
Б.ЭНХ
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Орхон голын гүүрний зорчих хэсэгт мотоциклтой зорчиж байсан Австрали улсын хоёр иргэн хоорондоо мөргөлдөж, хүнд гэмтсэн ноцтой осол өчигдөр 17:15 цагт гарчээ. Ослын газарт ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн албан хаагчид ажиллаж, гадаад иргэдэд тусламж үзүүлж эмнэлэгт хүргэжээ.
Эх сурвалж: www.polit.mn