“Мантууш”-ийн маапаан-2

2016-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Үргэлжлэл. Түрүүч нь № 243 (4245)-т /http://www.polit.mn/content/82873.htm/

Ч.ҮЛ-ОЛДОХ, Д.НАДМИД

Зайсангийн аман дахь хэл ам татлаад буй   дулаа­ны шугам сүлжээний ту­хай тодруулахаар “Улаан­баатар дулааны сүлжээ” компанийг зорив. Ингээд тус газрын дэд дарга, ин­женер Д.Баярсайхантай уулзаж цөөн асуултад хариу авлаа.

Зайсангийн ам хууль бусаар барьсан хотхоноор дүүрлээТэр дотор Мантуушийнхны барьсанбарьж байгаа хороолол дийлэнх нь.

 

Д.Баярсайхан: ШИНЭ  ХОРООЛЛУУДЫГ ШУГАМД ХОЛБОХ БОЛОМЖГҮЙ

-Хан-Уул дүүргийн ну­таг дэвсгэр, Зайсангийн хо­рих 401 дүгээр ангийн орчим Богд уул руу барил­гын компаниуд дулааны шугам татсан байдаг юм байна. Хариуцсан бай­гуул­лагын хувьд танайд ямар мэдээлэл байна?

-Зайсангийн орчмын мод, бут, сөөг устаж оронд нь зүс буруу олон хороол­лоор дүүрлээ.

Гэхдээ тэнд Нийслэ­лийн  хот төлөвлөлтийн газраас албан ёсны төлөв­лөлт батлагдаагүй. Харин Байгаль орчны яамны зөв­шөөрлөөр газар олгогдоод барилга баригдаад байгаа. Хот төлөвлөлт хийнэ  ямар нэгэн төлөвлөлт хийг­дээ­гүй байхад барилга бари­хыг зогсооно гэж Нийс­лэлийн хот төлөвлөлтийн газраас өнгөрсөн жил би­дэнд албан ёсоор мэдэгд­сэн. Гэтэл тэнд газар ухаад, барилга бариад байна. Гэхдээ нэгэнт тэнд барьчихсан  байгаа барил­гууд, тухайлбал томоохон орон сууцны хорооллууд учраас  Эрчим хүчний яамнаас нөхцөл нь өгөг­дөж, дулааны шугамд хол­босон. ХААИС-ийн орчим хуучин уурын зуухаар хал­даг байсан  учраас МАА-н эрдэм шинжилгээний хү­рээлэнгийн хавьд нийтдээ зургаан ккаль хүчин ча­далтай ДЦП  барьсан  бай­гаа. Түүний наад талд Туул голын эргээр  бие даасан компаниуд  орон сууцнууд барьсан. “Ногоон төгөл”, Хан-Уул дүүргийн хороо, цагдаа нэртэй баригдсан “Модунь хотхон”, ХААИС-ийн оюутны байр, багш ажилчдын байр байдаг. Бурхантай болон танктай хөшөөний орчим мөн хоёр талдаа арав арван  ккалийн хүчин чадалтай ДЦП  баригдсан. Түүний нэгээс нь  “Анамо”, “Мо­дунь”, “Жи­гүүр Гранд”   “Ман­тууш”-ийн орон сууцны хорооллууд  дулаанаар хангагдаад байгаа. Нөгөө талд нь байгаа, тухайлбал Танктай хөшөөний урдуур  “Импекс  капитал”,  “Но­мин”-ийн орон сууцнууд байдаг.  Сүүлийн үед ир­гэн Л.Гүндалайгийн авсан газарт  “АПУ” компа­нийн­хан  орон сууцны хороолол  барьж байна. Эдгээр барилгууд дулааны шугам сүлжээнд холбог­дохоор  ачаалалд нь багт­сан байгаа.  Харин  одоо­гоор  ямар нэгэн том хороо­лол нэмж дулааны сүл­жээнд холбох бололцоо­гүй.

-Өндөрлөг газрууд руу шугам татахаар усны даралт буурч эвдрэл гарна гэж   байна.Зарим хүн өөр тайлбар хэлэх юм ?

-Хорих 401 дүгээр  анги болон түүний урд талд, мөн уул руу гарсан хам­гийн өндөр цэгүүдэд ами­ны сууцны хотхонууд  ба­рихаар газар шорооны ажил эхлээд байна. Зарим нь ч баригдаад эхнээсээ дулааны шугам татъя гээд байгаа. Хоёр жилийн өмнө зөвшөөрөлгүйгээр дулаа­ны шугам татсан компани ч байгаа, Тухайлбал, “Ман­тууш”. Бид тэр асууд­лаар Нийслэлийн хот  газрын алба, хот төлөв­лөлтийн газар, Мэргэж­лийн хяналтын газар, Хан-Уул дүүргийн цагдаа гээд олон газар тухайн үед хандсан.  Хэрэв тийш нь дулааны шугам татах юм бол хүчин чадал нь  хү­рэл­цэхгүй. Ачааллаа дийлэх­гүй. Шугам хүрэлцэхгүй, усны даралт буурах учраас өндөр газруудад байгаа байруудаа хангаж чадах­гүй болно. Яагаад даралт буурч байгаа вэ гэвэл, ДЦП нь өөрөө 1335 гэсэн хамгийн  бололцоотой цэг дээр  байрлаж байгаа.  Шугам дотор явж буй ус өөрөө өндөр даралттай бай­даг учраас  цаашаа хол явах юм бол температур нь хөрч,  тараалт нь доголдож, улмаар өндөрлөг газруудад байгаа байруудаа хангаж чадахгүй болдог. Өөрөөр хэлбэл, даралт буурах юм бол ус нь уур болж хуви­раад тараалт нь доголдож хөлдөх аюултай. Энэ жил хотын дарга захирамж гар­гаж, зөвшөөрөлгүй ба­рил­гуудыг дулаан хангам­жид холбож болохгүй гэж үүрэг өгсөн. Тэр асуудлаар комисс ажиллаж байгаа.

Үүний дараа бид  “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн Тех­ник, хяналтын хэлтсийн дарга Э.Батмөнхтэй уулз­сан юм. Түүнээс хяналт, шалгалтын ажил ямар байдлаар явагдаж байгааг  тодрууллаа. Тэрээр тэнд баригдсан барилгууд зөвшөөрөлгүй баригдсан, тэгээд ч зөвшөөрөлгүй барилгууд руу дулааны шугам татаж болохгүй  хэмээн ярьж байна.

Энэ хороололд зөвхөн улстөрчид биш мөнгөтэй баячууд тэдэнтэй хөрш амьдардагЖирийн нэгэн тэнд орох гэвэл зөндөө л юм болно доо.

 

 Э.Батмөнх:

ДУЛААНЫ ШУГАМ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЮМ БИЛЭЭ

 

-Зайсанд зөвшөөрөлгүй татсан дулааны шугам аль компанийнх гэдэг нь тодорхой юм уу. Тэнд олон компани байгаа ч зөвхөнМантууш”-ийнх гэж яриад байна?

-Ерөөсөө л зөвшөөрөл­гүй шугам баригдсан юм билээ.”Мантууш”-ийн нэр дээр ч зөвшөөрөл байх­гүй. Бариад газар доор булчихсан юм байна лээ. Бид тэдний   хүмүүсийг  барьсан байх гэж  ойлгож байгаа.

-Тэнд  байгаа компа­ниу­дын  аль нь тэдний харъяанд байдаг юм бол?

-Тэрийг мэдэхгүй. Ком­панийн харъяаллыг нарийн мэдэхгүй юм байна.

-Зайсанд 3-4 жилийн өмнөхийг бодвол олон хороолол баригдсан. Тэр хорооллуудыг өнөөдөр дулаанаар  хэвийн хангаж чадаж байна уу?

-Хэвийн байгаа. Гол нь хорих ангийн баруун, зүүн энгэр рүү баригдаж байна. Xувийн хаус хо­рооллуудыг  өнөөдрийн нөхцөлд дулаанаар хангах бололцоогүй.  Тэнд “Кар­каз” компани 40 гаруй жижиг таун хаус барьж байгаа. Хажууд нь “Могул таун” гээд хороолол бариг­даж байна. “Могул  таун” өөрийн эх үүсвэрээр ду­лаа­наа хангаж байгаа.  Гэтэл бид  тэдэн рүү ду­лаан хангамж  хүргэж чадахгүй байгаа. Бусдыг нь боломжоороо  дулаа­наар хангаж байна. Гол нь боломжтойг нь хангаж, боломжгүйг нь чадахгүй гээд байгаа юм. Зайсан толгойг тойроод  дулаанд холбосон болон одоо ч холбох байрууд бий.

-Хорих ангийн баруун урд руу хятадууд барилга барьж байна. Компа­нийн­хаа нэрийг нуугаад, өөр компанийн нэр хэлж төө­рөлдүүлээд байх юм. Тэнд ямар компани барилга барьж байгаа юм бол. Дулааны асуудал яригдаж байгаа учраас та бүхэн мэдэх байх?

- Мэдэхгүй. Ямар ч байсан  тэнд олон жижиг таун хаусны суурь ухаж байгаа харагдсан.

Зайсан дахь барилгын компанийнхан цахилгаандулааныг дураараа хэрэглэдэгТэдэнд тэр боломжийг нь нээж өгдөг албан тушаалтнууд бас бийЭнэ бүхнээс авлига “үнэртэнэ

 

Д.Шинэхүү:

БИДНИЙ МЭДЭЛ ХҮРДЭГГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ

 

Зайсанд баригдсан ба­рилгууд бүгд газрын зөв­шөөрөлгүй. Хот төлөвлөлт хийгдээгүй газар компа­ниуд барилга барьсаны гол буруутан нь Байгаль орч­ны үе үеийн сайд нар гэдэг. Энэ талаар хэвлэ­лүүд тухайн үед их ч бич­сэн. Бүр хэн, хэнд хэчнээн хэмжээний газар хаана өгснийг хүртэл жагсаал­таар гаргасан нь цөөнгүй. Энэ тухай  нэхэн тодруу­лахад  Богдхан уулын  дархан цаазат газрын хам­гаалалтын газрын дарга Д.Шинэхүү “Бидний мэ­дэл хүрдэггүй  юм шүү дээ. дээрээс дарамт шахалт ихтэй. Байгаль орчны сайд нар 2003-2008 оны хооронд газрын зөвшөөрлүүд  өгсөн байдаг. Тэдний л хийсэн ажил. Түүнийг нь сүүлийн үеийн Байгаль орчны яам ч цэгцлэх гээд дийлээгүй” хэмээсэн.

Түүнээс улбаалан нэг зүйлийг санаж байна. Ту­хайлбал, Тус газрын дар­гаар Д.Төмөрхүүг  ажил­лаж байхад БОЯ-ны дар­хан цаазат газрыг  хамгаа­лах  удирдлагын газрын дарга А.Намхай “Битгий энд тэнд ярилцлага өгч, элдэв юм яриад бай” гэж дарамталж байж. Ер нь газрын наймаатай хол­боо­той их хутгуушийн  нэг нь  тэрхүү А.Намхайг гэлцдэг. Одоо тус газрын дарга өөрчлөгдөж н.Эр­дэнэчимэг гэдэг хүн бол­сон юм билээ. Цаашид түүний болоод  Шинэч­лэлийн Засгийн газрын шинэтгэлийн үр дүн  ха­раг­дах  болоогүй болохоор хэлэх юм алга. Д.Шинэ­хүү даргаас та миний со­нирхсон асуудлаар ярилц­лага өгч болох уу гэхэд “ Би өөрийн  хийсэн гэгээ­тэй юмаа л ярина. Өөр бусдын тухайд ерөөс ярихгүй” гэв.

Дархан газар хариуц­сан  шат шатны олон бай­гууллага байх  хэрэг байна уу . Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалал­тын газар гэж сүрхий том нэртэй газар уг нь байх  л ёстой. Гэтэл тэдэнд үүргээ биелүүлэх эрх мэдэл даанч алга. Дархан газрын асууд­лыг галт уул юм гэж бодвол тэнд буцлаад бай­гаа асуудал нь дээр дурд­сан баримтууд мөн. Тэр­хүү галт уул хэзээ нэгэн цагт дэлбэрвэл мөн ч олон хүний эрх ашиг хөндөгдөх нь мэдээж.

Харин мэргэжлийн хя­налтынхан Зайсанд хот босгож байгаа тухай ярих болохоор үгнийх нь өнгө өөрчлөгдөөд тэр мэднэ, энэ мэднэ гэж мухардуулахыг оролдож байна. Яагаад гэ­хээр, тэд дээрээс бүүр дээ­рээс даалгавартай болол­той. Барилга, техникийн хяналтын байцаагч нарын хэнтэй  ч уулзсан “Бид зөвхөн барилгын чанарыг л шалгадаг” гэх юм. Харин дархан газрын бүс хариуц­сан улсын ахлах байцаагч Ш.Бадамхандтай уулза­хад “Би мэдэж байвч юм хэ­лэхгүй. Манай хэлт­сийн даргатай уулз. Тэр хүн танд юм хэлж өгнө” гэв. “Та нараас Зайсан дахь ба­рилгын компаниу­дад удаа дараа шаардах хуудас өгч байсан бол аль нэгийг нь үзүүлж болох уу” гэхэд  “Албан бичгээр хүсэлт гаргаж байж үзэж болно” хэмээн цааргалав. Энэ бүхнээс харахад, мэргэж­лийн хяналтынхан эрт­нээс бүр  дээрээсээ даал­гавартай ажиллаж ирсэн бололтой. Үүнийг салба­рын шинэхэн сайд нь ан­хаарч, одооноос эмх  цэг­цэнд нь оруулах хэрэгтэй гэдгийг дуулгая.

Эцэст тэмдэглэхэд, бид өмнөх сурвалжлагаа Зайсанг барилгаар дүүр­гэсэн   “Мантууш” хэмээн эхлүүлсэн. Мөн зарим компани нэрээ нууж, өөр компанийн нэр хэлж  бид­нийг төөрөлдүүлж байс­ныг  ч дурдсан. “Бодь’’ групп,  ‘’М-Си-Эс’’,  ‘’Чоно’’, ‘’Фортуна’’ групп,  Солонгосын хөрөн­гө оруулалттай  “G.SS.M” компани, “Мапекс”, “Эфмакс”, “Сипоко”, “Мфикс” “Дабу”, “Сарнайх”, “Ано­ма”  гээд 20 гаруй ком­пани Зайсанд барилга барь­сан, зарим  нь одоо ч үргэлжлүүлэн барьж бай­на.  Тухайлбал,  “Сар­найх” гэхэд л  уулын  ус буух  урсац буюу нэг үгээр хэлбэл гольдрилыг нь юу ч үгүй  өөрчилж, нүхэн гарц маягийн арк гаргаж, ба­рилга барьсан харагдана лээ.”Жигүүр гранд”  гэхэд л хууль зөрчсөн маш ноц­той зүйлүүд  анзаарагдсан. “Могул таун” ч түүнтэй адил. “Бөх бат” гэдэг ком­пани   Богд уулын арын байгаль орчныг  сүйдэлсэн нь нүд хальтирмаар. Хайр­ганы карьер ч тэнд цөөн­гүй.  Тэр дотроос  “Ман­тууш”-ийн барилгууд со­лонгос  материал буюу  шахмал  хуванцараар ба­рил­гын тулгуур хийс­нээ­рээ сондгойрч байсан бол  Зайсангийн барилгын ком­паниудын олонх нь  уулын залуу моддыг булга татаж авчраад барилгын тулгуур хийсэн нь халаг­ламаар. Тэндхийн компа­ниуд  бүгд л хууль зөрчиж, зөвшөөрөлгүй газарт ба­рилга барьсан. Зайсан хэмээх дархан уулын нэгэн ам экологийн сүй­рэлд бүрэн автжээ. Тэд олон нэр бүхий хуулийн заалт дээгүүр алхсан юм билээ. Гэвч тэр бүхнийг уудлахаар тэнд очсон хя­налт шалгалтынхан жи­жигд­дэг аж. Бидний уулз­сан хүмүүсийн ярианаас үзвэл холбогдох газрууд түүний албан тушаалтны эрх мэдэл, дархан газар дураараа авирлагчдын эрх дархын дэргэд үнэндээ л юу ч биш байдаг нь нот­логдож байна. Шамбаа­ралдсан барилгуудын дундуур аль нэгийг нь зориод  очихоор  нэрээ өөрчилж, зүсээ буруулах нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, бүгд л  “Ман­тууш”-ийн нэрийг барих юм. Ямар сайндаа  “Такси цоохор машин” шог дуунд “Энэ олон замын хаагуур нь явах вэ та минь ээ” гэдэг шиг  манай сурвалж­лах багийнхан буцах зам­даа  “Зайсангийн  олон Мантууш”  гэж хошигнож байх вэ дээ. 

Үргэлжлэл бий.

 

Гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэжээ

Гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэжээ

4 цаг 40 мин
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна

Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна

4 цаг 47 мин
МАН: Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаар томиллоо

МАН: Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаар томиллоо

5 цаг 10 мин
АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

6 цаг 23 мин
Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

6 цаг 38 мин
Улстөрчид УИХ-ын сонсголоор “байлдах” уу?!

Ер нь бол, УИХ дээр болдог сонсголд анхаарал тавих хэрэгтэй цаг ирсэн шиг байна. Ө

13 цаг 46 мин
Гурван жилийн өмнө халах, 36 сарын тэтгэмж өгөх хоёрын аль нь төсөвт хортой вэ?!

Засгийн газар бүхэлдээ юу, эсвэл яамд дор бүрнээ юу, ямар ч байсан цомхотгол хийхээр болоод б

13 цаг 46 мин
Гишүүдийг “...Л.Энх-Амгаланг дэмжихгүй бол АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан гэв үү?

Наанаа намжсан улс төр цаанаа гадаах халуун шиг л байгаа бололтой. Үндсэн хуулийн 39. 3-т “…Монгол Улс

13 цаг 46 мин
Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

2025-06-20
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

2025-06-20