Габор Паеир: 13 орноор мотоцикльтой аялж байна

2016-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Уранзаяа

Унгар улсын иргэн, мотоцикльтой аялагч Габор Паеир манай улсад түр саатаад байна.  Түүнтэй ярилцлаа.

-Манай оронд ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Аяллаа хэзээнээс эхэлсэн бэ?

-Аяллаа эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Тавдугаар сарын 27-нд эх орноосоо гарсан. Харин Монголын нутагт хөл тавиад найм хонож байна. Баруун хилээр орж ирсэн.  

-Яагаад мотоцикльтой аялахаар болсон юм бэ?

-Би өөрөө оффисын ажил эрхэлдэг хүн. Байнга сууж ажилладаг учир цонхоор харах болгондоо гадуур гарч, аялж зугаалахыг их хүсдэг байлаа.  Хоёр жилийн өмнөөс Эрвин Котецки гэх дунд сургуулийн найзтайгаа аялалд бэлтгэж эхэлсэн.

- Зүгээр онгоцоор аялах нь амар биш үү?

-Мотоцикльтой аялснаараа аливаа улс орны өнцөг булан болгон руу явж болно. Ерөнхийдөө аяллын маршрутаа өөрөө гартаа авч байгаа юм. Хэрэв онгоцоор аялах байсан бол онгоцны нисгэгч миний аяллыг хаашаа явж яахыг шийднэ шүү дээ.

-Одоогийн байдлаар хэдэн орноор аялаад байгаа вэ?

- 16 орноор аялах ба одоогоор 13 орноор аялсан байна. Мөн би найзтайгаа аялж байсан боловч тэр маань бэртэл авсны улмаас эх орон руугаа буцсан.

-Та аяллынхаа үр дүнг хэрхэн харж байна вэ. Өдрийн тэмдэглэл хөтөлдөг үү?

-Би тухайн өдөрт болсон үйл явдлын зураг болон видеогоо өөрийн сайтдаа байршуулдаг /www.HUNomad.hu/.

-Хамгийн их сэтгэгдэл үлдээж чадсан ямар орон байв?

-Тажикстан, Туркменстан болон Монгол орон байлаа. Яагаад гэвэл ард иргэд нь их найрсаг санагдсан. Мөн Монгол орны өргөн уудам тал нутаг,  нүүдэлчин амьдралын хэв маяг их сайхан санагдсан.

-Энэ аяллыг зохион байгуулахад хүмүүс хэрхэн хүлээн авч байв?

-Манай найз бид хоёр аяллаа эхлүүлэх гээд мотоцикль авахаар явж байтал худалдаачид биднийг “ Энэ санаагаа та хоёр маргааш гэхэд мартах болно оо” гэж үл ойшоож байсан. Гэвч бид зориг шулуудсан байсан юм. Бидэнд байгууллага гэхээсээ илүү хувь хүмүүс тусалж, урам зориг өгч аялалдаа зориулаарай гэж мөнгө хандивлаж байсан.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12