“Алдар”-ыг алдарт хүргэсэн эрхэм

2016-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Энэ жилийн баяр наадмаар Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны­хон өнгөтэй сайхан наадлаа. “Алдар”-аар овоглосон аварга, арслан, харцага, начингууд төрж, барилдааны талаарх хөө­рөл­дөөн одоо ч намжаагүй байна.  Тиймээс энэ удаагийн Монгол Улсын төлөө буландаа хүчтэн төрсөн дэвжээний “гол хүч” нь болсон “Алдар” спорт хорооны дэд дарга, хурандаа Д.Цог-Эрдэнийг урилаа.  Түүнийг салбарынхан нь “Алдарын буурал Цогоо” хэмээн нэрлэсэн нь учиртай.  Энэ эрхэм олон цагийн урсгалд “Алдар” спорт хороог аварч, хөлд оруулж, хөгжүүлж энэ цаг үетэй зол­гуулсан гавьяатай. Зэвсэгт хүчинд зүтгэсэн түүний 30-аад жилийн хөдөлмөр энэ л салбарт шин­гэсэн юм билээ.   Тэрээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хүн.  Багаасаа цэргийн хүн болно хэмээн мөрөөдөж, энэхүү мөрөөдөл нь спор­тоор дамжин биеллээ ол­­сонд тун бэлгэшээж явдаг нэгэн. 1983 онд цэрэгт татагдаж, тухайн үедээ “Алдарын аварга”, “Армийн аварга”, “Шинэ дайчдын аварга” зэрэг тэмцээнд сагсан бөмбөгийн төрлөөр оролцдог байжээ.  Багийн спортод авьяас чадвараараа танигдаж байсан түүнд “Алдар” спорт хорооны тамирчнаар үлдэх боломж гарчээ.  Тэрээр энэ салбартаа үлдэж хороондоо нэг жил ажиллаад ОХУ-ын Ленинградад Цэргийн бие тамирын сургуульд очиж суралцсан түүхтэй.  Төгсөж ирээд Ардын армийн 131 дүгээр анги буюу Зүүн баянгийн цэргийн анги руу томилогджээ.  Тэрээр энэ тухайгаа “Би ОХУ-ын цэргийн сургуулийг онц дүнтэй төгссөн.  Ирээд Цэргийн нэгдсэн сургуулийн багш, аз таарвал “Алдар”-таа дасгалжуулагч болчих байх гэж их горьдож байлаа. Гэвч намайг Батлан Хамгаалах яамны сайдын зөвлөлөөс Дорноговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн анги руу томилж байлаа. Тухайн үед Зүүнбаянд ажилласан л бол сайн офицер болно гэсэн бичигдээгүй хуультай байсан юм. Тэр ангид би биеийн тамир спортын даргаар ажиллаж маш олон зүйл сурсан” гэж байв.  Тэрээр бас нэгэн сонирхолтой түүхийг хуваалцсан юм. Тухайн үед Зүүнбаянгийн вагон орой 18.30 минутад хот руу хөдөлдөг байжээ.  Нэг өдөр галт тэрэг хөдөлснөөс хоёр цагийн дараа  Батлан хамгаалах яамнаас залгаж “Маргааш өглөө 09.00 цагт болох конкурст ирж чадах уу.  Хэрэв тэнцвэл Цэргийн нэгдсэн сургуульд биеийн тамирын багшаар үлдэх юм” гэжээ.  Дэслэгч Д.Цог-Эрдэнийн зүрх ёстой л дэнсэлж эхэлжээ.

Шал­гал­тад орж, цэргийн сургуульд баг­шаар ажиллах хүсэл нь бу­цалж байсан гэдэг.  Тухайн үеийн ангийн захирагч руугаа залган зөвшөөрөл авч, машинтай найзаасаа хүргэж өгөхийг гуйж, 600 гаруй км-ийн холоос тэмүүлсэн гэдэг.  Тухайн үед зам ха­­рилцаа хөгжөөгүй боло­­­хоор шөнөжин дав­хиад ч өглөөний 09.00 цагт шалгалтандаа ам­жи­хааргүй байсан гэдэг. Хо­­жиг­­дож ирсэн ч түүний холоос тэмүүлсэн хичээл зүтгэлийг багш нар нь үнэлж шалгалтад оруулжээ.  Тэрээр Болгар, Бээжин, ОХУ-ын  Бие тамирын дээд сургуулийг төгсөж ирсэн 30 гаруй офицертой өрсөлдөн нэг­дүгээр байрт шалгарч  Цэргийн нэгдсэн сургуульд багшаар үлдэх эрхтэй болжээ. Ийнхүү мэргэжилдээ хайртай, чадвартай, эрч хүч нь ханхалсан офицер гэдгээ тухайн үед батлан харуулж чаджээ.  Удалгүй Д.Цог-Эрдэнэ БХЯ-ын сургалтын хэл­тэст биеийн тамир хариуц­сан офицероор ажилла­хаар болов.  1983 онд цэрэгт татагдаж ирээд  “Алдар” спорт хо­роондоо тамирчнаар нэг жил ажилласан бол харин БХЯ-ын сургалтын хэлтэст ажиллах болсон энэ л үеэс тэрээр “Алдар”-тайгаа дахин холбогдсон байдаг. Тухайн үед “Алдар” нийгэмлэг гэж байсан бөгөөд яаман дээр чиг үүргийг нь хариуцдаг мэргэжилтэн нь болсон юм. Ер нь үүнээс хойш “Алдарын буурал Цогоо” Алдараасаа салаагүй гэлтэй.  Тэрээр “1990-ээд оны үед манай хороо зах зээлийн шуурганд нэр­вэгдэж их л хэцүү байлаа.  Цэргийн хэллэгээр бол тэр шуурганаас их хохирол амссан. Гэхдээ цэрэг армийн спортын хөгжлийг түүчээлэх чиг үүргээ алдаагүй” гэсэн юм.  Д.Цог-Эрдэнэ яаманд гурван жил ажиллаад “Алдар” спорт хороонд дасгалжуулагчаар томи­логдон ирлээ. Түүний чин хүсэл нь ийнхүү биелсэн юм. ОХУ-ын Ленинградын их сургуулийн оюутан байхдаа, Зүүн баянгийн цэргийн ангид офицер бо­лохдоо, БХЯ-нд мэр­гэжилтэн байхдаа ч “Алдар”-таа л ирэх хүслээ өвөртөлж явсан гэдэг.  Тэрээр “Алдар” спорт хороондоо дас­гал­жуулагчаар ирээд спорт тоглоомын төрлийг нь хөгжүүлэхээр зүтгэжээ.  Д.Цог-Эрдэнэ “Намайг Алдарт ирэхэд сагсан бөм­бөг, хөл бөмбөг, волейбол зэрэг багийн спортын төрөл бүхэлдээ уначихсан байлаа. Үндэсний хэдэн спорт дээрээ л тогтож байсан. Энэ төрлийг хөл дээр нь босгох зорилгыг өвөртлөн ирж билээ.  Хүүхдүүдтэй ажиллахад үнэхээр урамтай байлаа. Яагаад гэвэл би багш, дасгалжуулагч хүн шүү дээ. 1993 онд Сагсан бөмбөгийн Залуучуудын улсын аваргаар охидын баг маань түрүүлж байв. Мөн 1992 оны На­­санд хүрэгчдийн улсын авар­гаар  манай баг түрүүлсэн. Сай­хан ам­жилтын он жи­­лүүд тэгж эхэлсэн дээ” гэж  байв. Тэрээр хэсэг нөхдийн хамт Монголын анхны лигийг зохион байгуулж байсан удаатай. Энэ нь одоогийн сагсан бөм­бөгийн хөгжлийн суурь байсан юм. Тэрээр “Алдар”-таа дасгалжуулагчаар  гурван жил ажиллаад дахин БХЯ-нд томигдлоо.  Тухайн үеийн шаардлагаар өөр газар томилогдсон ч сэтгэл нь “Алдар”-таа л байсан гэдэг. Тэгээд 1998 онд хүртэл БХЯ-нд ажиллаад эргээд хорооныхоо орлогч даргаар иржээ.  Тухайн үед түүнд “Алдар”-ыг аврах төлөвлөгөө л хэрэгтэй байж.   Тэрээр энэ тухайгаа “Намайг ирэхэд Алдар спорт хороог, Биеийн тамирын дээд сургуультай нэгтгэсэн байсан.  1946 онд бий болсон 70 жилийн түүхтэй том байгууллагыг зүгээр нэг дээд сургуультай нэгтгэнэ гэдэг бодлогын алдаа.  Би үүнийг дарга нар болон тамирчиддаа ойлгуулах гэж их хичээсэн.  Энэ зүтгэл маань ч талаар болоогүй. Удахгүй “Алдар” спорт хорооны даргаар О.Балжинням аваргыг томилсон байдаг.  Түүнээс хойш би аваргатайгаа цуг “Алдар”-ыг алдар шиг авч явах гэж хичээж байсан даа.  Тухайн үед бараг тамирчин гэж үлдээгүй бүгдийг ажлаас нь халсан байсан.  Мөн бөхчүүдийг “Зэв” концерн гэсэн БХЯ-ны харъяа компанид оруулж, спорт тоглоомын багийг тараачихсан байлаа. Үндсэндээ бол дахин Алдар спорт хороог сэргээн байгуулах ажил тухайн үед эхэлсэн байдаг” гэж байв.  Тэрээр өөрийн багтайгаа хамтран 1998 оноос эхлэн өдийг хүртэл явахдаа “Алдар”-ыг ёстой л алдар шиг болгож чадсан юм. 20-оод жил орлогч даргаар ажилласан, хөдөлшгүй хүч, өөр тийш томилж боломгүй Зэвсэгт хүчний алба хаагч юм. Тиймдээ ч БХЯ-ны удирдлагууд түүнийг сүүлийн жилүү­дэд “Алдар”-аас нь сал­галгүй, тэнд нь тууштай ажиллуулах болжээ. Тэрээр одоо ч “Алдар”-ынхаа галыг манаж, олон олон амжилтаар он цагийг түүчээлсээр сууна.  Түүнийг орлогч даргаар нь ажиллах хугацаанд тус хорооноос Хөдөлмөрийн баатар нэг, Ардын багш нэг, гавьяат дасгалжуулагч ес, гавьяат тамирчин зургаа, Монгол Улсын аварга  нэг, арслан гарьд тус бүр хоёр, начин 40 гаруй төржээ.  Эдгээр тамирчны ам­жилтад түүний оруул­сан хувь нэмэр их гэдгийг сал­барын­хан онц­лон хүндэлдэг билээ.  Түүний аав тээврийн жо­лооч Довчин хэмээн хүн байжээ. Наадмын өмнөхөн эрхэм хурандаа маань ээж ааваа тэнгэрт үдсэн байна.  “Миний энэ салбарт өнгөрүүлсэн он жилүүд магадгүй аав ээжийнхээ өмнө нүүр бар­дам байх юм сан гэж хүссэнийх байх.  Хүсэл тэмүүлэл маань хөтөлсөөр “Алдар”-ыгаа би алдрын зэрэгт хүргэснээ аавдаа ха­руулсандаа баяртай бай­даг.

Аав минь өнгөрөхдөө “Миний хүү  цэрэг хүн мөрөө энгийн хүн энгэрээ харж явдаг юм шүү” гэж захиж байлаа. Өнгөрсөн он жилүүдэд миний хичээл зүтгэл талаар болоогүй. Одоо олон амжилтын эзэд  болж яваадаа “Алдар”-ынхан баяртай байдаг” гэсэн юм.  Тэрээр хүү, охин хоёртой бөгөөд хүүгээ цэргийн хүн болгожээ. Хүү нь аавынхаа  сурч байсан ОХУ-ын Санктпетербург /одоогийн/ хотын цэр­гийн сургуульд сурал­цаж байна. Удахгүй шинэ­х­эн офицер болоод аавдаа үнсүүлэхээр ирнэ. Ийнхүү Зэвсэгт хүчний салбарын “Алдар” хэмээн нэгэн өрх айлын галыг нь таслахгүй ноцоож яваа эрхэм хурандаагийн ажил амьдралын нэгээхэн хэсгийг өгүүллээ. Одоо хурандаа Д.Цог-Эрдэнэ Монголын олимпийн медаль­­тан “Алдар”-аас төрөөсэй хэмээн чимээ­гүй­­хэн дотроо залбирч сууна лээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

12 мин
Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

27 мин
Улстөрчид УИХ-ын сонсголоор “байлдах” уу?!

Ер нь бол, УИХ дээр болдог сонсголд анхаарал тавих хэрэгтэй цаг ирсэн шиг байна. Ө

7 цаг 36 мин
Гурван жилийн өмнө халах, 36 сарын тэтгэмж өгөх хоёрын аль нь төсөвт хортой вэ?!

Засгийн газар бүхэлдээ юу, эсвэл яамд дор бүрнээ юу, ямар ч байсан цомхотгол хийхээр болоод б

7 цаг 36 мин
Гишүүдийг “...Л.Энх-Амгаланг дэмжихгүй бол АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан гэв үү?

Наанаа намжсан улс төр цаанаа гадаах халуун шиг л байгаа бололтой. Үндсэн хуулийн 39. 3-т “…Монгол Улс

7 цаг 36 мин
Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

2025-06-20
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

2025-06-20
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

2025-06-20
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

2025-06-20
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

2025-06-20