07 сарын 30-ны өдрийн зурхай

2016-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 7 сарын 30, Санчир гараг. Билгийн тооллын 26, Гөрөөсөн толгой одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

 

Хонь

Бямба гараг. Ажлын байран дээрх эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн таны сэтгэлийг хямрааж ядрааж бозошгүй. Стресстэхээс зайлсхий. Тамхи татах зэрэг муу зуршлаа хаяхад сайн өдөр гэж одод зөвлөж байна. Өнөөдөр гаргасан энэ шийдвэр ирээдүйд их хэрэг болно. Хайртай хүн эсвэл гэр бүлийнхэнтэйгээ сэтгэлээ нээн ярилцаж, дурсамжаа сэргээхийг оролд.

Үхэр

Бямба гараг. Үхрийнхэн хадмуудтайгаа амьдардаг бол туйлын болгоомжтой байх ёстой. өөрчлөлтүүд  хийх нь танд хамгийн чухал санагдана. Хадмуудтайгаа санаа нийлэхгүй үзэл бодол зөрөлдөх нь төрсөн гэрлүүгээ очих цаг болжээ гэсэн дохиог өгч буй хэрэг юм. Аяллаар явахаар шийдсэн бол ачаа бараагаа эртхэнээс бэлд. Харин буцаж ирэхдээ хэрэгтэй зүйлээ мартуузай.

Ихэр

Ямар нэг зүйлийг гаднаас нь үнэлэх хэрэггүй. Тэгж чадвал ямар нэг заль мэхэнд автахгүй. Бизнес хэлэлцээ хэдийгээр амжилттай болох ч хууль бус мөнгө угаах, сайн танихгүй хүмүүстэй хамтран ажиллах зэргээс хол байхгүй бол хууль эрх зүйн асуудалд орооцолдож цагдаад баригдаж болзошгүй. Таныг нөхөн төлбөрийн асуудал маш ихээр зовоох болно. Тиймээс эртхэн сэтгэл зүйч болон хуульчтай уулзах хэрэгтэй

Мэлхий

Бямба гараг. Өнөөдөр бол мэлхийн ордныхон хувьд сэтгэлийн хөдөлгөөнөө барихад хэцүү, хүчтэй мэдрэмжтэй өдөр байх болно. Сэтгэл хямраасан тохиолдол, сөрөг нөхцөл байдалтай эвлэрч суулгүй сөрж тэмцэх хэрэгтэй. Дотроос чинь ундран гарч буй эрч хүчээ ашиглавал үр өгөөжтэй байх болно. Нэг юм уу хэд хэдэн гэр ахуйн бараа эвдрэх төлөвтэй.

Арслан

Бямба гараг. Хамт ажилладаг хүмүүсийн нэг таны талаар цуурхал тараагаад явж байвалл бүү гайхаарай. Магадгүй үнэхээр тэдний нүдэнд тийм харагддагч юм билүү. Хариу авна гэж суухын оронд харин эсэргээр нь энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэлээр ханд. Хэрвээ тэд өөдгүй загнавал сэтгэл шархалж үлдэх хүмүүс нь өөрсдөө байх болно. Магадгүй тэд илүү дур зоргоороо аашилж ч мэдэх юм.

Охин

Бямба гариг. Хүмүүсийн хэлж буй үгийг алдалгүй сонсож, юу хэлэх гээд байгааг нь ойлгохыг хичээ. Ойр дотны хүний хэлсэн үг, тавьсан санал таныг гомдоовол сэтгэлээр унах хэрэггүй шуудхан үгүй гэж хэл. Та маш таатай чөлөөтэй байдлыг мэдрэх болно. Өнөөдөр өөртөө зориуд цаг гаргаж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүл. Хэрвээ танд боломж байгаа бол амралтаа авч хувийн асуудлуудаа цэгцэл. Ганц бие охиныхныг сайхан учрал хүлээж байна. Хайртай хүнтэйгээ аз жаргалтай байдлаа хуваалцаж оройг хамтдаа өнгөрүүл.

Жинлүүр

Бямба гараг. Өнөөдөр сонсогч байснаар аливааг сайнаар хийнэ. Ингэснээр та ярихаасаа өмнө бодох цагтай болно. Цаг хугацаа та болон таны хайртын өмнө юу болохгүй байгааг харуулна. Асуудал, хүлээлт зөв дүгнэлтээс хамаарна. Зарим нэгний тань хувьд гэр бүлийн хариуцлага хүндрэлтэй асуудалд оруулсан байх. Шаргуу ажилласнаар жинлүүрийнхэн амжилтанд хүрнэ.

Хилэнц

Нийгмийн ажил, төлөвлөгөөгөө өглөө эрт боловсруулбал илүү сайн. Сонирхол ижил эсвэл ашиг харахгүй сайхан зорилгын төлөө хүмүүстэй нэгдэж цагийг хамт өнгөрөөх төлөвтэй. Бүгдтэй яриа өрнүүлж, үүерхэл нөхөрлөлөө улам бэхжүүлнэ. Үд дундад сар хумхын ордонд шилжсэнээр таны амарч тайвшрах цаг ирлээ. Та ч үүнийг тэр дор нь сайн мэдэрч хэрэгжүүлэх байх.

Нум

Идэвхтэй тэмцэх, зарчмаасаа ухрахгүй байх, өөрийгөө өмгөөлөх өдөр. Магадгүй өнөөдрийн үйл явдал таны бодож байснаар өрнөхгүй байх. Тиймээс од эрхэс таныг эрхэлж буй ажлынхаа санхүүтэй холбоотой асуудлыг шийдэхдээ болгоомжгүй алхам хийхгүй байхыг зөвлөж байна. Эрсдэлтэй алхам маш их хохирол авч ирж мэднэ. Ажил дээр ноцтой алдаа гаргах нь нэр хүндэд тань сөргөөр нөлөөлнө.

Матар

Бямба гараг. Зарим үед өөрийгөө хөөргөж зоргоороо байхаас бүү ай, гэхдээ ихэрхүү зан бүү гарга. Матрынхан ер нь юмны ард үлдэж хийх ажлаа багаас нь эхэлдэг. Зан байдлаа өөрчлөн өөрөөр эхлэхийг хичээ. Эрчүүдийн хувьд хамтрагчийн чадваргүй байдал, дотно харилцаанд эргэлзээ төрж, мөнгө явуулахаа зогсоож хуримтлуулж эхлэнэ. Энэ нь таны санхүүгийн нөөц боломжинд нэмэлт хэрэгцээг бий болгох тул хамтрагчтайгаа ярилцаж зөвшилцвөл хоёулаа сэтгэл хангалуун үлдэнэ.

Хумх

Бямба гараг. Сар матрын орд руу хөдөлж байгаатай холбоотойгоор ганцаараа байхыг хүсэх болно. Зөн совиндоо анхаарлаа бүү хандуул. Магадгүй хувийн орон зайгаа хамгаалахыг хүсэх ямар нэг шалтгаан танд байгаа. Сэтгэл санаагаа амар тайван байлгахын тулд гэрээсээ гарахдаа хаалгаа сайн түгжсэн эсэх мөн даатгалын хугацаа дууссан эсэхийг шалга. Хийж буй бүхий л ажлаасаа эрч хүч авч сур. Хэн нэгний төлөө сайн зүйл хийвэл дагаад сэтгэл санаа сайхан болно.

Загас

Бямба гараг. Зарим нэг Загаснуудад төвөгтэй нөхцөл байдал үүсэх ба тэд ажилдаа амжилт гаргаж чадахгүй байгаа юм шиг мэдрэмж төрөх болно. Өөртөө итгэх итгэлээ алдаж тайван бус байдалд орохоосоо илүү өөрийнхөө давуу тал, сайхан зүйлийг харахыг хичээ. Сэтгэл зовоосон нөхцөл байдал удирдлагаас гарсан бол хамт олонтойгоо хамт байж ярилцах нь таагүй өдрийг зөөллөнө. Хэт сэтгэл хөдлөлтэй байхаасаа болгоомжил.

Sky News Australia: Австрали улс Ормузын хоолойг бүслэн хаахад оролцохгүй

Австрали улс АНУ-ын Ормузын хоолойг хаахад оролцох талаар бодо

1 мин
АНУ, Иран 21 цагийн хэлэлцээний дараа энхийн тохиролцоонд хүрсэнгүй

АНУ болон Иран Пакистаны нийслэл Исламабад хотод болсон өндөр түвшний хэлэлцээний дараа энхийн хэлэлцээр ба

5 цаг 56 мин
25 дахь илтгэл: Хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалд ахиц гараагүй байна

ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг өнгөрсөн баасан гарагт танилцуулсан юм.

5 цаг 56 мин
Боловсролын яамны “генсек” МУИС-ийн нэрийг дахин булаалдах боломжийг МҮИС-д гаргаж өгчээ

Өмнө нь ажиллаж байсан яамандаа саяхан буцаж томилогдсон Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт нэлээд бухимдалтай байв.

5 цаг 56 мин
Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ

Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ

Өчигдөр 11 цаг 39 мин
Харбины гэрээг хянан шалгах асуудал парламент дээр "унав"

Харбины гэрээг хянан шалгах асуудал парламент дээр "унав"

Өчигдөр 11 цаг 35 мин
АН-ын Улс төрийн зөвлөлд 34 гишүүн сонгогдов

АН-ын Улс төрийн зөвлөлд 34 гишүүн сонгогдов

Өчигдөр 11 цаг 28 мин
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан У

2026-04-10
Ардчилсан нам хоёр талд хуралдав

АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болов. Хуралдааны эхэ

2026-04-10
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

2026-04-09