инээд халгиж  байлаа.

Мөн үеэр  МУГЖ дуучин  Ж.Алтанцэцэгээс зарим асуултад хариулт авлаа.   

-Сайн байна уу?  Налайхчуудад зориулан маш сайхан тоглоомын талбайг тохижуулжээ. Энэ ажлыг хийх болсон шалтгааныг тань сонирхоё. 

-Баярлалаа. Миний хувьд 2011 оноос эхлэн жил бүр ямар нэгэн хүмүүнлэгийн ажил зохион байгуулсаар ирсэн.  Хавар олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Налайхад ирэхдээ  миний хүүхэд ахуй насаа өнгөрүүлсэн энэ газарт багачууд тоглох тоглоомгүй гүйлдэж байгааг харсан.  Ингээд энэ удаагийн хүмүүнлэгийн ажлаа Налайхдаа, тэр дундаа 10 шарынхандаа зориулах зайлшгүй шаардлага байна гэж бодоод зорьсон.  Өнөөдөр зорьсон хэргээ бүтээгээд хүүхэд хөгшдийн баярлахыг харах туйлийн сайхан байна. Мөн Налайх дүүрэг хот болоод удаагүй байна. Тиймээс их хотын нүүр царайг илтгэх олон бүтээн байгуулалт шаардлагатай байгаа. Үүнд өөрийн чадах хэмжээгээр хувь нэмэрээ оруулахыг зорьсон минь энэ. 

-Та хүүхэд зориулан олон сайхан ажлыг зохион байгуулж байсан.  Энэ удаад ч мөн адил хүүхэд рүү ханджээ?

-Хүүхэд бол хүн төрлөхтөний үргэлжлэл. Тэр утгаараа тэд инээдээр бялхаж, сайхан орчинд зөв өсөж торних ёстой. Би өөрөө гурван хүүхдийн ээж. Тиймээс хүүхдүүддээ хүсдэг сайхан бүхнээ бусдын хүүхдүүдэд хүсч явдаг.  Мэдээж дээр нь урлаг соёлынхон бидэнд зөвхөн дуулж хуурдах бус нийгмийн өмнө хүлээсэн үүрэг гэж байдаг.  Энэ бүхэн надад Монгол улсын минь ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох хүүхэд багачуулын төлөө илүү ихийг хийхийг сануулж байдаг.  Ер нь хүүхэд хөгшдийг баярлуулсан хүний ажил үйлс бүтэмжтэй азтай одтой байдаг юм шиг санагддаг.   

- Та сая Налайхчууддаа зориулах ажил минь цаашид ч үргэлжилнэ гэж хэлсэн.  Тухайлбал тэр нь ямар ажил байгаа вэ?

- Би нэгэн хуралд оролцож байхдаа сонссож байсан юм. Тэр нь “Хүн төрлөхтөн дэлхий ээжийг нэг удаа гомдоовол 100 жил аргадах шаардлагатай болдог. Уул ус, гол мөрөнөө хайрлаж хамгаалах, мод тарих зэргээр дэлхий  ээжийг аргадах боломжтой”  гэх утгатай яриа байсан. Харин сүүлийн жилүүдэд хүмүүс бид  байгаль дэлхий ямар их догширсоныг харсаар, мэдэрсээр байна. Энэ нь дээр хэлсэнчлэн хүн бүр амьдарч буй газартаа мод тарих зайлшгүй шаардлага буйг илтгэж байгаа болов уу. Энэ үүдээсээ үүргээ биелүүлэн 500 ширхэг модыг Налайхад тарихаар болсон. Үүнийгээ их хотод өнгө нэмэх шилдэг бүтээн байгуулалтуудын эхлэл байгаасаа гэж хүсэж байна.  

- Та энэ оны 6 сарын 1-нд энэ ажлыг хийх санаа төрсөн гэлээ.  Харин бүтээн байгуулалтын ажил ямар хугацаанд  өрнөв?

- Уг нь өдийгөөс арай эрт нээчих бодолтой байлаа. Харамсалтай нь тус ажлыг улс төржүүлж, сонгуультай холбон ойлгох яриа гарч байсан учир сонгуулийн дараа нээхээр хойшлуулсан.  Бүтээн байгуулалтын ажил сарын хугацаанд өрнөлөө.  Ер нь гардан хийж байж л ийм хэмжээний тоглоомын талбай байгууллахад хэдий хэр хөдөлмөр болоод зардлаар бүтдэгийг мэдлээ л дээ.  Энэ ажлын ард сайхан сэтгэлт олон хүчирхэг найз нөхөд маань туслаж дэмжиж оролцсон. Мөн ханийн минь тус томоохон байр эзэлсэн.  

А.Алтантуяа

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

5 цаг 0 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

9 цаг 33 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

12 цаг 53 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

16 цаг 58 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

16 цаг 58 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

16 цаг 58 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин