С.Батболд: Сургууль, цэцэрлэгийн газарт бизнесийн зориулалтаар барилга барихыг хүлээн зөвшөөрөхгүй.

2016-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нар мэдээлэл өгөв.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиисар Ч.Болдбаатар, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд болон АСЕМ-ын уулзалтын үеэр Улаанбаатар хотын цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан,  нийслэлийн хэмжээнд ямар нэг  онц ноцтой гэмт хэргийн зөрчил гараагүй гэлээ.

Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан “Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд зам тээврийн 4137 дуудлага ирсэн. Зам тээврийн ослын улмаас зургаан хүн нас барсан. Наадам болон АСЕМ-ийн уулзалтын хамгаалтад 720 шахам албан хаагч ажилласан. Хөдөө орон нутгаас мөн нэмэлт хүч авч ажилласны үр дүд АСЕМ-ын уулзалтын үеэр  зам тээврийн осолтой холбоотой дуудлага Улаанбаатар хотод гараагүй” гэсэн юм.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр,  нийслэлийн хэмжээнд өнгөрсөн өдрүүдэд гамшиг ослын 133 удаагийн дуудлага хүлээн авч ажилласны 97 нь обектын гал түймрийн дуудлага байсныг хэллээ.  Мөн ОХУ-ын Сибирь, Байгаль нуур орчим гарсан их хэмжээний түймрийн улмаас Улаанбаатар, Сэлэнгэ, Булган Дархан-Уул аймагт утаатай байсныг онцлов. Түүнчлэн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын тээврийн товчоодод мэргэжлийн байгууллагуудыг хамруулсан хяналтын цэг ажиллуулж, хяналт шалгалт, ариутгал хийх саналтай байгаагаа хэллээ.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын талаар товч мэдээлэл өглөө. Тэрээр “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 27 барилга зөвшөөрөлгүй байна.  Эдгээр барилгуудад зөрчлийг арилгуулах албан шаардлагыг өгч ажиллаж байна. Цаашид хууль тогтоомж зөрчин, нийтийн эзэмшлийн зам талбай, гарц хааж барьсан хоёр барилгыг албадан буулгах, барилга эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байна” гэдгийг гэв.

Мэдээллийг сонсоод нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, “Цаашид нийтийн эзэмшлийн зам талбай, ялангуяа сургууль, цэцэрлэгийн газраас сөөм газрыг ч бизнесийн зориулалтаар барилга барихаар ашиглахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс үүнд холбогдох газрууд болон дүүргийн Засаг дарга нар маш өндөр хяналт тавин ажиллах хэрэгтэй. Мөн нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, сургууль цэцэрлэг, эмнэлэгийн засварыг яаралтай дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12