Жэк Ма: Заавал том компанид, заавал сайн захиралтай газар ажиллахаар орох шаардлагагүй

2016-07-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

БНХАУ-ын “Аlibaba” группын үүсгэн байгуулагч Жак Ма Монголд аялж байна. Тэрбээр өнөөдөр дөнгөж сая /2016.07.27/ Монголын залуучуудад зориулан “Бусдаас илүү ажилч, хичээнгүй хүсэл мөрөөдөлтэй бай” илтгэлээ тавилаа.

Тэрбээр Мөнгө босгох гэж цаг хугацаа алдаад хэрэггүй, хөрөнгө оруулагчидтай уулзах гээд хэрэггүй. Гол нь хэрэглэгчид, ажиллагсадтайгаа ярилцаж, тэд юуг хүсэж байна вэ гэдгийг ойлго. Миний нэг номерын чухал хүмүүс бол хэрэглэгчид, хоёр дахь нь компани, гурав дахь нь компанид хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигчид. Амьдралдаа баримталдаг философи маань юм. Заавал том компанид, заавал сайн захиралтай газар ажиллахаар орох шаардлагагүй. Сайн даргатай байвал олон дэмжлэг үзүүлнэ. Тэр хүн танд үлгэр дууриалал болно. Гэхдээ өөрөө өөртөө туслах хэрэгтэй. Яаж өсөн дэвжих вэ гэдгээ бодох хэрэгтэй. Та бүхэн 30 хэдэн настай байна, ирээдүй хүлээж байна, юу хийж чадахаар байна, түүндээ анхаарлаа төвлөрүүлж ажилла.

 “Би анх бизнесээ эхлүүлэхдээ инженерүүдийн баг бүрдүүлж ажилласан. Амжилтад ч хүрсэн. Тийм учраас богино хугацаанд энэ их амжилтыг үзүүлж чадаж байгаа юм чинь хүний амьдралыг өөрчлөх боломжтой юм байна гэж үзсэн.

Би 10, 20, 30 жилийн өмнө амжилттай яваа, алдартай хүмүүсийг үзэн яддаг байсан. Жишээ нь, Билл Гейтс “Миний ажлыг булаагаад авчихлаа” гэж боддог байлаа.

Оюун ухааны коэффицент, хайрын коэффицент, сэтгэл зүйн коэффицент гэж байдаг. Мэдлэг чухал. Хүмүүсийг хүндэлж сурах хэрэгтэй. Хүмүүсийг хайрла, тэгвэл хүмүүс та бүхнийг хайрлах болно. Өрсөлдөгчиддөө ч сайхан ханд, сайн ханд.

Би ер нь бууж өгөхгүй, урагшаа тэмүүлнэ гэсэн хүсэл эрмэлзэлтэй амьдрах хэрэгтэй. Маш их мөнгө олохыг эрмэлзэх хэрэггүй. Гэр бүлээ болгоод түүнээсээ гадна бага зэрэг олдог бол талархах хэрэгтэй. Надад байгаа мөнгө бол миний мөнгө биш. Хүмүүс надад итгэсэн учраас энэ мөнгө надад ирсэн гэж боддог. Ухаантай хүмүүс бол би юунаасаа татгалзаж чадах вэ гэдгээ мэддэг.

50, 60 нас хүрсний дараа би залуучуудад яаж туслах вэ гэдэг талаар бодож эхлэх ёстой юм.

Өнөөгийн ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Өнөөдөр бол цаг хугацааны эцэс биш, бидний ард ч гэсэн өчнөөн мянган жил амьдрал үргэлжлэх болно. Арван жилийн дараа гэхэд өнөөгийнхөөс илүү баян хүмүүс, амжилтад хүрсэн хүмүүс байх болно.

Дэлхий ертөнц хөгжиж байна, эерэг тал руугаа хөгжиж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Өөдрөг сэтгэлтэй бай. Технологийн хөгжил дэвшил явж байна, түүний дэмжлэгтэйгээр эдийн засаг болон анагаах ухааны олон амжилт гарч байна. Хэдэн жилийн өмнө интернэт гэж юу байдгийг мэддэггүй байсан бол өнөөдөр цахилгаан эрчим хүч шиг байдаг л зүйл болж хувирлаа.

Хүн бүхэнд боломж нээлттэй байдаг.

Та бүхэн энэ их баялагтай оронд төрж, тархи ажиллуул. Яаж эерэгээр наалдуулах вэ гэдгээ бод. Өдөр болгон оюун ухаанаа цэнэглэж амжилтад хүрч чадна гэж бодож байна.

Жэк Ма-гийн залуучуудтай хийсэн уулзалтыг "Блүүмбэрг" телевизээр шууд дамжууллаа.

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12