“Мантууш”-ийн маапаан-1

2016-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Сэтгүүлчийн эрэн сурвалжлага

- Тэд хууль бус дулааны сүлжээгээ холбочихвол Улаанбаатар  мөсөн хонгил болоход бэлэн байна -

Ч.ҮЛ-ОЛДОХ, Д.ЦЭРЭННАДМИД

Богдын үеэс зарлигаар дархалсан өнөө бидний дархан цаазат, тусгай хам­гаа­лалттай бүс нутаг хэ­мээн нэрлэдэг Богд хан уу­лыг байшин хороолол  бол­госон “Мантууш”-ийн мө­рөөр сурвалжиллаа. Ма­най­хан Зайсангийн амыг байшингаар дүүргэ­лээ, Богд уулыг “Байшин уул” болголоо гэж хэдэн жи­лийн өмнөөс улиг бол­тол шуугисан.  Одоо модыг нь ил цагаан  хугачин  бай­шингийн тул­гуур хийж, дар­хан цаазат уулын тал та­лаас нүхлэн хайрга зөөж, түүгээрээ газрыг нь тэгш­лэн орон сууц, ху­вийн хаус, таун хороолол барь­сан бол за­римыг барьж байна. Хаан уул ч  аяа алд, хүнээр бол бөөр­нөө­сөө төнхүүлсэн Богд уул өнөө­дөр амьсгаа ч авах тэн­хэлгүй ёолж, цус нь нуур болтлоо ту­наж, мод бу­тыг нь хугачих бүрт уйлж чар­лах байсан биз. Тун удах­гүй Зайсан тол­гой битгий хэл, Богд уу­лын тал нь байхгүй болж, тэр хавь  янз бүрийн хэл­бэр хийцтэй том, жижиг бай­шингаар дүүрэх дүр зураг тодорхой болжээ.

 

Биднийг Зайсангийн  автобусны эцсийн  буу­далд буухад   “Хүүхдийн хорих” гэж нэрлэдэг  401 дүгээр ангийн хашааг той­руулан барьж буй орон сууцны барилгын эргэн тойронд    ажлын хувцас өмссөн хятад, монгол  хү­мүүс эргэлдэж, цемент, хайрга ачсан том оврын авто  машинууд  тоос ма­нарган давхилдаж, уулыг тэр чигээр нь булгалах гэж байгаа юм шиг өргөгч цамхагууд өрсөлдөх адил сэрийлцэж байх.  Орон сууцны хороолол ХААИС-аас цааш хальж, аль хэ­дийнэ уулын модыг хярган газартай нь  тэгшлээд эхэл­чихэж. Одоо барьж байгаа болон дутуу орхи­сон, дөнгөж сууриа тавьж байгаа, эсвэл ашиглалтад орох дөхсөн барилгуудын завсар зайгаар том, том хашаа хатгасан харагдана. Том хашааны буланд ёс юм шиг нэг айл буулгасан нь сахиул бололтой. Тэр­хүү айлаас аль компанийн эзэмшил, эсвэл хэн гэдэг эрхмийн өмч болох,  газ­рын зөвшөөрөлтэй эсэх талаар асуухад ам нээхгүй. Зарим нь нохойгоо сул тавьчихаад  хамраа ч цу­хуйлгахгүй. Нэгэнт бариг­даад айлууд нь орчихсон хотхонуудын  үүдэнд хоёр хүн  товхийтэл амьдар­чихаар  бяцхан байшин­гуудтай. Дөхөөд очвол тэр нь  нохойны  үүр байх аж. Цаахна талд нь түрүү­чийнхээсээ арай том улаан тоосгон байшин барьсан нь харуул, жижүүр нарын ажлын байр гэнэ. Мөн л  хэн ч гарч ирэхгүй,  хаш­гираад нэмэргүй, нохойд   ууруулбал өөрсдийн   хохь болж таарах  янзтай. Хятад ажилчидтай компаниуд  бол гадуураа гүйдэг хаал­гатай өндөр хэрмэн хашаа босгож,  хэнийг ч оруул­даггүй юм байна. Жижүүр нь монгол хүн байх ч бид­нийг “Яв, яв” хэмээн  но­хой шиг хөөгөөд  огтхон ч ойртуулсангүй. Төрийн тусгай хамгаалалттай Зай­сан буюу  зөвхөн баячуу­дад зориулсан дархлагд­сан хотхонуудын нийтлэг  дүр төрх  ийм.

Хэн ийм болгочихов. Энэ  асуултад   Байгаль орчны үе, үеийн сайд нар, Хотын захирагч  нарыг буруутай хэмээн амтай болгон  ярьж байна. Ком­паниуд тэднээс  аялал, жуулчлалын чиглэлээр  үйл ажиллагаа явуулна гэж  газрын зөвшөөрөл авдаг. Түүнийгээ орон сууц болгон  зарж мөнгө угаадаг нь нууц биш.  “Ам­ташсан хэрээ 13 эргэнэ” гэгчээр дахиад л  газар авдаг, нөгөөх нь ч өгдөг.  Ингэж авч, өгөлцсөөр нэг л мэдэхэд  Зайсангийн ам, Нүхт, Богд  уул орчимд бүхэл бүтэн хороолол бо­соод байгаа учир нь эндээс эхтэй. Дархан цаазат га­зар, төрийн тусгай хамгаа­лалттай бүс нутагт жирийн иргэн тэр болгон  газрын зөвшөөрөл авч чадахгүй. Тийм хэрэгцээ, шаардлага ч байхгүй. Энэ бол  мөнгө, эрх мэдэл бүхий улстөр, бизнесийн бүлэглэлийн хийж чадах ажил. Анх­наасаа ойлгомжтой, ил явж ирсэн ч далд цэцэг­лэсэн авлигын сүлжээ. Өөрөөр хэлбэл, газрын зөвшөөрлөөс шууд  л  их мөнгө, авлига   үнэртэж байгаа юм.  Үүнд  М.Энх­болд болоод  Улаанбаата­рыг  удирдаж ирсэн хотын   дарга нар, Т.Бадамжунай тэргүүтэй хотын менеже­рүүд, улстөр, бизнесийн ашиг сонирхлоор нэгдсэн  “Хотын фракц”-ыг хол­боотой гэлцдэг. Газрын алба болон бусад асуудал хотын мэдэлд багтдаг бол авлигын энэхүү сүлжээ цааш “Улаанбаатар цахил­гаан түгээх сүлжээ” ТӨК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨК , Улсын мэр­гэжлийн хяналтын га­зар, Барилга, хот байгуу­лалтын яам руу  салбар­ладаг гэж байгаа. Дээр нэр дурдсан эрхмүүд бол өөрс­дийн гар хөлийг саадгүй зорчуулах, нэг үгээр хэл­бэл дураар нь тонгочуулах бүхий л боломж, бололцоог нээхийн тулд  эрх мэдлээ ашиглан  “Ногоон гэрэл” асаагч нар юм. Тэгвэл, гардан   гүйцэтгэгчид нь хэн бэ.   Төрийн тусгай хамгаалалттай дархан цаа­зат  Богд уул, Зайсан­гийн амыг  орон сууцаар дүүргэсэн бүдүүн зүрхтэй, бүрэн эрхтэй   компани олон бий.Тухайлбал,  “Ууш­ги цохио”,  Сөүл Вин”, “Роял Нью Кэстл”, “Карказ”, “Жигүүр Гранд”, “Бөх бат”, Сөүл групп,    ‘’Бодь’’ групп,  ‘’М-Си-Эс’’, ‘’Чоно’’, ‘’Фортуна’’ группСолон­госын хөрөнгө оруулалт­тай  “G.SS.M” компани, “Мапекс”, “Эфмакс”, “Сипоко”, “Мфикс” ком­па­нийн  барьсан болон одоо барьж буй  гоё нэртэй хотхонууд байна. Мөн Бай­галь орчны  сайдын  2003 оны тушаалаар   “Дабу”, “Сарнайх”, “Ано­ма”  зэрэг компанийн удирдлагад аялал жуулч­лалын цогцолбор бай­гуу­лах нэрээр / ерөнхий тө­лөвлөгөөндөө орон сууцны барилга барихыг тусгасан байсныг мэдсээр байж/  зөвшөөрөл олгосон нь дээрх гоё нэртэй барил­гууд дотор толгой цохидог  хэмээн   иргэд хэлж  байна.

Түүн дотор охин ком­паниудаар баг хийж, Зай­санг  барилгаар дүүргэсэн ихээхэн эрх мэдэл бүхий хамгийн том компани нь “Мантууш”, эзэн нь Г.Өнөр­болор гэх эмэгтэй.  “Сөүл” групп, “Уушги цохио”,”Сөүл Вин”,   “Роял Нью Кэстл” бол түүний  “охид”. “Ман­тууш”-ынхан  өмнө нь “Грийн Вилла”,  Роял кастл”, “Сөүл Роял Каун­ти”  зэрэг хотхныг Богд уулын ард барьж, өндөр үнээр зарсан. Тэнд Н.Бага­банди, УИХ-ын гишүүн Н.Энхболд , УИХ-ын ги­шүүн асан, Ерөнхий сайд асан Сү.Батболд, УИХ-ын дэд дарга асан  Г.Батхүү, Ерөнхий сайд асан С.Баяр нарынх амьдардаг хэмээн    хэвлэлүүд мэдээлж байв. “Сөүл” групп буюу “Ман­тууш” компанийн  захи­рал Г.Өнөрболор гэх эмэг­тэйн тухай ч  хэвлэлүүд олон удаа  бичсэн. Зарим нь  “Зайсангийн тэргүүн хатагтай”-гаар тодруулсан удаатай.  Зайсангийн “сав­даг” гэж нэрлэх гээд хэл   халтирсан нь тэр байх л даа. Г.Өнөрболор гэж хэн бэ гэдэг асуултад Солон­госын компанид орчуу­лагч хийж байгаад мөнгө­тэй солонгостой сууж, их хөрөнгийн эзэн болсон, хуучнаар “Жаргалан” кафе /Хүүхдийн парк до­тор байрладаг/ буюу сүүлд  “Сөүл”  гэж нэр, зүсээ өөрчилсөн  рестораныг хувьдаа авснаар улстөр­чидтэй сүлбэлдэх болсон гэв. Монгол охидыг ши­рээний үйлчлэгчээр ажил­луулж, садар самуунд уруу татдаг нууц бизнесээр зарим улстөрчийг уургал­сан  гэх мэдээллүүд  хэвлэ­лийн шарласан хуудаснаа түүх болж үлджээ.    Үүнээс  нэг зүйл анхаарал татаж байгаа нь энэ бүхэн  Г.Өнөр­болор гэх тэр эмэг­тэйн ов  заль уу, түүнтэй суусан солонгос эр заль­жин нөхөр үү. Хэн тэднийг давраав гээд асуулт гарна. Дахиад л улстөрч, эрх мэдэлтнүүдийн   урт жагсаалт  үргэлжилнэ. 

Энэ бүхнийг түр  ор­хиж, одоо Богд уулын ар хормой, Зайсангийн аманд “Мантууш”-ийн тарьсан балаг ямар хэм­жээнд хүрсэн хийгээд нийс­лэлийнхэнд хэрхэн  аюулын харанга дэлдэж эхэлснийг  баримтаар хүргэе.

“Мантууш” компани хариуцлагаас  бултаж, өнөө маргаашгүй  дампуурлаа зарлах  гэж байгаа нь сүхбаатар дүүргийн татварын хэлтэст ийнхүү бүртгэгджээ.

 

Юуны өмнө Зайсан­гийн ам, Богд уулыг бай­шингаар  дүүргээд зогсох­гүй, одоо ч нүх сүв үл­дээлгүй барилгаар чигжиж буй “Мантууш” компани хариуцлагаас  бултаж, өнөө маргаашгүй  дам­пуур­лаа зарлах  гэж байгаа юм байна /зарлачихсан байж ч магадгүй/.  Тус компани 2007 оны дөрөв­дүгээр сарын 16-нд  анх Сүхбаатар дүүргийн Тат­варын албанд НӨАТ тө­лөгчөөр бүртгүүлсэн бай­даг. Тэгвэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 30-нд НӨАТ төлөгчөөс гарснаа албан ёсоор  тэмдэглүүл­жээ. Хуулиараа бол нэг жилийн хугацаанд  татвар төлөлгүй байж байгаад   дампуурлаа зарлах бо­ломж­той. Угаасаа компа­ниудын мөрддөг зарчим энэ. Тэгэхээр одоо “Ман­тууш” компани гэрээ бай­гуулах эрхгүй, мөн  ха­риуц­лага хүлээх чадваргүй гэсэн үг. Барилгын хуу­лиар  тухайн обьектийг барьснаас хойш гурван жил  өнгөрсөн  бол  чана­рын асуудлыг хариуцах­гүй гэсэн үг. Хэрэв   одоо “Мантууш” компанийн нэрээр Зайсан, Богд уу­ланд ажил эхлүүлсэн, дууссан бол хариуцлагаас аль хэдийнэ  бултчихсан байж  болзошгүйг дуулгая. 

Одоо харин  нийслэ­лийнхэн, тэр дотроо Хан-Уул дүүргийн иргэд, ор­шин суугчдын тав тухад  заналхийлж буй “Ман­тууш”-ийн өөр нэг  маа­пааныг  сөхье. Зайсан дахь Хорих 401 дүгээр ангийн ард барьж буй  орон сууцны хорооллыг “Мантууш”-ын “охид” барьж байгаа. Тодруулбал, “Сөүл Вин”, “Роял нью кэстл” компани “Жигүүр Гранд”, “Карказ”-ийн­хан­тай дөрөө харшуулан орон сууц барьж байна. Хорих ангиас баруун тийш  “Зайсан хороолол”-ын  урд  уулын мод руу шулгуу­лан  барьж буй   хорооллыг хамгаалагч нь “Сөүл вин”-ийх гэж хэлж байсан. Бид­нийг төөрөлдүүлэх гэж худал хэлээгүй бол хятад ажилчдаар  тун нууц бай­далд бариулж буй  хувийн хауснуудын гүйцэтгэгч нь   “Мантууш” болж таарна.   Мөн  зарим хамтрагчийн  нэр тодорхойгүй бөгөөд  харуул, хамгаалал­тынх­наас эхлээд барилгын ажил­чид ам чанга байна. Хамгийн гол нь орон сууц­ны эдгээр хорооллыг ду­лааны шугам сүлжээнд холбох юм бол Зайсангийн амныхан, цаашилбал  Хан-уул дүүргийнхэн таш­раараа халах тухай ойлголт байхгүй мөсөн хонгил болох бүрхэг ирээ­дүй хүлээж байна.  Хам­гийн аймшигтай нь ингэж холбох дулааны сүлжээг “Мантууш” компани одоо­гоос хоёр жилийн өмнө өөрсдөө хулгайгаар хийж, тэр нь юу юугүй холбоход бэлэн болчихсон. Шинэ хорооллын барил­гын ажил дуусч, ашиглал­тад хэзээ мөдгүй орохыг хүлээж байна.

Уг нь  хууль бус, зөв­шөө­рөлгүй газарт  барьсан барилгуудыг улсын ко­мисс хүлээж авах учиргүй. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨК, “Улаан­баатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨК-ийн   аль аль нь  дулаан, цахилгааны урьдчилсан нөхцлийг ший­дэж өгөх ёсгүй. Яа­гаад гэвэл, хот төлөвлөлтөд ороогүй дур мэдэж барьсан байшингууд шүү дээ. Гэ­тэл өмнө нь  барьсан хо­рооллуудыг  нь болом­жоороо шийдээд өгчихсөн гэнэ. Тиймээс “Ман­тууш”-ийнхан болдог юм хэмээн даварч дахин шинэ хороолол сүндэрлүүлж буй.   Тэдний ард болгож өгнө гэж   амласан хүмүүс  ч байгаа нь   мэдээж.  Энэ бүх мэдээллийн араас хэ­дэн өдөр эрэн сурвалжил­сан баримт,  мэдээлэл, тодруулгыг дараагийн дугаарт хүргэх болно.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонины архив

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

1 цаг 6 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

1 цаг 6 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

19 цаг 33 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Өчигдөр 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Уржигдар 12 цаг 21 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

2025-08-12