Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооноос л чанартай зөвлөх авна

2016-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ 

Монгол Улсад стандартчлалын салбар үүсч хөгжөөд бүхэл бүтэн жарныг үджээ. Гэвч өнгөрсөн хугацаанд олон улсын чанар, стандартын зөвлөх үйлчилгээ төдийлөн сайн хөгжөөгүй, хууль эрх зүйн орчин ч тодорхойгүй байсаар ирсэн юм. Харин саяхнаас олон улсын стандартын ууган байгууллага болох олон улсын стандартыг /ISO/ үүсгэн байгуулагч Их Британийн Стандартын байгууллага /BSI/ нь Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоог өөрийн хөтөлбөртөө хүлээн авч, олон улсын стандартын зөвлөх үйлчилгээг үзүүлэх эрхийг олгожээ. Өөрөөр хэлбэл, олон улсын стандартад нийцсэн ISO чанарын стандартын зөвлөх үйлчилгээ Монгол Улсад Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооноос л албан ёсоор авна гэсэн үг. Энэ тухайгаа өнөөдөр тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдлээ.

Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Билгүүн “Олон улсын стандартад нийцсэн 30-40 мянга гаруй стандарт бий. Эдгээрээс манай улсад түгээмэл хэрэглэгддэг нь чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO 14001 зэрэг стандартыг дурдаж болно. Энэхүү олон улсын стандартад нийцсэн ISO чанарын стандартын зөвлөх мэргэжлийн байгууллага, зөвлөхүүд өнөөдөр манай улсад дутмаг байгаа. Тэднийг бид бэлтгэх юм. Олон улсын стандартад нийцсэн сургалтад хамруулж, баталгаажуулснаар гэрчилгээ, хувийн дугаар олгоно. Ийм зөвлөхүүд л олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, зөвлөгөө өгөх эрхтэй болно” гэв.

Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо нь 2008 онд байгуулагджээ. Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээр менежментийн зөвлөх үйлчилгээ зайлшгүй шаардлагатай болсон. Энэ хугацаанд жижиг дунд болон томоохон бизнесийн төслүүдэд менежмент, хүний нөөц, санхүүгийн чиглэлээр зөвлөх үйлчилгээг үзүүлж ирсэн туршлагатай тус холбоонд бий аж.

Эх сурвалж: www.polit.mn   

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12