07 сарын 29-ны өдрийн зурхай

2016-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 7 сарын 29, Сугар гараг. Билгийн тооллын 25, Чөлөөт эх одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Хонь

Баасан гараг. Сайхан өдөр. Хүчтэй дурлалд толгойгоо гээж магадгүй.Мөнгөний бага зэрэг бэрхшээлээс болж гадагш гарч хөгжилдөж чадахгүй байх. Мөнгө зээлж, өрөн дээрээ нэмэх хэрэггүй. Гэртээ гиюүрч суухын оронд гал тогооны өрөөгөө өөрчлөх төлөвлөгөө гарга.Цонхны тавцан дээрээ тавих цэцэг  худалдан авч гэртээ үнэртэн цацах зэргээр шинэ зүйл бодож ол.

Үхэр

Баасан гараг. Өөртөө цаг гарга. өглөөний цайгаа уун, ном унших, мэдээ үзэх нь таатай байх болно. Илүү хүч зарцуулсан төсөл хийхээсээ өмнө гэрийн эргэн тойронд тавигдсан зүйлс болон хувийн орон зайндаа анхаарал тавь. Ойр дотны хамтрагч, хамаатнууд мөн эцэг эх, найзуудтайгаа санхүүгийн асуудал хэлэлцэхээс зайлсхий. Дэлгүүрээр явахдаа үнэтэй зүйл худалдан авахдаа гол нь биш цагийг зугаатай өнгөрөөх нь чухал юм гэдгийг танд зөвлөе.

Ихэр

Таны хайр дурлалын харилцаа хүчтэй хэвээр байх болно. Ямар нэг үл ойлголцсон байдлаас гарахын тул дорвитой алхам хий. Хайртай хүн тань таниас насаар ахмад байж болох ч таньд албан тушаал ахихад тусалж, хэрэгтэй зөвлөгөө өгөх болно. Гэр орны асуудал нэлэд их байх бөгөөд та өдрийг гэр орноо цэвэрлэж, тохижуулах зэргээр үр бүтээлтэй өнгөрүүлэх болно. Олон нийтийн арга хэмжээнд сайн дураар оролцох нь таны найз нөхдийн хүрээг тэлэх болно.

Мэлхий

Баасан гараг. Өнөөдрийн хувьд өглөөний хоолоо жаахан оройхон эсвэл өдрийн хоолоо арай эртхэн найз нөхөд, гэр бүлийнхэн эсвэл хайрттайгаа хамт ойролцоох хоолны газарт идээрэй. Энэ нь шинэ өдрийг эхлэхэд таатай эхлэл байх болно. Эрүүл мэндийн асуудалдаа анхаарал тавих цаг болжээ. Сүүлийн удаа эмчид очсоноос чинь хойш нэлээд хугацаа өнгөрсөн байна.

Арслан

Баасан гараг. Гэрийн ажлаар өөрийн авъяас чадвараа бүү сүйтгэ. Гэнэтийн зочид таны төлөвлөгөөнд  өөрчлөлт оруулж мэдэх бололтой. Гараа хумхиад зүгээр суухын оронд олон нийтийн үйл ажиллагаанд идэвх гаргаж оролцоорой. Орон нутгийн уран бүтээлчдийн үзэсгэлэн танд өөрийн уран бүтээлээ эхлүүлэх урам зориг хайрлана. Энэ үеэр зарим айл гэртээ зураач урих бололтой. Та ч ялгаагүй айл гэрийн чимэглэл засалд гар бие оролцоорой.

Охин

Баасан гариг. Ямар нэг асуудлыг шийдвэрлэх гэж хичээгээгүйн улмаас гэр оронд гарсан зөрчилтэй байдал улам хүндрэх болно. Хэлж буй үгэндээ анхааралтай бай. Зарим охиныхонд спортоор хичээллэх юмуу идэвхитэй амралт хэрэгтэй байна. Өнөөдөр цагийг ганцаараа өнгөрөөж, өөрийн сэтгэл зүрхээ мэдрэхийг хичээ. Удаан хугацаанд таныг зовоож, толгойг тань гашилгаж байсан олон асуултуудын хариулт олдоно. Ойр дотныхоо хүнтэй хамт хооллосноор та хоёрын харилцаа сайжрах болно.

Жинлүүр

Баасан гараг. Бие даасан байдал, ялангуяа хайртай хосуудын дунд сөрөг байдал үүсэх нь. Ганц бие жинлүүрийнхэн санаандгүй хүнтэй танилцаж магад. Сэтгэл хөдлөн дэврүүн байна. Дэггүй зангаас болж юманд орооцолдох нь. Мөн цахилгаан хэрэгслээ хэрэглэхээс өмнө асаалттай байгаа эсэхийг шалга. Асуудлыг шийдэх хамгийн сайн зам бол нээлттэй мөн шударга байх явдал мөн. Таны бүтээлч хөдөлмөр, эрүүл мэнд юу юунаас илүү чухал байна.

Хилэнц

Сар жинлүүрийн орд болох нарны 12-р гэрээр тань зочлох болно. Тиймээс хамгийн чухал харилцаагаа үргэлжлүүлэхэд анхаарлаа төвлөрүүл. Энэ өглөө хань ижилтэй хилэнцүүд хайрттайгаа орондоо удаан хэвтэх боломжийг алдахгүй байх. Ганц бие хилэнцийн хувьд сайхан унтаж, эрч хүчээ сэлбэнэ. олон нийтийн ажил, нийгмийн үйлст та гар бие оролцохын зэрэгцээ хөрөнгө мөнгө хандивлахыг хүсэх шинжтэй.

Нум

Өнөөдөр ихэнх эрэгтэй нумууд өөрсдийгөө азтай одтой байж, эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж чадна гэж бодох төлөвтэй. Гэхдээ энэ бол андуурал. Өдөр таны хувьд тааламжтайгаар өнгөрч мэдэх ч үдэш байдал өөрөөр эргэх шинжтэй. Та хайртай хүнтэйгээ ам мурийж магадгүй. Таны дотор буцалж буй эрчим хүч өчүүхэн төдий шүүмжлэлд сад тавин гарах болно.

Матар

Баасан гараг. Өнөөдрийн хувьд таны хийж чадах хамгийн эрч хүчтэй ажил бол гэр орондоо хийх ажил байх болно. Бизнесийн болон ажлын одоогийн нөхцөл байдлаа илүү бодитойгоор эргэцүүл бод. Хэцүү асуудлуудыг шийдэхэд томоохон логик дараалалтай оршил хэрэгтэй. Хуучны хамтрагчтайгаа харилцаагаа сайжруул. Ялангуяа та хоёр хүүхэдтэй бол. Өнөө орой бүгдээрээ цугласан үед зочдоо зугаацуулах нь хамгийн тохиромжтой цаг.:

Хумх

Баасан гараг. Баяр хөөр, хайрыг мэдэрсэн таатай өдөр. Чин сэтгэлээсээ харьцахыг хүсч, бусдыг өөр нүдээр харах болно. Дурласан бол түүнтэйгээ уулз, гэхдээ яаран дотносох хэрэггүй. Хүч чармайлт гаргалгүйгээр хүссэн бүх зүйлээ авч чадна гэж бүү бод. Хэм хэмжээнээс хэтэрсэн хүслээ хязгарла. Өнөөдөр хоолны дэглэм бариад хэрэггүй. Гэсэн хэдий ч өөрийнхөө жинд санаа зовж байга бол хоолоо бага хэмжээгээр иидэж, дасгал хөдөлгөөн хийж занш.

Загас

Баасан гараг. Уян зөөлөн байх нь энэ өдрийн амжилтын түлхүүр. Бусад хүмүүст найдах гэсний хэрэггүй. Та өөрийн хүч, боломж нөөцөө ашиглан амжилт олсон нь хамаагүй дээр. Бусад хүмүүс одоогийн таны хийж байгаа үйлдэлд асуулт тавьж болно. Дүрэм журам зааврыг баримталж байх шаардлагатай. Өнөөдөр үл хөдлөх хөрөнгө авахаар зэхэж байгаа бол яг тохирсон өдөр бөгөөд таны энэ төрлийн ажил ямарч саадгүй бүтнэ. Харин харанхуйд 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12