“Сондор хилэн” англи хэлний төвийн захирал С.Төмөрбат: “Хүүхдэд зориулсан англи хэлний 5 төрлийн сургалтаас сонгон суралцах боломж бий”

2016-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хүүхдийн зуны амралт болж байгаатай  холбогдуулан эцэг эхчүүд хүүхдийнхээ амралтыг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх талаар бодож эхэлдэг. Тэгвэл “Сондор хилэн” төв яг таны хүүхдүүдэд зориулсан 5 төрлийн англи хэлний ангиа нээгээд байгаа аж.Бага насны хүүхдэд зориулсан анхан шатны ангиас өгсүүлээд Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх хүртэл олон сонголт бүхий эдгээр ангиуддаа ирэх 7 хоногоос элсэлтээ авахаар хүлээж байгаа аж.

-Танай төв хүүхдийн англи хэлний хэд хэдэн сургалт явуулж байгаа юм байна.Эдгээр сургалтынхаа талаар манай уншигчидтай хуваалцаач?

“Сондор хилэн” англи хэлний төвд хүүхдийн 5 төрлийн анги хичээллэж байна.

1.     Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан  12 – 17нас бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги

2.     Ахлах ангийн хүүхдүүдэд  зориулсан 16-18 нас элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх анги

3.     Бага ангийн хүүхдүүдэд зориулсан 7-11 нас анхан шатны анги

4.     Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд  зориулсан 7-8 нас анхан шат

5.     Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан 8-9 нас дунд шатны анги

 

-Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан бүтэн өдрийн ангийнхаа талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги болманай төвийн олонд танигдсан сургалт гэж хэлж болно.Энэ ангид хүүхдээ сургаснаар англи хэлний анхан, завсар, дунд, ахисан дунд гэсэн 4 шатны мэдлэг олж авна.Өглөө 9 цагаас оройны 16.30 хүртэл хичээллэнэ. Энэ ангид сурснаар англи хэл сурахаас гадна, цаг барих,  тогтож суух, өөрийгөө дайчилж сурах, зорилготой болох гээд зөв хүн болж төлөвшихөд хэрэгтэй олон чухал чанаруудыг хүүхдэд эзэмшүүлдэг. 

- Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх ангийн онцлог юу вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтандаа тэнцээд  хүссэн сургуульдаа элсэн орох зорилгыг өөртөө тавьж түүнийхээ төлөө хүсэл эрмэлзэлтэйгээр шамдан суралцаж байгаа сурагчдад зориулсан анги юм. Ер нь ажиглаад байхад  хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтын тестүүдийг ажилладаг боловч яг утгыг нь ойлгохгүйгээр автоматаар тогтоох явдал түгээмэл байдаг. Манай төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын 2006- 2015 оны бүх тестүүдэд судалгаа хийн тухайн шалгалтанд багтсан бүх дүрмүүдийг цэгцтэйгээр олгох хөтөлбөр боловсруулсан.Сурагчид эхлээд дүрмээ үзээд, дараа нь тухайн дүрмээ бататган холбогдолтой ямар ч тестийг ажиллаж чаддаг болно гэсэн үг. Мөн англи хэлний үгийн сангийн өргөн хүрээний мэдлэгтэй болох ба элсэлтийн ерөнхий шалгалтын тестний бүтэцтэй танилцах хэсэг тус бүрийг ажиллах арга барилд суралцана.Тестийг хэрхэн цаг алдалгүйгээр зөв арга техникээр ажиллаж, цагаа зөв зохицуулах арга барилыг эзэмших юм.Тухайн дүрмийг л ойлгочихсон байхад дараа нь тест ямар ч хэлбэрээр орж ирсэн төвөггүй зөв гүйцэтгэж чаддаг болно гэсэн үг.Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын ерөнхий бүтэц болоод бүх хэсгүүдийг маш сайтар нягтлан ажиллаж дуусгадгаараа онцлог.  Зөвхөн 12 –р ангийн сурагчид гэлтгүй 10, 11-р ангийн сурагчид ч  эртнээс өөрийгөө дайчилж ЭЕШ-ийн арга техникийг эзэмшихийг хүсвэл бидэнд хандаж болно.

-Бага насны 7-11 насны хүүхдэд зориулсан анхан шатны анги гэхээр?

-Бага ангийнханд зориулж нас бие сэтгэхүйн онцлогт тохируулан англи хэлийг анхан шатнаас нь эхлүүлэн эмх цэгцтэй эзэмшүүлэх зорилготой анги. Энэ ангид англи хэлний цагаан толгойн үсэгнээс өгсүүлээд хэрхэн уншиж бичихийг заахаас гадна, англи хэлний анхан  шатны  мэдлэгийг эзэмшүүлнэ. 

-Хувийн  сургуулийн хүүхдүүдэд зориулсан ангиуд чинь сонирхол татаж байна л даа. Эцэг эхчүүд  төлбөрийг нь төлөөд явуулж байгаа хүүхдүүдэд дахин англи хэл заах ямар хэрэгтэй гэж?

-Уг нь бол тийм. Эцэг эхчүүдийн хувьд  дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхуулж, адил түвшинд боловсрол эзэмшүүлэхээр төлбөр төлж хүүхдээ сургаж байгаа болохоор  англи хэл сурчихна гэж найдаад  яваад байдаг. Гэтэл хүүхдүүд нь англи хэл, байгалийн шинжлэх ухаан, тооны хичээлүүдийг англи  хэл дээр ойлгох нь байтугай анхан шатны үгнүүдээ мэдэхгүй уншиж  чадахгүй,  энгийн тайлбаруудыг ойлгохгүй яваад л байдаг.  Анги даасанбагш  нь болохоор англи хэл дээр ордог хичээлүүдэд нь анхаараад давтуулаад өгөөч гэсэн хүсэлт тавьдаг. Гэтэл хэлний мэдлэггүй эцэг эхчүүдэд энэ нь асуудал үүсгэдэг. Энэ асуудлыг нь  шийдэх зорилгоор хувийн сургуулийн бага ангийн хүүхдүүдэд зориулсан 2 түвшний англи хэлний  сургалтыг төв дээрээ зохион байгуулаад байна. Энэ ангиуд нь:

1.Хувийн ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан (7-8нас)  АНХАН ШАТНЫ АНГИ

2.Хувийн ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан (8-9 нас) ДУНД ШАТНЫ АНГИ 

гэсэн хоёр түвшний ангиа нээгээд байна.

-Хувийн сургуулийн анхан шатны ангид ямар хүүхэд сурна гэсэн үг вэ?

- Хувийн сургуульд орох гэж байгаа хүүхдүүдийг бэлтгэх зорилгоор энэ ангиа нээсэн.Англи хэлийг сургуульд орохоосоо өмнө үзэж байсан хүүхдүүд эхнээсээ хоцрогдолд орохгүй хичээлээ ойлгоод явдаг давуу талтай.

-Хувийн сургуулийн дунд шатны ангид ямар хүүхэд сурна гэсэн үг вэ?

-Ихэнх хувийн сургуулиуд монгол хэл дээр үзэх ёстой ерөнхий боловсролын  хичээлийн хөтөлбөрөөс гадна олон улсын хөтөлбөрөөр хичээл орж байгаа.  Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бага сургуулиудын хувьд Англи хэл English, Байгалийн шинжлэх ухаан Science, Математик Mathematics гэсэн гурван хичээлийг  англи хэл дээр үздэг.

Эдгээр хичээлүүдийг зарим сургуульд  монгол багш орж байхад,  зарим сургуулиудад нь гадаад багш орно. Энэ ангийн онцлог нь гэвэл хичээлдээ сууж  байгаа хэрнээ хоцрогдолтой  явж байгаа хүүхдүүдийн  хоцрогдолыг арилгах зорилготой юм. Олон улсын хөтөлбөрт нь уялдуулж сургалтын хөтөлбөрөө боловсруулсан учраас хоцрогдолд ороод байгаа хүүхдүүдэд маш хэрэгтэй сургалт болж чадна.Англи хэл English, Байгалийн шинжлэх ухаан Science, Математик Mathematics гээд гурван хичээл өдрийн 3 цагаар орно. Өдрийн 3 цагийн эхний цаг нь англи хэлний хичээл /Englsih/, 2 дахь цаг нь Байгалийн шинжлэх ухаан Sciencе , 3 дахь цаг нь Математик Mathematics хичээл гээд өдөр бүр орно. Энэ анги нь өдөрт гурван цагаар ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног хичээллэнэ.

-Сургалтын хөтөлбөрөө олон улсын хөтөлбөрийн дагуу гаргадаг гэсэн үг үү?

-Сургалтын хөтөлбөрүүд судалгааны үндсэн дээр гарч ирнэ л дээ. Хувийн сургуульд  хүүхдээ явуулдаг найз нөхөд танилуудаас, хүүхдийнхээ англи хэлний хичээлийн хоцрогдолыг  арилгаад өгөөч гэсэн хүсэлтийг их тавьдаг. Энэ мэтчилэн танилууд болон манайд суралцсан  хүмүүсийн хэрэгцээ шаардлага,  хүсэл эрмэлзэлд тулгуурлан судалгаа явуулдаг. Судалгааны  үндсэнд хөтөлбөрөө гаргана.Энэ зарчмаар л олон улсын бага сургуулийн хөтөлбөрүүдийгсудалж, өөрийн аргачлалд оруулаад  хөтөлбөрөөболовсруулсан.

Ирэх сарын сургалт 08 сарын 01 -нд эхлэнэ.

БҮТЭН ӨДРИЙН АНГИУД

1.         Насанд хүрэгчдэд зориулсан

БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

2.         Хүүхдүүдэд зориулсан

БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

3.         Бүтэн өдрийн ангийг төгсөгчидөд зориулсан

БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙ АНГИ

ХҮҮХДИЙН АНГИУД

1.         Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан  12 – 17нас

БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ  

2.         Ахлах ангийн хүүхдүүдэд  зориулсан 16-18 нас

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ АНГИ 

3.         Бага ангийн хүүхдүүдэд зориулсан 7-11 нас 

АНХАН ШАТНЫ АНГИ

4.         Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд  зориулсан 7-8 нас

АНХАН ШАТНЫ АНГИ

5.         Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан 8-9 нас

ДУНД ШАТНЫ АНГИ

ЦАГИЙН АНГИУД

1.         Өглөөний анги            06.30-08.30     08.30-10.30

2.         Өдрийн анги               10.30-12.30     12.30-14.30     14.30-16.30   

3.         Оройн цагийн анги      16.30-18.30    18.30-20.30    20.30-22.30                                                      

ТУСГАЙ СУРГАЛТУУД

1.         VIP СУРГАЛТ

2.         БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ

3.         ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ

4.         Монгол багштай ЯРИАНЫ АНГИ

5.         Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ

6.         ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ

7.         ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ

8.         БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ

9.         МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТ

 

Ø  Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)

Ø  Утас:   9911-2414,  9999-2414,   99283293,  98103020.

Ø  WEB:  www.sondorkhilen.mn

Ø  PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language  center

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12