
Т.САЙХАН
Ус судлалын сектороос Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан байна хэмээн мэдээллэлээ. Харин Дэлгэрмөрөн гол 35-70 см буюу нийт 105 см нэмэгдэж, үерийн түвшинг 35 см даван үерлэсэн ба хугацааны дундаас хоногт 5-15 см буурсан ерөнхий хандлагатай байна. Тэрэлж голын харуул орчимд усны түвшин өмнөх өдрөөс 70 см , Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 45 см тус тус нэмэгдэж, үерийн түвшинд хүрчээ. Эдгээр голууд өнгөрсөн оны мөн үеийнхээс 15-55 см нэмэгджээ.
Эх сурвалж:www.polit.mn