“Мантууш”-ийн маапаан-3

2016-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Үргэлжлэл. Түрүүч нь № 243, 247-т /http://www.polit.mn/content/82874.htm/

 

Ч.ҮЛ-ОЛДОХ, Д.НАДМИД

Зайсангийн амыг  зөв­шөө­рөл­гүй  барилгаар дүүр­гэж, хууль хянал­тынх­наас бултаж ирсэн “Мантууш” компанийн талаар баримт, мэдээл­лийг бид  цувралаар  хүр­гэж байгаа билээ. Хэ­дий­гээр хууль бус ч гэсэн асар их бүтээн байгуулалт хийж ирсэн энэ компани татвар төлөлтөөр улсын халаасанд чамгүй  хөрөнгө оруулалт хийсэн  болов уу гэж таамаглаж байна. Энэ удаагийн сур­валжлагаа Сүхбаатар дүүр­гийн тат­варын хэлт­сээс үргэлж­лүү­лэхээр шийдлээ.

Мантуушийн барьсан “Грийн Вилла” хотхонд хөрөнгөтэй эрхмүүдийн түрүүч уралдаж орсон юм гэдэг.

 

Учир нь  тус компани 2007 онд  Сүхбаатар дүүр­гийн татварын албанд НӨАТ төлөгчөөр бүртгүүл­сэн байдаг. Гэтэл хуулийг гууль болгож, Зайсанг залгисан  тэднийг улсад  ердөө хоёрхон  удаа татвар төлсөн гэлцдэг юм билээ. Энэ ч яахав, ам дамжсан яриа, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр ч олон удаа гарсан. Гол нь албаны эх сурвалжуудын байр суурь чухал.

Энэ тухайгаа Сүхбаатар дүүргийн татварын газрынханд  хэлж, хэчнээн хэмжээний татвар төлснийг асуухад “Аль нэгэн компанийн татварын талаар мэдээлэл  өгөх хуулиар хориотой” гээд халгаасангүй. Байцаагч нар нь “Даргатай  уулз”  гээд хөдөлсөнгүй. Даргатай нь уулзахаар хууль дүрэм таниулж, “хад мөргүүлэх” юм. Сүхбаатар дүүргийн татварын газрын татвар хураалтын хэлтсийн дарга Г.Гансүхийн тайлбарласнаар бол Татварын хуульд “Татвар төлөгчийн  нууц”-ын талаар мэдээлэл өгөхийг хориглоно гэсэн заалттай гэнэ.

“Ямар хэмжээний татвар төлсөн талаар тоо авах гээгүй зүгээр л татвар төлсөн эсэхийг мэдэж болох уу” гэхэд  “Хуульд татварын нууц гэснээс ялгамжилсан заалт байхгүй шүү дээ. Иймээс ямар нэгэн мэдээлэл өгвөл би буруудана.  Харин шүүх, прокурор, цагдаа, мөрдөн байцаах газрын зөвшөөрлөөр  бол өгдөг юм” гэв. Түүнээс өөр арга замгүй  гэнэ. Мөн тухайн компаниас нь манай тухай мэдээлэл энэ хүнд өгч болно гэсэн албан бичиг, тодорхойлолт авчирвал болдог аж.

“Сөүл вин”, “Роял Кэстл”-ийнхний 401 дүгээр нэгдсэн хорих ангийн хашаанд тулган барьж буй маргаашийн хотхон

 

Үүнээс үндэслээд бодвол аливаа хуулийн бүдүүвчилсэн ерөнхий заалт төрийн байгууллагад байдаг хүнд суртлын эхийг тавьж өгдөг юм байна.  Хуулийн   цоорхой гэгч энэ байх. Тэгэхээр аль нэгэн газрын татварын мэдээл­лийг олох гэсэн хүн өөрөө шүүхээр шийтгүүлж, цагдаад баригдаж байж л зорилгоо хагас дутуу биелүүлэх магадлалтай гэсэн үг. “Мантууш”-ийн татвар төлөлттэй холбоо­той мэдээллийн эрэл ийн­хүү мухардав. Хууль нь тийм тээг тавьж, ажилт­нууд нь түүнийг сүрхий ашигладаг юм шиг байна.

Бид одоо ажиллаж байгаа бус аль эрт дампуурсан компанийн татварын мэдээллийг олох гэсэн юм шүү дээ, уг нь. “Мантууш” компани өнгөрсөн жилээс татвар төлөхөө албан ёсоор больж, дампуурлаа зарлан  төрөл арилжсан. Одоо  “Мантууш”-ийн биеэ хэд  хувааж төрүүлсэн  хүүхдүүд  буюу   охин компаниуд нь  Зайсанд барилга барьж байгаа. Өөрөөр хэлбэл, залгамж халаа нь болсон 3-4 компани хууль бусаар өөрийн болгосон газартаа  мөн л хууль бусаар   хотхон “үйлдвэрлэж”  байна. Төрөл арилжсан компани хийгээд түүний үр төл гэх компаниуд татвараа хэрхэн төлдгийг мэдэх гэсэн маань иймэрхүү байдлаар төгссөн ч бид эрэн сурвалжлах болно

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонины архив

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12