07 сарын 24-ны өдрийн зурхай

2016-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 7 сарын 24, Адъяа гараг. Билгийн тооллын 20, Шувуун хушуут одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Хонь

Ням гараг. Сар нь Жинлүүрийн орд болон харилцааны хэсэгт нэгдсэн тул хайртай хүнтэйгээ цуг таатай, сайхан зүйл тохиохыг хүлээ. Таагүй хандлага хамт олон, найз нөхдийн дунд үүсч болзошгүй. Гэхдээ үүнд тэгтлээ их анхаарах шаардлагагүй. Нөлөө бүхий хүмүүстэй хийх уулзалт, ярилцлага нааштай эрэгэн. Та урьдчилан санаа бодоо бичиж, сайтар бэлд.

Үхэр

Өдрийг идэвхтэй өнгөрүүлнэ. Эрүүл мэнд ерөнхийдөө бага зэрэг доогуур юм шиг санагдвал ямар нэг эерэг зүйл хий. Эрч хүч, амьдрах чадвараа нэмэгдүүлэх сайн цаг үе бол өнөөдөр. Хийх ажлаа төлөвлөсний дагуу явбал хамт олонтойгоо эвсэг байж чадна. Магадгүй мэргэжил дээшлүүлснээр ажлын байр тань баталгаатай болно. Зорилгодоо хүрэхийн тулд хэн нэгний тусламж хэрэг болно. Тууштай шийдвэр гаргаснаар амжилт ирнэ.

Ихэр

Та өнөөдөр маш бүтээлч сэтгэл хангалуун байх болно. Сарны нөлөө их байгаа тул хэт түрэмгий зан гаргахаас сэргийл. Зам дээр анхаарал болгоомжтой яв. Хэрвээ сургуульд сурдаг хүүхэд тань гэртээ амарч байгаа бол тэднийг бүрэн хяналтандаа байгаа эсэхийг шалга. Та ямар ч зүйлийг богинохон хугацаанд хурдан гүйцэтгэх чадвартай байгаа бөгөөд  хийж байгаа зүйлдээ итгэлтэй бай.

Мэлхий

Ням гараг. Холимог байдал давамгайлна. Мөнгө төгрөг, эд хөрөнгийн хувьд азтай байх болно. Хууль дүрэмтэй холбоотой асуудлын хариу нь нэг их сайн байхгүй нь. Хууль бус арга хэмжээ хэрэгжүүлэхээс зайлсхий. Хэдийгээр өөртөө итгэх итгэл өндөр байгаа ч өөрийгөө хуурах ба бүтэшгүй найдвар тавих хандлага гарч магад. Өнөөдөр хуульч хөлслөхөд таатай өдөр биш, ин сургуулийн багш нараас сонгох юм уу хэвлэлийн газарт гар бичмэлээ явуул.

Арслан

Ням гараг. Танд хийх ажил их байгаа учир зочны өрөөнөөсөө алхам ч холдохгүй. Хөрш тань уур бухимдлаа хамгийн анх таарсан хүндээ гаргаж, тэр нь та байж таарах вий. Энэ нь таны бухимдлыг ихэд хүргэх болно. Хол байдаг найз нөхөд, хамаатан садныдаа очих нэрийдлээр салхинд гарч агаар амьсгалаад авах завшан тохиох нь бололтой. Адал явдал эрж хайсан чанар тань амьдрах урам зориг, итгэлийг улам нэмэгдүүлнэ.

Охин

Ням гариг. Өнөөдөр бодит байдлыг хүлээж авахад нэлээд хүндрэлтэй байхаас гадна маш их эргэлзээтэй асуудлууд тулгарах болно. Удирдах албан тушаалтнуудтай болон сайн мэдэхгүй хүмүүстэй харьцахдаа болгоомжтой байхыг сануулж байна. Мөнгөний асуудал сэтгэл зовооно. Хэрвээ та худалдаа наймаа хийдэг, эсвэл зээл олгох ажил хийдэг бол болгоомжтой бай. Хүмүүст сайн дураар тусалж, хандив тусламж өгснөөр сэтгэл санаа сэргэх болно. Сайн дурын ажилд хэр их цаг зарцуулж, хэдэн төгрөг өгөхөө сайтар бод.

Жинлүүр

Ням гараг. Амралтын өдрүүдийг хайртай дотны хүмүүстэйгээ өнгөрөөгөөрэй. Олон нийтэд бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүст их ашиг олох боломж гарч ирнэ. Ажилд саад болох зүйлээс болгоомжил. Та хэт урагшаа харсанаар чухал зүйлийг орхиж магад. Ганц бие эсвэл ганцаараа амьдардаггүй л бол гадагш гарах хэрэггүй. Түүнчлэн өрөөний хамтрагчтайгаа учраа олохгүй бол хамгийн том дайсан ч болж магад. Болгоомжил.

Хилэнц

Өнөөдөр ухаалаг, сэргэлэн цовоо байна. Сар хонины орд руу хөдөлж таны санхүү, эд хөрөнгийг чухалчлах тул энэ өдөр мөнгө бүх талаараа хүчтэй. Санхүүгийн асуудлаа тогтворжуулж, зээлийн тайлан тооцоог шалган, орлого зарлагаа зохицуулах цаг ирлээ. Та хайртай хүнтэйгээ хэн нь орлогоосоо илүү ихийг зарцуулдаг талаар маргаж зөрөлдөх байх.

Нум

Хүсэл мөрөөдөл талаар болж, та хууртагдагдаж мэхлэгдэж магадгүй байна. Сэтгэл санаа тогтворгүй, уур уцаартай байх нь бусадтай зөрчилдөхөд хүргээд зогсохгүй өөрт тань ч халгаатай болно. Хийж буй зүйлдээ хариуцлагатай бай. өөрийн сул талыг бүү дэлгэ. Өнөөдөр таны хэрхэн биеэ авч явахаас амжилт гагах эсэх төдийгүй хайр дурлалын суудал ч хамаарна гэдгийг сана.

Матар

Ням гараг. Одоогийн ажлын тань орлогыг нэмэгдүүлэх илүү цалинтай албан тушааллд дэвших, ашигтай гэрээ хэлэлцээрт бие дааж ажиллах зэрэг боломжууд танд тохионо. Ажилдаа сэтгэл хангалуун байгаа эсэхээ эргэцүүлэн дүгнэх цаг өөртөө гарга. Матрынхан албан тушаал ахихгүй байх нь тун ховор. Удахгүй боломжийн хэмжээнд амьдралаа өөрчлөх шийдвэр гаргана. Өөртөө хэт найддаг байдалдаа анхаар. энэ нь нэг талаар таныг уналтанд оруулна. Техникийн хүндрэл гарсан үед хурдан шийдлийг олдог чадвар тань хамтрагчид тань таалагддаг

Хумх

Ням гараг. Уран бүтээлийн ажил эхлэх урам зориг төрнө. Олон хүнийг хамарсан томоохон арга хэмжээ зохиох байх. Хөршүүд эсвэл ах, дүүсийн үзэл бодол таныг урьд өмнөхөөс өөр таагүй байдалд оруулж магадгүйг анхаар. Гэвч та хуримтлагдсан дургүйцэл, гомдлоо огоорон тэр бүгдийг мартаж уучлахад бэлэн байна. Томоохон баяр найр гэртээ зохион байгуулах нь мөнгө санхүүг тань хямралд оруулж магад. Өр төлбөрт оролгүйгээр бүхнийг зохицуулсан нь дээр.

Загас

Ням гараг. Мөнгө хийх овсгоо самбаа, төлөвлөгөөнүүд тань саадгүй үргэлжлэх болно. Зохион байгуулалтыг сайн хийснээр таны мөнгө нилээд их хэмжээгээр өссөнөөр таныг бахархуулж, баярлуулах болно. Өдрийн сүүлээр таны ажлын явц хурдсаж, их завгүй байх нь. Дотны хамаатан садантайгаа уулзсанаар үнэхээр сайхан мэдрэмж төрнө. Нэлээн хол амьдардаг олон жилийн өмнөөс мэддэг хэн нэгэн тань таны амьдралд гэв гэнэт гарч ирэх үед таны санхүүгийн асуудалд өөрчлөлт орно.

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг UB лавлах 1617-оос авна уу.

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

5 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

10 цаг 32 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

13 цаг 52 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

17 цаг 57 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

17 цаг 57 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

17 цаг 57 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин