07 сарын 25-ны өдрийн зурхай

2016-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 7 сарын 25, Сумъяа гараг. Билгийн тооллын 21, Дэлгэрүүлэгч одтой, шар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Хонь

Энэ өглөө амаа нээхээс өмнө дахин бод. Бусад хүн өөрсдийн хийх ажлын төлөвлөгөөг гаргасан тул та өөрийнхийг нэмэрлэ. Аливаа ажлыг хийхдээ анхааралтай бай. Хуулийн холбогдолтой асуудлыг шийдвэрлэтэл тэвчээртэй хүлээ. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Хайртдаа ямар нэгэн онцгой зүйл хийж хайраа илэрхийл.

 

Үхэр

Маш олон санаанууд эргэлдэх болно. Бас зарим санаа бодлууд чинь үнэ цэнэтэй байх болно. Өөрийн ажил үүргийн талаар дүгнэлт хий. Үхрийн ордныхны сонирхол нь шинжлэх ухаан руу чиглэнэ. Хувийн амьдралдаа санаа тавь. Гэр бүлийнхний хувьд орон сууц эсвэл бусад өмчөө зарахаас сэрэмжил. үр дүнд хүрэхгүй.

 

Ихэр

Өнөөдөр та аль болох тайван байж, саад болох зарим зүйлээс хол байхыг хичээ. Амарч цэвэр агаарт амьсгал. Та өдрийн төгсгөлд эрч хүчтэй байх болно. Хэт нөхөрсөг байхаас илүү бага зэрэг ганцаараа байхыг хичээ. Тэдэнд өөртөө зарцуулах цаг хэрэгтэй байгаагаа ойлгуул. Урт хугацааны хайр дурлалын харилцаа тодорхой түвшинд хүрэх бөгөөд хоорондоо сайн ярилцаж чадвал хамтын хүчин чармайлт зорилгодоо илүү хурдан хүрэхэд нөлөөлнө.

 

Мэлхий

Өөрийн энерги, зүтгэлээ дэмий сарниахгүй л бол энэ өглөөг эхлэх гараа чинь маш сайхан байх болно. Гэхдээ будлиантай хандлага хэвээр байгаа учраас анхаарал, сэрэмжтэй байх хэрэгтэй. Тайван бус зан чинь асуудал үүсгэж болзошгүй ч энэ энергийг худалдаа наймааны үйл ажиллагаа юм уу ажил хөдөлмөртөө эерэгээр зарцуулж болох юм. Шинэ бизнес, эсвэл орлого олох ажил эхлүүлэх санаа орж ирэх болно.

 

Арслан

Ёс суртахууны үүрэг хариуцлагад хавчигдсаны улмаас сэтгэл санаа тань тогтворгүйтэж эхэлнэ. Ямар чзүйл хийхийг хүссэн түүнээ хойш тавиад хамгийн чухал ажлаа л хий. Харин өдөр тийшээ ажил явдал цэгцрэх бололтой. Чөлөөт цагаараа хувийн асуудлаа хөөцөлдөж амжуул. Шинэ компьютерт өөрийн сайн мэдэхгүй техникийн систем суулгах шаардлага гарвал мэргэжлийн хүн руу утаст.

 

Охин

Ёс суртахууны үүрэг хариуцлагад хавчигдсаны улмаас сэтгэл санаа тань тогтворгүйтэж эхэлнэ. Ямар чзүйл хийхийг хүссэн түүнээ хойш тавиад хамгийн чухал ажлаа л хий. Харин өдөр тийшээ ажил явдал цэгцрэх бололтой. Чөлөөт цагаараа хувийн асуудлаа хөөцөлдөж амжуул. Шинэ компьютерт өөрийн сайн мэдэхгүй техникийн систем суулгах шаардлага гарвал мэргэжлийн хүн руу утаст.

 

Жинлүүр

Амрахаасаа өмнө төлөвлөсөн бүх ажлаа дуусгаарай. Сайн харилцаа сайхан бүхнийг авчирна. Өөрийн сонирхдог зүйлээ хийж шинэж сонирхолдоо хөтлөгд. Ажилдаа анхаарлаа хандуулж сэтгэлийн хөөрөлд автахгүй байх хэрэгтэй. Хүүхдээ сургах шинэ арга барил олж вакумжуулсан сургалтанд суулгаарай. Ямар нэгэн зүйлийг шинээр эхлэхээ түр хойшлуулах нь зүйтэй.

 

Хилэнц

Ажил алба төлөвлөснөөс хазайх хандлагатай болно. Гол нь та өөрөө тайван байж, бүтцийн тодорхой асуудал , бэлтгэл, гэрээ хэлэлцээрээ хойшлуул. Хамтын хичээл зүтгэл шийдвэрлэх үүрэгтэй шинэ долоо хоног ирлээ. Хилэнцүүд эрүүл мэнддээ анхааралтай ханд, ялангуяа амралтын өдрүүдээр хэтрүүлсэн хүмүүст энэ хамаатай.

 

Нум

Эрсдэлтэй, аюултай, этгээд гаж зүйлд дурлахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Хайр дурлалд одгүй байна. Хөндлөнгийн хүмүүстэй, нэн ялангуяа хөршүүдтэйгээ маргалдаж болзошгүй. Энэ нь таны хувьд тун таагүй үр дагаварыг авч ирэх төлөвтэй. Гэнэт сэтгэлээр унах, толгой өвдөх, халдварт өвчин тусах магадлалтай. Өнөөдөр сарны нөлөөгөөр таны зөн билэг, урьдчилан харах чадвар нэмэгдэнэ.

 

Матар

Од гарагийн тохиол зөрчилтэй эсрэг тэсрэг хандлагийг илэрхийлж байна. Юмсын тэнцвэр бага зэрэг алдагдахад та тайван бус болно. Уян хатан байж танд болон бусдад сайн зүйл авчрах аливаа үйлдэлд болгоомжтой ханд. Матрынхны хувьд бодож сэтгэх, урт хугацааны төлөвлөлт нь зөв стратеги байна. Бодит байдалд үндэслэж шийдвэр гаргадаг чадварт тань тэнцвэрт байдал дутагдана. Тиймээс чухал ажил хэргийг хойшлуулахыг зөвлөж байна. Найзуудтайгаа туршлагаа хуваалц

 

Хумх

Нөхцөл байдлаа эргэцүүлэн тунгааж, өөрийн чадах арга хэмжээгээ авах өдөр. Мэдрэмжиндээ хэт их найдсанаас бодит төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн нь дээр . Зарим хумх хэсэг хугацаагаар нам гүм, чимээгүй газарт байх буюу аяллаар явахаар шидэх бололтой. Гэрээ түр хугацаагаар орхиж орчноо өөрчлөх нь танд таатай санагдана.

 

Загас

Энэ өдөр олон зүйлсийн хэрэгцээ, чиг хандлага гарч ирэх болно. Энэ үед таны анхаарал анхаарал болгоомж сулрах тул өдрийн тэмдэглэл хөтөлж  хийж болох болохгүй зүйлийн жагсаалтыг гарган байнга харж байхыг зөвлөж байна. Багш, зохиолч, редактор хийдэг Загаснууд өөрийн хийж чадахгүй зүйлээ чадна гэж авсаар засаж болохгүй алдаа эндэгдэл гаргаж болзошгүйг анхааруулж байна.

 

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

 

 

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12