
Т.ДАЛАЙ
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” соёлын наадмыг ирэх сарын 6,7-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулна.
Даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас их багтаамжийн 15 автобусыг “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулахаар боллоо. Хүй долоон худаг руу явах автобус нь наймдугаар сарын 6-нд өглөөний 08:00 цагаас эхлэн МУБИС-аас хөдлөх бөгөөд оройн 22:00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм.
Эх сурвалж:www.polit.mn