07 сарын 23-ны өдрийн зурхай

2016-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 7 сарын 23, Санчир гараг. Билгийн тооллын 19, Чөдөр одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Хонь

Ажилдаа явахаас өмнө зугаал, эсвэл нохойгоо салхилуулаарай. Бие тавгүйрхэж, өвчин зовиур таны хамаг ухаан санааг эзэмдэж магадгүй. Цэвэр агаар, идэвхтэй үйлдэл таны ухаан санааг сэргээж, ажлаа үр дүнтэй хийхэд нэмэр болно. Эмчилгээ хийлгэж, амрахыг оролд. Хамт олонтой холбоотой асуудал таны тэвчээрийг барж магадгүй.

Үхэр

Өөрийнхөөрөө үлдэх нь маш чухал. Амралтын өдрүүдээ ая тухтай өнгөрүүлэхэд анхаарлаа хандуулаарай. Амжилт таны гарт байна. Үхрийн ордны зохиолчид олны анхаарлыг татахуйц уран бүтээл туурвиж чадна. Ганц бие үхрийн ордныхон шинэ хайрын хамтрагчаа хайх үед тэсвэр тэвчээр шаардагдна.

Ихэр

Өнөөдөр өрсөлдөгчдөө өөрийгөө хэн гэдгийг харуулах өдөр. Бараа бүтээгдэхүүн зарах ажил амжилттай байж, асуудлыг шийдэх чадвар тань маш өндөр байх болно. Таны төсөөлж ч байгаагүй зочин гэрт тань ирэх бөгөөд өнгөрсөн үеэ дурсан цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүл. Та ямар ч ажлыг гайхалтай эрч хүчтэйгээр хийж дуусгах болно. Гэр бүлийнхэнтэйгээ гадуур зугаалж сайхан амрахыг хичээ.

Мэлхий

Ирээдүй гэгээлэг харагдаж байгаа тул боломж завшааныг ашиглан амьдралаа сайжруул. Нэр төрд хүрэх магадлал ойрхон буй. Далайцтай төлөвлөж санаснаараа хийж бүтээх хэрэгтэй. Мэлхийнүүд энэ өдрүүдэд санаж байснаасаа ч илүү амжилтанд хүрэх болно. Цаг зав гарвал настай хөршдөө дэлгүүрээс юм авахад туслах юм уу хажуудаа амьдардаг залуу ээжид хүүхдүүдийг нь харж өгөх зэргээр туслаарай.

Арслан

Бямба гараг.таны сайтар гаргасан төлөвлөгөө нурж мэдэх тул өөрийн бодолдоо хэт их найдсаны хэрэггүй. Дараа нь та сэтгэлээр унахын л нэмэр. Өөрт үнэ цэнэтэй зүйлсээ хайрлаж хамгаалаарай. Юу ч тохиолдсон сэтгэл хангалуун байж сур. Шинэ хөрөнгө оруулалт хайж суухын оронд өөрийн авдрыг уудал. Өөрийгөө үнэлдэг зан санхүүгийн тань байдалтай холбоотой тул гаргасан амжилтандаа сэтгэл хангалуун байгаарай.

Охин

Таны эхлүүлсэн ямар ч ажил гайхалтай үр дүнд хүрч амжилт дагуулна. Юу ч хийсэн зөвхөн өөрийнхөөрөө л хий. Гэр бүл найз нөхдийн анхаарал халамж, тусламж дэмжлэг, зааварчилгаа хэрэгтэй болно. Хичээнгүйлэн ажиллавал амжилт тун ойрхон байна. Танд гайхалтай сайхан санаа төрөх бөгөөд таны ажилд нөлөөлж амжилтанд хүргэнэ. Хэрвээ танд одоо байгаа байдал чинь таалагдахгүй байгаа бол яг одоо өөрчлөлт хийхэд хамгийн тохиромжтой үе ирсэн байна.

Жинлүүр

Хэсэг зуурын асуудалд ороод тэрнээсээ гарна. Таны дотор гал асаж таны хэлэхийг хүсээгүй үгс гарч магадгүй. Таныг хамтрагч тань уурлуулж магад. Иймээс гэр орондоо хийж болохоор ажил хий. Та гомдоосон хүнээсээ нэг удаа сэтгэлээсээ уучлалт гуй. Тэгвэл таны сэтгэл сайхан болно. Бизнесийн уулзалт олон шинэ санаагаар дүүрэн байна. Хүсэл сонирхол нэр хүндээ хамгаал.

Хилэнц

Өнөөдрийн нөхцөл байдал өөрчлөлт хийхийг албадах болно. Нэг хэвийн тогтсон амьдралдаа шинэ зүйлс оруул. Ялах хүсэл тэмүүлэл таны амжилтанд хүрэх боломжийг өсгөнө. Мэргэжлийн түвшинд тууштай ажилладаг, өөрийн зорилготой хилэнцүүдийн ажил, амьдрал бүх юм жигдэрнэ. Таны уран сэтгэмж, хэв маяг, сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч, аз туршсан үйл явдлын ард гарч чадна.

Нум

Од эрхсийн таагүй нөлөөнөөс болоод харилцан ойлголцол, бие биедээ буулт хийх гэдэг зүйл огт алга болно. Гэхдээ үүнийг зохицуулах гол шалтгаан бол нумын ордныхон асуудлыг хялбар аргаар зохицуулах авъяастайд оршино. Удахгүй та замдаа тохиолдоод байгаа бүх саад бэрхшээлийг даван туулах болно. Харин түншийн харилцаа болон биеэ авч яваа байдалдаа өөрчлөлт оруулах хэрэг гарч болзошгүй.

Матар

Бямба гараг. Од гарагийн эрхшээлээр хурдан сэтгэх түргэн үйлдэлд шаардсан боломжууд гарч ирэх тул бүхий л бололцоогоо ашигла. Матрынхны үйлдэл нь одоогоор шаардлагатай байгаа шинэ орон сууц худалдаж авах эсвэл хөлслөхөд хүргэж магадгүй. Ажилтай тань холбоотой мэдээллийн хэрэгсэл, заах арга, хэвлэл нийтлэлийн үйл ажиллагаа саэйн болно. Зохиолчдын хувьд анх удаагаа гар бичмэл хэвлэлийн эхээ хэвлэлтэнд өгөх гэж байгаа бол маш тохиромжтой үе. Шаргуу хөдөлмөрийн үр дүнд  ашиг их болно. Бичиг цаасны  ажлаа гэртээ хийх нь өнөө оройг бүтээлч байлгана.

Хумх

Бямба гараг. Өнөөдөр маш чухал хичээл заах туршлагтай, ахимаг хүмүүс таныг хүрээлэх бололтой. Бусдын хэлсэн үг, хийсэн ажлыг өөрийн бодол, үйлдэлдээ тусгахыг хичээх нь зөв. Мөрөөдөлдөө хүрэх боломж авч ирэх сургалтанд хамрагдах аз тохионо. Мөнгө санхүүгийн байдал тогтворгүйтэх шинжтэй ч үүнд санаа зоволтгүй. Хаана хүсэл мөрөөдөл байна тэнд арга зам байдагт итгэ.

Загас

Бямба гараг. Ихэнх Загаснууд зөн совингоороо амьдралд юу хэрэгтэй, түүнийг хэрхэн авах вэ гэдгээ мэддэг бөгөөд энэ өдөр оюун ухаанаа алдсан мэт санагдана. Учир нь одод байраа сэлгэн эмх замбараагүй байдалд байх нь энэ зүйлийн гол шалтгаан болно. Санхүүгийн асуудалдаа анхаарлаа хандуул. Та олсноосоо илүү ихийг үрж байна. Энэ нь тийм ч муу зүйл биш бөгөөд хэрэггүй зүйлд мөнгөө зарцуулаагүйдээ та баяртай байна.

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

5 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

10 цаг 31 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

13 цаг 51 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

17 цаг 56 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

17 цаг 56 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

17 цаг 56 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин