Нас барагсад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрээр мөнгө идэгсэд буюу С.Эрдэнэ, Д.Баярсайханы албатууд юу болов?

2016-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хөндөх сэдэв

-Эдийн засгийн хэргүүд ээ урагшлуулаач, Р.Чингис дарга аа-

Б.ЭНХЗАЯА

Эдийн засгийн алуурчид гэж дэлхийн бодлого тодорхойлдог их гүрнүүд буурай хөгжилтэй, байгалийн баялаг элбэгтэй, цэрэг-стратегийн ашигтай байрлал бүхий улс орнуудыг эдийн засгийн аргаар эрхшээлдээ оруулахыг хэлдэг. Нэг ёсондоо тухайн улс орноо дэмжиж, хөрөнгө оруулж буй нэрээр хамаг баялагт нь эзэн суух тухай л ойлголт юм. Манай улсад энэ үнэхээр танил дүр зураг. Ялангуяа, уул уурхайн салбарт эдийн засгийн алуурчид “цуст яргаллаа” төгс хийсээр байгаа нь улс орны хөгжил, байгаль орчны сүйрлээс дорохноо харагдана.

Эдийн засгийн алуурчид зөвхөн гадныхан байдаггүй бололтой. Улс дотроосоо эдийн засгаа хөнөөдөг хүмүүс нэгэнт бий болжээ. Бид тэднийг эдийн засгийн гэмт хэрэгтнүүд гэдэг. Төсвийн мөнгийг хувьдаа завшиж, эсвэл төрийн үйлчилгээг үзүүлснийхээ төлөө ашиг хүртдэг хүмүүс салбар бүрт, анги давхарга бүрт өсч үржиж энгийн номхон иргэдээ туйлдуулж гүйцлээ. Тэд ч бас яах аргагүй дотоодын “эдийн засгийн алуурчид”. Тэдгээр эдийн засгийн алуурчдын амийг таслах байгууллага бол манай хууль хяналтынхан. Харамсалтай нь хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа зорьсон зорилгодоо хүрч чадахгүй байна.

Тухайлбал, ЦЕГ-ын даргаар Р.Чингисийг томилогдоход эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн, энэ албанд олон жил “чанагдсан” хүний хувьд энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох асуудал цэгцэрнэ хэмээн олон хүн найдлага тавьж байлаа. Хэдийгээр түүний удирдсан баг хамт олон хэд, хэдэн ноцтой эдийн засгийн хэргүүдийг илрүүлсэн ч бүгд сураг алдарчээ.

 

Нас барагсдын нэрээр мөнгө завшигчид ба С.Эрдэнэ

Нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар илрүүлэн өнгөрсөн оны дундаас шалгаж эхэлсэн билээ. Нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан. Нас барсан 10 мянга гаруй иргэний нэрээр улсаас мөнгө завшсан. Иргэд өөд болсон ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн үйлчилгээний ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасдаггүй. Харин арилжааны банктай хуйвалдан талийгаачдыг амьд мэтээр улсаас тэтгэврийг нь авсаар байсныг илрүүлэн хөдөө орон нутгийн цагдаагийн албан хаагчдыг дайчлан орон даяар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Уг хэрэгт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг холбогдуулан шалгаж байгааг ч тухайн үед цагдаагийн албаны эх сурвалж хэлж байв. Гэвч мөрдөн байцаалт эхэлснээс хойш бараг жил орчмын хугацаа өнгөрөхөд уг хэргийн мөрдөн байцаалт дууссан эсэх, нас барсан хэчнээн иргэнийг ашиглаж ар гэрт нь хохирол учруулсан, улс хэчнээн төгрөгөөр хохирсон, хууль зөрчигчид хариуцлага хүлээх болсон эсэх талаар ямар ч мэдээлэлгүй сураг алдрав.

Нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшигчдыг хөдөлшгүй баримтаар тогтоосноо цагдаагийн байгууллагаас тухайн үед мэдээлж байсан. Тийм ч учраас олон нийтийн дунд хүлээлт үүсч, хууль зөрчигчдийг тогтоож ахин ийм хэрэг гаргахгүй байхыг хүсч байсан. Харин одоо энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөхөөс татгалзаж эхэлжээ.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мөлжигчид буюу Д.Баярсайханы хэрэг

Нийгмийн даатгалынхантай ижил төстэй бас нэгэн хэрэг нь нийгмийн халамжийнхны хэрэг байв. Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нарыг сүр дуулиантайгаар баривчилсан юм. Д.Баярсайхан ах дүү, хамаатан садангаараа нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хуваарилагддаг хөрөнгөөс завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч төд удалгүй баривчилсан хүмүүсээ суллаж уг хэрэг ямар шатандаа яваа нь тодорхойгүй болжээ.

 

Х.Баттулгын баруун гаруудын хэрэг

Эдийн засгийн гэмт хэргээр дуулиан тарьсан дараагийн тохиолдол нь УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын эхлүүлсэн шинэ төмөр замын төсөл. Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэхдээ улсаас онц их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан хэмээн түүний туслах Б.Батзаяаг баривчилж эхэлснээс хойш цагдаа нар нэлээд олон хүнийг саатуулсан. Гэвч нэлээд хэдэн сар өнгөрсний хойно уг хэрэг бас л замрхах хандлагатай болж буй.

Х.Баттулгын эргэн тойрны хүмүүсийг зөвхөн төмөр замын төслөөс гадна Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг бүтээн байгуулах ажилд ч мөнгө шамшигдуулсан байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн. Одоогоор уг хоёр хэргийн талаар мэдээлэл бүрхэг хэвээр байна.

 

Үйлдэл дээрээ баригдсан казиночин гишүүн

Цагдаа нарын онилсон өндөр албан тушаалтантай холбоотой өөр нэгэн хэрэг нь казиногийн хэрэг. УИХ-ын гишүүн Д.Зоригтыг өөрийн эзэмшлийн “Voyage” /Вояж/ зочид буудалд мөрийтэй тоглоом тоглож байхад нь өнгөрсөн онд баривчилсан. Гэвч эрхэм гишүүн энэ хэргийн хариуд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй өдийг хүрэв.

Хэргийг илрүүлж, шалгана гэдэг зөвхөн цагдаагийн байгууллага дангаар гүйцэтгэх ажил биш. Үүнд прокурорын байгууллагаас хяналт тавьдаг учраас өндөр дээд албан тушаалтай хүмүүсийн холбогдсон хэрэгт прокурорын байгууллагаас хориг тавьж замхруулдаг тухай цагдаагийн зарим албан хаагчид учирладаг.

Хууль сахиулж, гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ цагдаагийн байгууллага нэр төртэй биелүүлэх учиртай. Үүргээ биелүүлж хэргээ илрүүлсэн бол зоригтой дуусгах эрх нь ч тэдэнд бий. Ажиллагаа явуулж хөдөлшгүй баримтаар тогтоосон хэргийг хөндлөнгөөс, прокуророос замхруулахыг оролдвол түүнийг зоригтой олон нийтэд дэлгэчих, Р.Чингис дарга аа. Тэгж чадвал хэдэн бор цагдааг чинь үүргээ нэр төртэй биелүүлж байна гэж ард түмэн үнэлнэ. Сүр дуулиантайгаар эхлүүлж олон түмэнд зарлачихаад сүүлдээ усанд хаясан чулуу шиг алга болдог байдалд цагдаа нар өөрсдөө нөлөөнд автаж хэргийг гацаанд оруулсан гэж ойлгогдож байна. Нэг үгээр тэднийг улстөрчдийн захиалга биелүүлэгч гэж хардсаар байна, ард түмэн чинь.

 

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12