
Өдрийн өнгө
Аргын тооллын 7 сарын 31, Адъяа гараг. Билгийн тооллын 27, Хэрцгий охин одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 5 цаг 30 минутад мандан, 20 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Хонь
Ням гараг. Хонины ордныхон өнөөдөр зөвхөн өөрсөддөө найдахаас өөр аргагүй. Асуудал гарвал ямар хэмжээ авахаа та мэдэж байгаа. Шаргуу ажиллаж байгаа боловч хангалттай ашиг олохгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Урагш ахих ажлаа дуусгахад ямар нэгэн юм саад болоод байвал амрах хэрэгтэй гэсэн үг. Өнөөдөр ажил дээрээ хэт оройтох хэрэггүй. Харин гэртээ харьж тухлан сэтгэл хангалуун байж боломжийг бүү алд.
Үхэр
Ням гараг. Гараг эрхэс тэнд сайнаар нөлөөлөх бололтой. Гэхдээ зөрүүдлэхээс илүү уян хатан байдал дээр болохыг зөвлөе. Хайр дурлалын хувьд романтик байх нь. Ганц бие үхрийн ордныхоны хувьд нас тогтсон хүн анхаарлыг нь татах болно. Гэхдээ энэ нь огтхон ч буруу сонголт биш тул өөртөө итгэлтэй бай. Бат бэх харилцаа холбоо үүсгэнэ. Зарим үхрийн ордныхоны цалин хөлс нэмэгдэж, аз жаргалтай гэнэтийн зүйлсээр дүүрэн байх болно.
Ихэр
Ямар нэг эрсдэлтэй алхам хийж, адал явдалтай учрах хүсэл таны бодлыг бүхэлд нь эзэмдэх бөгөөд хадгаламжаа дуусгаж мэдэх нь. Өнөөдөр азтай байх хэдий ч их хэмжээний мөнгө мөрийнд тавихгүй байхыг сануулая. Бизнес хөрөнгө оруулалт ашигтай байна. Таны сэтгэл тогтоворгүй болох бөгөөд яг одооноос хайр сэтгэлийн асуудалд илүү нухацтай хандаж эхлэх хэрэгтэй.
Мэлхий
Ням гараг. Түгшүүртэй уур амьсгал ноёлох бололтой. Хэрэв бизнесийн хамтрагч юм уу түнштэйгээ ярих асуудал байгаа бол өнөөдрийн хувьд маргаан эхлэхэд тохиромжтой цаг биш гэдгийг сана. Гэхдээ таны хамтрагч чинь одоо л яг цаг нь болсон гэж үзээд сөргөлдөөн үүсгэж болох юм. Хэрэв санал зөрөлдөөн боловсолн байдалтай байвал эерэг бөгөөд хэрэгцээтэй шийдэлд хүрэх боломжтой.
Арслан
Ням гараг. Ажилдаа жижиг зүйлд ч хянуур, болгоомжтой ханд. Та хийх ёстой ажлаа хойш тавиад амрахаа илүүд үзэх бололтой. Харилцааны таарамжгүй байдал таны багийн үр бүтээлтэй ажлыг цалгардуулж магадгүй. Бусдад буруугаа тохохын оронд өөрөөсөө алдаа хай. Магадгүй бусдын үгийг сонсохгүй өөрийнхөөрөө аашилж байгаа нь та байж мэдэх юм. Хүндлүүлэхийг хүсч байвал эхлээд өөрөө хүндэл.
Охин
Ням гариг. Өдөр тутмын тогтсон хэв маягаа эвдэж, өөрчлөлтөөс таатай байдлыг мэдэр. Бодит байдлыг үнэлэхдээ гадаад хүчин зүйлүүдийг мөн давхар харахыг хичээ. Танд өгч буй олон сайхан боломжоо алдалгүй ашигла. Өнөөдөр олон тооны ажлын санал хүлээж авах бөгөөд зарим нь таны амьдралын өөрчилж, мөрөөдлөө биелүүлэхэд нөлөөлөх тул асуудалд бодитоор хандахыг зөвлөе. Энэ өдөр сүй тавьж, хуримаа төлөвлөхөд маш таатай өдөр байх болно.
Жинлүүр
Ням гараг. Энэ сарын сүүлээр санхүүгийн байдал туйлын сайжирна. Хамтрагч тань таныг ажил мэргэжилдээ ахиц гаргахад туслана. Ганц бие жинлүүрүүд насан туршын ханиа олох болно. Ихэнх нь маш их эрч хүчтэй бөгөөд тэмцэл дунд амьдрах чадвартай хариуцлагатай байна. Юу хүсэж байгаагаа тодорхойлсон бол түр хүлээ, таны замд санхүүгийн бага зэрэг саад байна.
Хилэнц
Энэ өдөр зах, дэлгүүр хоршоо хэсэх нь таны загатнасан газрыг маажих шиг болно. Ногооны газартай хүмүүс арчилгаа, усалгаагаа хийж, зэрлэгээ зулгаах байх. харин сургач, оюутан, багш , зохиолч, редактор ажилтай хилэнцүүд энэ амралтын өдөр тоглож наргихын оронд ажлаа хийх бололтой. Та богино хэмжээний дамжааг сонирхож сурахыг хүсэх байх.
Нум
Од эрхэс таны амьдралд гэнэтийн эргэлт гарахыг анхааруулж байна. Гэхдээ энэ нь заавал эерэг хандлагатай байх албагүй аж. Сэтгэл санааны тогтворгүй байдал таниас хэсэгхэн хугацааны сэтгэл ханамжийн төлөө хий хоосон з үйл мөрөөдөж, эрсдэлтэй алхам хийхийг ятгана. Далайцтай зүйл хийх гэсэн хүсэл тэмүүлэл, ажлын дадлага туршлага дутмаг байдал сэтгэл хоёрдуулахад хүргэнэ.
Матар
Энэ сарын сүүлээр санхүүгийн байдал туйлын сайжирна. Таныг ажил мэргэжлийн зорилгодоо ахихад найз чинь туслана. Насаар ахимаг эд хөрөнгөтэй ганц бие хүн таны амраг юмуу хань болно. Ихэнх матрынхан маш их эрч хүчтэй бөгөөд тэмцэл дунд амьдрах чадвартай хариуцлагатай байна. Юу хүсэж байгаагаа тодорхойлсон бол 8-р сарын хоёрдахь долоо хоног эхэлтэл түр хүлээ. Долоо хоногийн дараа буд гараг буцаж арслангийн ордруу шилжин байрлах ба таны нарны зам нь санхүү эд хөрөнгө байна.
Хумх
Ням гараг. Өмнө нь хэзээ ч ийм сонирхолтой өдөр таны амьдралд байгаагүй.Өнөөдөр та өөрийн сахиусан тэнгэртэй уулзана. Хэрэв таны хүсч байсан ажлыг санал болговол хариу талархахаа бүү мартаарай. Гол ажлаа эхлэхээс өмнө хамтрагчтайгаа хамтран төлөвлөгөөгөө хянан засварлах хэрэг гарч магадгүй. Санхүүгийн нөөц боломтой гэдгээ батлахыг шаардаж байх. Зарим хумх шинжлэх ухаан, технологи, одон орон судлал зэргийг сонирхож эхэлнэ.
Загас
Ням гараг. Өнөөдрийн дэлхийн бөмбөрцгийн чиг хандлага тайван, дөлгөөн зантай, эв найрамдалд дуртай Загасныханд тохирохгүй юм. Та хайртай хүн, ах дүүгээсээ болж сэтгэлийн дарамттай байна. Түргэн зантай байсны хэрэггүй. Учрыг нь ойлготлоо та ямар нэгэн үйл хөдлөл хийхээсээ татгалз. Хичээл зүтгэлтэй байж сайн шийдвэр гарга. Дэлгүүр хэсч байхдаа мөнгөө хэтрүүлэн үрхээс болгоомжил.
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.