08 сарын 03-ны өдрийн зурхай

2016-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 8 сарын 3, Буд гараг. Билгийн тооллын 1, Үнэг одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 34 минутад мандан, 20 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Хонь

Элдэв янзын захиа сэлт ирвэл хүндээр бүү тусгаж ав, эхлээд учрыг олох шаардлагатай. Хэргийн эзнийг олбол ярилцаж шийдэлд хүрч чадна. Гэхдээ хуйвалдаанд хутгалдахаас зайлсхий. Та хүнд амархан итгэдэг учраас болгоомжил. Йогийн дасгал, бясалгал хийх н сэтгэл санаанд сайнаар нөлөөлнө. Бие бялдраа хөгжүүлэхийг хүсвэл гүйлтээр хичээллээд үзээрэй.

Үхэр

Өөрийн гол зорилгодоо бүх анхаарлаа хандуул. Хамт олны итгэл үнэмшил нэгдмэл байдал нь танд эрч хүч авчирна. Та түгээмэл сонирхолтой тул бусадтай амархан дасан зохицно. Үхрийн ордны хүмүүс магадгүй илүү бодитой байх хэрэгтэй. Ганц бие үхрийн ордныхонд ер бусын эсвэл өөр хэн нэгэнтэй танилцах боломж гарч ирэх бөгөөд уярмаар хамтрагчтай болно.

Ихэр

Таны зан ааш өнөөдөр яг л далайн түрлэг мэт тогтворгүй байх бололтой. Хэрвээ та эртнээс ямар нэг хөгжмийн зэмсэг тоглож сурахыг хүсдэг байсан бол яагаад яг одоо эхэлж болохгүй гэж. Энэ нь тийм ч үнэтэй биш бөгөөд сэтгэл хангалуун байх болно. Та өнөөдөр олон зүйл дурсан санах бөгөөд олон сонирхолтой зүйл олж мэднэ таньд ямар нэг шинэ санаа орж ирвэл тэр дор нь тэмдэглэж хэвш. Өөрөө анхаарал халамж тавьж, таныг хуурахыг оролдож буй хүмүүсээс хол бай.

Мэлхий

Буд гараг шинэ чармайлт гаргахад хүргэнэ. Мэлхийн ордныхон овсгоотой хүмүүс байдаг тул бусад хүмүүс таниас жишээ авч болох юм. Санхүүгийн хэлэлцээр ч юм уу ялангуяа мөнгөтэй холбоотой маргаан хийхэд тохиромжтой өдөр. Та өөрөө өөрийнхөө санхүүгийн тогтвортой байдлыг хариуцаж байгаа гэдгээ мэдрэх нь танд сэтгэлийн тайтгарал авчирна. Хэрэв та аялалаар явах, суралцах эсвэл өөрийн хийж бүтээснээ хэвлэн нийтлүүлэхийг хүсч байгаа бол өнөөдрөөс эхэлбэл тун сайн.

Арслан

Бизнесийн гэрээ хэлэлцээр хийх үедээ бүх бичиг баримтаа дахин нягталж үзэхийг анхааруулж байна. Мөн банкны дэвтэр, хуулгаа ч хараарай. Томоохон албан байгууллага хүртэл зохих зардлын хэмжээнээсээ хэтрэх тохиолдол гардгийг сануулъя. Харин та асуудлыг зөв тийш нь залруулж чадвал эргэлзээ, санаа зовнилийг үгүй хийх болно. Үүд хаалгаа сайтар түгжээрэй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл хамгаалалын систем байрлуулахыг зөвлөж байна.

Охин

Өөрийн хүч чадал, цаг хугацаагаа дэмий зүйлд зарцуулахаас сэргийл. Өнөөдөр од эрхэсийн зүгээс үзүүлж буй нөлөө таныг нэлээд тогтворгүй болгоно. Ямар нэг зүйл хийхээсээ өмнө сайтар бодоогүйн алмаас таны бүтээлч байдал эрс буурна. Бодит байдлыг шударгаар үнэлэн, зөв үнэлэлт дүгнэлт өгөхийг хичээ. Таны харилцаа холбоо мухардалд орно. Тиймээс хувийн болон ажил төрлийн харилцаандаа бодлоготой хандахыг сануулж байна.

Жинлүүр

Өглөө өөрөөрөө байж анхаарлаа нэг зүйлд төвлөрүүл. Эрч хүч сул байгаа тул нөхөхийн тулд кофе ууж, хөнгөн дасгал хийж, самар байцаа, витаминлаг нүүрс усаар дүүрэн хүнс хэрэглэснээр бие тань хөнгөн шингэн байх болно. Та ажлаа өөрөө хийхийг хүсэх нь зөв зам юм. Гараг эрхсийн энерги нь ажил хийх эрмэлзэл төрүүлнэ. Онцын шаардлагагүй бол илүү цагаар ажиллах хэрэггүй. Өөрийгөө анхаар ч ажлаа эрт дуусган, бусад зүйлсээ хий.

Хилэнц

Өдөр тутмын ажил төрөлд саад бартаа гарч ирэх тусам стресстэх магадлалтай. Гэр бүлтэй тань холбоотой асуудлууд таны тэвчээр хатуужлыг шалгана. Бизнес, мэргэжлийн төсөл төлөвлөгөөгөө болгоомжтой зохицуул, үгүй бол холион бантан гарч мэдэхээр байна. Буд гараг ажил мэргэжлийг тань илтгэдэг арслангийн орд руу ухарсаар байгаа тул ямар нэгэн аз туршсан хэрэг хийсний хэрэггүй.

Нум

Ялангуяа эмэгтэй нумуудад илүү тааламжтай өдөр болох нь. Та хүсвэл өөрийгөө анхаарлын төвд байлгаж, ихэмсэг байж, бусдыг өөртөө магтаал сайшаалын үг хэлэхэд хүргэж чадна. Энэ бүхэн таньд хурууны үзүүрээр дөнгөчих хялбар зүйл байх бололтой. эрэгтэй нумууд шагнал урамшуулал хүртэх, бэлэг авах, ямар нэгэн зүйл хожих магадлалтай байна.

Матар

Өнөөдөр та эргэн тойрондоо байгаа энергийг мэдрэх хэрэгтэй. Танд хэлэх гэсэн зүйлсээ илэрхийлэн хэлэхэд хэцүү байх болно. Ямарч асуудлыг та урьдчилан мэдсэн бол хүмүүс юу гэх гэж байгаа нь хамаагүй ямарч аргаар болов бусдад зөв ойлгуул. Ихэнх залуус хөрөнгийн зах зээл болон сургалтын зээл сонирхож мөн урлагийн чиглэлээр суралцана. Энэ амьдралд өөрийгөө таниулахын тулд мэргэжлийн илтгэл сонсох хэрэгтэй

Хумх

Лхагва гараг. Бизнесийн түншүүдийн хооронд төсвөө хэтрүүлсэнтэй холбоотой санхүүгийн асуудал үүсч магадгүй. Биеэ өмөөрөлгүй асуудлыг шийдэхийг хичээ. Хоёр биеэ буруутгахын оронд санхүүгийн шинжтэй уулзах нь дээр. Өөртөө итгэх итгэл буурах нь амьдралд байдаг зүйл. Үдэш дэлхийн оргилд байгаа мэт мэдрэмж төрөх болно. Хайр болон романтик байдалд умбаж оройг өнгөрөө. Өөрийгөө сэтгэл хөдлөм гэдгийг ойлгосон ганц бие хумхууд тийм ч удаан ганцаараа явахгүй.

Загас

Лхагва гараг. Од эрхэс завгүй өдөр ирж байгааг илтгэж байна. Ажил дээрээ буруу цахим хаяг ашиглах нь таны нэр хүнд, эд хөрөнгөнд муугаар нөлөөлж болзошгүй. Загасны ордны хүмүүсийн санхүү өсөх болно. Шагнал, ивээн тэтгэгчийн гэрээ хэлэлцээр эсвэл ажлаасаа гадуур хийдэг бизнес тань бодож байснаас илүү ашиг авчирах бөгөөд мөнгөө тэнцвэржүүлэх чухал ач холбогдлыг танд өгнө. Өнөөдөр таны хайртай хүн, гэр бүлдээ хандах сэтгэл хөдлөлийг тань өсгөх болно.

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12