Үерийн давтамж жил бүр нэмэгджээ

2016-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Сүүлийн 10 жилд 19 удаа үер буужээ-

Б.ЗАЯА

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдаж цаг үеийн асуудлаар хотын дарга мэдээлэл сонслоо.  Хурлаар Улаанбаатар хотод өнгөрсөн пүрэв гаригт орсон түр зуурын, хүчтэй, аадар борооны улмаас үүссэн үерийн нөхцөл байдлын талаар болон Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар  хэлэлцэн, үүрэг даалгавар өгөв.  Улаанбаатар хотод 1915-2015 оны хооронд 34 удаа том, жижиг үер болсон байна. Энэ нь дунджаар 2,9 жил тутамд нэг удаа үер тохиолдсон гэсэн үг юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд үерийн давтамж нэмэгдэх болжээ. Сүүлийн 10 жилд гэхэд 19 удаа үер буусан гэсэн судалгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас танилцууллаа.  Энэ нь хотын хүн ам нэмэгдэж, үерийн аюултай бүсэд иргэд суурьшиж байгаатай холбоотой гэж тайлбарлалаа.

Нийслэлийн хэмжээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн далан, шугам сүлжээний цэвэрлэгээ засварыг жил бүр хийдэг. Энэ жилийн хувьд инженерийн бэлтгэл ажлын урсгал зардалд 5 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл далан сувгийн цэвэрлэгээг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн хийж дуусжээ.

Цаашид ч хэт халж, хүчтэй усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас үерийн аюулаас сэргийлэх чиглэлээр хэд хэдэн ажил хийх шаардлагатай байгааг Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэллээ. Тэрээр “Улаанбаатар хотод 2000 оноос хойш үер болох нь нэмэгдсэн байна. Энэ нь бидэнд үерээс урьдчилан сэргийлэх дорвитой ажил хийх ёстойг сануулж байгаа хэрэг юм. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас шинээр ашиглалтад орж байгаа барилгуудад ус зайлуулах систем хийж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Мөн гамшгийн үеийн мэдээлэл солилцох системийг илүү боловсронгуй болгож, шинэчлэн батлуулах шаардлагатай байна. Улаанбаатар хотод гамшиг, осол болсон тохиолдолд хамгийн түрүүнд хэнд, яаж мэдээллэл хүргэх нь маш тодорхой байх ёстой. Мэдээлэл дамжуулах цаг хугацаанаас гамшгийн эрсдэл шууд хамаарна. Тиймээс үүнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй”  гэв.

Шуурхай комиссын хурлын үеэр нийслэлийн Засаг дарга,  үерт өртсөн газруудын ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж  дуусгах, Улаанбаатар хотод дахин үер болох эрсдэлтэй байгаа учраас мэргэжлийн байгууллагууд сонор сэрэмжтэй ажиллах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлгийг сонирхолтой ойлгомжтой байдлаар бэлтгэн олон нийтэд тогтмол мэдээлж байх, үер хаанаас бууж байгааг нарийвчлан судалж тогтоох, гамшгийн мэдээллийн дуут дохиллын  системийг сайжруулах, шинээр баригдаж байгаа барилгуудад ус зайлуулах системийг заавал хийх зэрэг үүрэг даалгаварыг хотын дарга холбогдох албаныханд өгчээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

5 цаг 3 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

9 цаг 37 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

12 цаг 56 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

17 цаг 2 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

17 цаг 2 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

17 цаг 2 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин