“IMAX” кино театрын дэлгэц дөрвөн давхар байшинтай тэнцүү

2016-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.МӨНХЖАРГАЛ

“Өргөө синема”, Канад улсын “IMAX” корпорацитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, Улаанбаатар хотноо “IMAX”ын хоёр дэлгэцийг ашиглалтад оруулж байгаа юм.

Одоогоор дэлхий дээр энэ технологийг давж гарах хүчин чадалтай кино театр огт байхгүй. Хамгийн том“IMAX” дэлгэцийн өндөр 24  метр буюу нас биед хүрсэн долоон зааныг дээр дээрээс нь давхарласантай тэнцэх боломжтой. Харин нуман дэлгэцийн өргөн 37 метр хүрэх боломжтой.

“ШангриЛа Молл”-д нээлтээ хийж буй “IMAX” театрын талаар‘’IMAX’’ корпорацийн Ази, Ойрхи дорнод, ОХУ-г хариуцсан салбарын дэд ерөнхийлөгч Жон Шройнерээс тодрууллаа.

- Монголын кино театруудаас ялгарах онцлог юу вэ?

- Монголын  бусад кино театруудын дэлгэцийг тав дахин нугалсан буюу 22х12м харьцаатай дэлгэцээрээ хамгийн том онцлогтой байгаа. Энэ нь дөрвөн давхар байшингийн өндөртэй тэнцүү юм. Мөн хоёр проектор ашигладаг учраас дүрсний чанар илүү сайн.

- Монгол улс IMAX театртай хэд дахь орон болж байгаа вэ?

- Өнөөдрийн байдлаар дэлхий даяар нийт 70 орны 837 “IMAX” театр үйл ажиллагаа явуулдаг. Монгол улс  71 дахь улсаар бүртгэгдэн нээлтээ хийж байна.“IMAX”-ын хяналтын төвөөс жилийн бүх өдрийн бүх цаг, минутад дэлхийн өнцөг булан бүрт байрлах театруудынхаа хэвийн үйл ажиллагааг хянаж байдаг бөгөөд хэн нэгэн гар аргаар дүрс, дуугаралтыг өөрчилбөл тэр дор нь илрүүлээд, хэвийн болгодог гэсэн юм.

“IMAX” кино театр нь асар том кино дэлгэц төдийгүй, кино бүтээлийн дуу дүрс маш тод,  хурц, өндөр нягтралтайгаар дамжуулдаг.Үзэгчид кино үзвэрийг зөвхөн үзээд өнгөрөх төдийгүй гайхамшигт кино бүтээлийн нэгэн хэсэг болсон мэт мэдрэмжийг авдагаараа ямар гайхалтай болохыг сая сая үзэгч, үйлчлүүлэгчид батлан харуулсаар иржээ.

Кино театрын нээлтийн эхний өдрүүдэд 'Star Trek: Beyond'-оос гадна "Now You See Me-2" кино гарах аж. Үзвэрийн тасалбарыг онлайнаар болон “Өргөө 1, 2” кино театрын кассаар худалдаалж эхэлсэн. Тасалбарын хувьд том хүн 15 мянга, хүүхэд 12 мянган төгрөгөөр үзвэр үзэх боломжтой юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12