Арвайхээрээр овоглож алдраа мандуулсан сургууль минь

2016-07-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Арвайхээрийн 10 жилийн 1 дүгээр сургуулийн түүхт 90 жилийн ойд

Д.ЦЭДЭВ

Ардын боловсролын тэргүүний ажилтан ахмад багш

Домогт Арвайхээрийн уудам талын хойморт шинэ цагийн сургууль бууриа засаж, гал голомтоо асаасан түүхт 90 жилийн ой энэ өдөр тохиож, багш шавийн барилдлагатай, ажил амьдралын холбоотой хэн бүхний нэгэн баяр болж байна.

Энэ л сургууль маань эхлээд бага, дараа нь долоон жилийн, 1949 онд 8-р ангийн элсэлт авч, 1952 онд анхны 10 дугаар ангийн боловсролтой шавь нараа төгсгөж гаргасан түүхтэй.

Энэ сургууль- алтан босгоо алхсан хэдэн мянгаар тоологдох шавь нартаа эрдмийн шимийг хүртээн, ажил амьдралын өөдлөх замд үдсэн “Номын цагаан буяны өргөө” билээ.

1960-аад онд хөдөө орон нутгийн хувьд 10 жилийн боловсрол эзэмшинэ гэдэг бэрхшээлтэй зүйлийн нэг байлаа.

Миний бие аймгийнхаа баруун захын Нарийнтээл сумандаа 4-р анги, 80-аад км алс Уянга сумын тойргийн найман  жилийн дунд сургуулийг 1966 онд төгсөж, Нарийнтээл сумын О.Тогоохүү, Ц.Адьяасүрэн, Д.Лхагвадулам, Н.Уртнасан, Уянга сумын  Н.Даваадаш, Б.Намуунпүрэв, Ц.Бадамжав, Д.Даваасүрэн, Хайрхандулаан сумын  П.Лувсандорж, Т.Анигар, Ц.Пунцагдулам нарын 11 сурагчийн хамт Арвайхээрийн 10 жилийн сургуулийн гэрэлт танхимд сум сумын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн сууж, хичээл номдоо шамдан, бужигнаж шуугьж явсан бөгөөд тэр л сурагч нас минь алсран холдох хэдий ч дурсамж дурдатгал нь улам тодорсоор байх юм.

1968 онд З.Сүхбат, Т.Цэрэнчоймбол багштай хоёр бүлгийн 65 сурагч 10 ангийн дүүргэж байлаа. Хоёр багш минь хоёулаа химийн багшийн мэргэжилтэй,хоёулаа Тарагт сумын уугуул, бас хоёулаа 10 жил, дээд сургуулийн нэг ангийн найзууд.

З.Сүхбат багшийн цэвэр цэмцгэр, нягт нямбай, хувийн зохион байгуулалт сайтай байдал, Цэрэнчоймбол багшийн маань өрөвч зөөлөн сэтгэл, ил цагаан яриа, нөхөрсөн зан чанар нь бидний хүмүүжил, хөгжил, төлөвшилд өөрийн өөрийн өнгө аясаар нөлөөлж чадсан билээ.

Шавь бидэндээ шинжлэх ухааны эрдмийн шимийг хүртээж, хүн болох замыг заасан захирал Ч.Лхагвадорж, хичээлийн эрхлэгч Э.Сарайсандамба, мөн хичээлийн эрхлэгч, математикийн багш Б.Пүрэв, орос хэлний багш Б.Доржцэрэг, шугам зургийн багш Ч.Ганболд, физикийн багш Б.Шадав,монгол хэлний багш С.Дулмаа, түүхийн багш С.Пүрэв, багш Бямбаа, биеийн тамирын багш Лхагважав, эвлэлийн үүрийн дарга Бямбасүрэн зэрэг багш та нарыгаа төгсөлтийн зураг, цомгон дээрх сайхан дүр төрхөөр чинь сэтгэл зүрхэндээ тээж явнаа шавь бид нар чинь.

Буурал багш нараас маань хорвоогийн жамаар бурхны орноо нэг хэсэг нь буцаж, Лхагважав, Ж.Бямбасүрэн, Ч.Ганболд, З.Сүхбат, Бямбаа  зэрэг  багш нар маань өндөр насны хойморт энх тунх заларч, сургуулийнхаа түүхт ойтойгоо золгож байгаа нь сайхан байна. Өвөрхангайн  химийн Сүхбат гэж олонд танигдсан 12 жилийн 1-р сургуулийн нэрийн хуудас, өмөг түшиг, зөвлөх болсон З.Сүхбат багш маань Монгол Улсын гавьяат байх цаг хугацаа нь эрт л баймаар юмсан даа.

          Гэрэлт эрдмийн тэнгэр

          Гэгээн оюуны тэнгис ачлалт багш нартаа мөргөмүү.

Тухайн үеийн боловсролын хөгжлийн бодлогын дагуу үйлдвэрлэлийн сургалтаар 10”а” анги ХАА-н техник, 10”б” анги барилгын чиглэлийн  тусгай хөтөлбөрөөр хичээллэж, дадлага хийн, шалгалт авч 3-р зэргийн мэргэжлийн үнэмлэх олгож байсан нь бидэнд дурсгал болгон хадгалагдаж байдаг юм.

Манай төгсөлтийн хоёр анги хичээл, хүмүүжил, урлаг, спорт, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, эвтэй, дэгтэй хамт олон байлаа.

10”а” ангийн Д.Наран даргатай сурагчдын эвлэлийн үүр, “Улсын тэргүүний эвлэлийн үүр” –ээр шалгарч магтаал сайшаал хүлээж байсан нь одоо ч санаанд илхэн байна.

Манай хоёр ангид сурлага сайтай, урлаг спортын авьяастай олон хүүхдүүд суралцаж, амжилт гаргаж байлаа.

1968 оны 6-р сард Цэцэрлэг хотод болсон Монголын пионер сурагчдын II спартакиадын бүсийн тэмцээнд оролцсон тамирчдын ихэнх нь манай төгсөлтийнхөн байсан юм.

Зураг дээр дунд эгнээнд:Эмэгтэй гар бөмбөгийн тамирчид: Д.Цэдэв, Н.Дашцоо, Б.Бэхдолгор, Б.Оюунбилэг, С.Цэндсүрэн, Дэлгэрмаа, Чулуунбаатар нар

Урд эгнээнд: Чөлөөт бөхийн тамирчид: Ч.Насантогтох, /МУ-ын хөдөлмөрийн баатар/, Н.Даваадаш/МУСГЗ/, Ц.Пунцагдулам

Миний бие Д.Цэдэв /Нарийнтээл/, С.Цэрэн / Баянгол/, Ц.Сосорбарам /Төгрөг/, Ч.Дангаа /Гучин-Ус/ бид дөрвүүл сурлагаараа социалист орнуудад суралцах хуваарь авч улмаар Эрхүү хотын хэлний нэг жилийн бэлтгэл ангид суралцаж байсан боловч ар гэрийн гачигдлаар явж чадалгүй хожим багшийн мэргэжил эзэмшин, ардын үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд хүчин зүтгэсээр гавьяаныхаа амралтад гарч ахмад багшийн хувиар ангийн андуудтайгаа дурсамж дурдатгалаа хуваалцаж байгаа маань энэ ээ.

Ч.Насантогтох /ЗХУ/-д бөхийн дасгалжуулагч, Ц.Сосорбурам/ ЗХУ/-д холбооны инженер, С.Цэрэн/ЗХУ/-д уул уурхайн инженер, Ч.Дангаа /ЗХУ/-д хүнсний үйлдвэрийн инженер технологич, С.Шархүү /Польш /-д крамик эдлэлийн инженер, Ядамсүрэн /Болгар/ хөдөө аж ахуйн инженерийн чиглэлээр тус тус суралцаж төгсчээ.

Н.Даваадаш, Д.Лхагвадулам, Д.Цэдэв, С.Банзрагч, Даваасүрэн, Ц.Адьяасүрэн, О.Тогоохүү, Б.Бэхдолгор, Б.Агваанцэмбэл, Ц.Пунцагдулам, Н.Уртнасан, Ц.Цэрэнханд, Л.Баяраа нар багш, С.Сүхбаатар,С.Сүхбаатар нар барилгын инженер, Батсуурь арьс ширний технологич, Т.Анигар, Б.Намуунпүрэв, С.Бадамгарав, Бүзмаа, Д.Наран, Д.Энх-Оюун нар эмч, Даваамаа, Лхам, Хорлоо, Дашзэвэг, Чанцал, Дашцоо, Адьяабазар, О.Жаргалсайхан, Лүндаажанцан, Буянтогтох нар санхүүч, эдийн засагч, Ө.Өлзийням геологич, Төмөрбаатар, Ренцэнхорлоо, Лхүндэвцэрэн, Сүхбаатар, С.Чулуунбат Д.Мягмарсүрэн, Дашням, Шоовдор, Халтар нар инженер техникийн ажилтан, Д.Лувсандорж, Ц.Амарсайхан нар хуульч, С.Цэгмэд, Н.Цоодол нар цэргийн мэргэжил эзэмшицгээн улс эх орондоо үр бүтээлтэй хөдөлмөрлөцгөөсөн ахмадууд.

Сайн удирдагч, сайн бизнесмен ч хамт олон дотроос маань олон гарсан юм билээ.

Чулуунбаатар, Т.Анигар, З.Ренцэнхорлоо нарын  авьяаслаг дуучин андуудын маань аялгуу намбалаг хоолой, Н.Дашцоогийн шанз, С.Шархүүгийн хуучир, Буянтогтохын конторбас хөгжим тоглох ур чадвар, Ө.Өлзийнямын удирдаачийн “содон” авьяас одоо ч биднийгээ баясгасаар байдаг.

1968 оныхоо төгсөлтийг бид “Алдар гавьяатнуудын төгсөлт” гэж бахархан ярих дуртай. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насантогтох, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Н.Даваадаш, Монгол Улсын хүний гавьяат эмч Т.Анигар, Монгол Улсын гавьяат хуульч П. Лувсандорж нарын алдар гавьяатнуудын маань зураг дурсгал, амжилт бүтээл,  сургуулийн маань түүхийн хуудас, алдрын танхимд хүндэтгэлтэй залагдаж байдаг нь бахархмаар...

Бид төгсөлтийнхөө уулзалтыг гурван удаа зохион байгуулж, сайхан зураг дурсгал, сайхан дурсамж дурдатгал, сайхан сэтгэгдэл үлдээж авсаан.

Өөдрөг сайхан сэтгэлийн үүднээс 10 жилийн дараа сургуулийнхаа түүхт 100 жилийн ойтой өнөө байгаа халуун бүлээрээ уулзаж учрахын билэгтэй ерөөлийг анги, төгсөлтийнхөндөө дэвшүүлье.

 

 

АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

42 мин
Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

57 мин
Улстөрчид УИХ-ын сонсголоор “байлдах” уу?!

Ер нь бол, УИХ дээр болдог сонсголд анхаарал тавих хэрэгтэй цаг ирсэн шиг байна. Ө

8 цаг 6 мин
Гурван жилийн өмнө халах, 36 сарын тэтгэмж өгөх хоёрын аль нь төсөвт хортой вэ?!

Засгийн газар бүхэлдээ юу, эсвэл яамд дор бүрнээ юу, ямар ч байсан цомхотгол хийхээр болоод б

8 цаг 6 мин
Гишүүдийг “...Л.Энх-Амгаланг дэмжихгүй бол АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан гэв үү?

Наанаа намжсан улс төр цаанаа гадаах халуун шиг л байгаа бололтой. Үндсэн хуулийн 39. 3-т “…Монгол Улс

8 цаг 6 мин
Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

2025-06-20
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

2025-06-20
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

2025-06-20
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

2025-06-20
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

2025-06-20