АСЕМ-ын арын албанд ажилласан цэргийнхэнд талархал ирүүллээ

2016-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Манай улсад зохион байгуулагдсан Ази-Европын дээд түвшний 11 дэх уулзалт болон дагалдах хурлуудын бэлтгэл, зохион байгуулалтын нэр хүндтэй үйлсэд идэвх чармайлт гаргасан ажилласан батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас талархал ирүүллээ. Салбараараа идэвхтэй зүтгэлтэй оролцсон хэмээн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгоос эхлээд дугаар ангийн байлдагч нарт талархал ирүүлсэн байв. Талархалыг өнөөдөр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний анги байгууллагын төлөөлөл, Батлан хамгаалах яамны харъяа аж ахуйн нэгжийн алба хаагчдад төлөөлөл болгон гардуулан өгч баяр хүргэсэн юм.Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр тэргүүтэй газар, хэлтсийн удирдлагууд, Нийслэлийн Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр, яамны харъяа "Барилга захилагчийн алба"-ны хяналтын инженер, ахлах дэслэгч О.Эрдэнэбулган, БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч Б.Батзаяа, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Энхбаатар нараас эхлээд гар бие оролцсон алба хаагч бүрт талархал ирүүлсэн байлаа. Энэ уулзалтаар батлан хамгаалах салбарынхан тодорхой хотхон, обьектуудын гадна хамгаалалтын болон шадар хамгаалалтын үүрэг гүйцэтгэх, тэсэрч дэлбэрэх зүйлийг хайж утсгах, цацраг хими, биологийн хайгуулын ажлыг зохион байгуулахад мэргэжлийн алба хаагчид орж ажилласан. Түүнчлэн бэлтгэл ажлын хүрээнд "АСЕМ-Вилла" хотхон, Шангри-Ла зочид буудлын гадна талын тохижилт, "Чингисийн хүрээ" аялал жуулчлалын баазын орчны тохижилтыг бусад байгууллагуудтай хамтран гэрээ байгуулах замаар хийж гүйцэтгэсэн юм. Талархал гардуулсаны дараа БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан "Манай салбарынхан үнэхээр хүнд ачааг нь үүрч ажилласан. Ерөнхийлөгчийн зүгээс онцгойлон талархал илэрхийлж байсныг та бүхэндээ хэлэхдээ баяртай байна. Өчигдөр манай салбартай хамаатай сайхан үйл явдал тохиолдлоо. Юу гэхээр Батлан хамгаалах яамыг Үндсэн чиглэлийн яам болгон баталгаажууллаа. Энэ бол маш сайн хэрэг. Батлан хамгаалах салбарынхан бид бусад салбарынхны түүчээ нь болон гялалзаж явах ёстой" гээд эх орноо батлан хамгаалах их үйлсэд нь амжилт хүссэн юм.

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12