Зуны амралтаар нь хүүхдүүддээ санал болгох арван ном

2016-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.МӨНХЖАРГАЛ

Бага болон дунд насны хүүхдүүдийн сэтгэхүйн онцлогт тохирсон тэдний танин мэдэхүй, боловсрол, соёл хүмүүжилд зориулан бичсэн дараах арван номыг “Аз хур” сүлжээ дэлгүүрээс санал болгож байна.

1.Миний анхны үгс

Хамрах нас:  Нэг нас

 Хэлд орох гэж буй болон хэлд орж буй хүүхдүүдийн сэтгэхүйн онцлог, хэл ярианы хөгжилд нь тохирсон үгийн санг нь баяжуулах сайн хөтөч болж чадна.

2.Миний анхны танин мэдэхүйн зурагт ном

Хамрах нас:  Хоёр нас

 Эмнэлэг, Цагдаагийн газар, Ферм, Онгоцны буудал, Цэцэрлэг, Супермаркет гэх мэт олон сэдвийн дор тэдний ажил мэргэжлийн онцлог, хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж болон газар орны тухай товч мэдээллийг сонирхол татам зурагтайгаар хүргэсэн хүүхдийн  танин мэдэхүйн цуврал ном. 

3.Үелж унших ном

Хамрах нас:  Зургаан нас

Анхлан уншиж сурч байгаа сурагчдад зориулсан унших дасгалын цуврал ном. Уг цуврал номнууд нь богино энгийн өгүүлбэрүүдээр бичигдсэн ба уншихад хялбар том үсгээр өнгө алаглуулан бичсэн байдаг нь хүүхдийн анхаарлыг төвлөрүүлэх ач холбогдолтой.

4.”Таши” 16 цуврал

Австралийн нэрт хүүхдийн зохиолч Анна Фиенберг, Барбара Фиенберг нарын хамтын бүтээл юм. Адал явдалт хүүхдийн шилдэг зохиолд  “Таши хүү” цуврал бүрт  өөр өөр үлгэрийн баатруудтай  уулзаж, адал явдалтай учирдаг.  

5. “Тавин гүнжийн үлгэрүүд”

Энэхүү номыг уншсанаараа 50 гүнжийн үлгэрийн орноор аялж, тэдэнд тохиолдсон сонирхолтой адал явдлуудыг мэдэх  болно.

6.”Х.К.Андерсенийн үлгэрүүд”

Данийн алдарт хүүхдийн  зохиолч Ханс Кристиан Андерсенийн ухаарал хайрлаж, урам зориг, итгэл нэмсэн үлгэрүүдийн цувралууд өдгөө ч гэсэн үнэ цэнэтэй хэвээр байсаар байна.  Нугасны муухай дэгдээхий, Хэн нь хурдан бэ?, Донгио Ханс, Дэглий шувуудын тухай үлгэр, Зулзаган гацуур, Ямх охин зэрэг шилдэг бүтээлүүдийг Х.К.Андерсенийн үлгэрүүд цуврал номд багтжээ .

7. ”Зуун баримт”

Танин мэдэхүйн энэхүү цувралд дэлхий ертөнц, сансар, байгаль орчин, хүн хийгээд амьтан ургамлын холбоо хамаарлын тухай гээд олон сэдвийн хүрээнд зуун баримт, мэдээллийг тайлагнасан юм.  Мөн сонирхолтой байлгах үүднээс  зургаар дүрсжүүлэн, асуулт хариулт, гайхам сонин баримт, хөгжилтэй зургууд, төслүүд гэсэн хэсгүүдэд хувааж өгсөн нь хүүхэд багачуудын сонирхлыг ихээхэн татна.

8. “Хөвгүүдийн унших сонгодог зохиолууд  

Робин Гүүдийн домог, Гуливерийн аялал, Робинзон Крузо , Ная хоногт дэлхийг тойрсон нь зэрэг хүн төрөлхтөний сэтгэлд хоногшсон дэлхийн сонгодог түүхэн, адал явдалт зохиолуудыг хялбаршуулан найруулж хөвгүүдийн унших сонгодог зохиол болгон эмхэтгэсэн бүтээл юм.

9. “Цэнхэр романс”

Зохиолч Л.Сарантуяагийн ахлах ангийн сурагчдад зориулан гаргасан “Цэнхэр романс” бүтээл нь арван жилийн ахлах ангийнхны хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн тухай өгүүлсэн.

10. “Цасан дээрх сарнай”

Арван жилийн ахлах ангийн дөрвөн хөвгүүний адармаатай, адал явдалт амьдралын нэгэн үеийн түүхийг зохиолч С.Сосор бэсрэг роман болгон уншигч олондоо толилуулжээ. 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12