Шүүхийн хараат байдал зөвхөн Монголын толгойны өвчин биш

2016-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

Олон улсын Барын холбоо буюу хуульчдын холбооны ерөнхийлөгчдийн 27 дугаар чуулган өчигдөр эхлэв. Чуулганд Олон улсын хуульчдын холбооны ерөнхийлөгч Дэвид Ривкин өөрийн биеэр, Малайз, Хонгконг, Тайвань, Япон, Австрали, Энэтхэг зэрэг 17 орны Хуульчдын холбоо, зөвлөлийн ерөнхийлөгчид оролцож байна.

100 мянга гаруй гишүүн хуульчтай, 200 гаруй хуульчдын холбоог эгнээндээ нэгтгэсэн Олон улсын хуульчдын холбоонд манай улсын Хуульчдын холбоо гурван жилийн гишүүнээр элссэн юм. Үүсгэн байгуулагдаад дөнгөж гурван жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа Монголын Хуульчдын холбоо Олон улсын хуульчдын холбооны ерөнхийлөгчдийн чуулганыг зохион байгуулж буйг чуулганд оролцогчид онцолж байлаа. Чуулганаар тухайн бүс нутагт тулгамдаж буй асуудлын талаар илтгэл хэлэлцүүлж, бусад улс орны сайн туршлагыг харилцан солилцох зорилготой юм.

Энэ тухай Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг “Чуулганыг эх орондоо зохион байгуулж байгаа нь бидний дуу хоолой олон улсад гарч байна гэсэн үг. Монголын хуульчдын холбооны нэг онцлог нь шүүгч, прокурор, өмгөөлөгчдийг нэгтгэсэн. Дэлхийн бусад оронд хуульчдын холбооны гишүүнчлэлд шүүгчид оролцдоггүй,. Шүүгч орж ирж байгаа учраас зөвхөн өмгөөлөгч, прокуророос гадна шүүгчийн эрхийг бид хангах ёстой. Энэ хүрээнд 12 шүүгчийн асуудлыг одоо хүртэл хөндөж байна. 2013 онд 12 шүүгчийг ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн байдаг. Шийдэж өгөөч гэж гурван асуудал тавьж байна. Энэ асуудлаар төдийлөн тодорхой амжилт олж чадахгүй байна. Олон улсын Барын холбооны ерөнхийлөгчид энэ асуудлыг танилцуулсан” гэлээ. Чуулганы хүндэт зочин Олон улсын хуульчдын холбооны ерөнхийлөгч Дэвид Ривкин Монголын хуульчдын холбоо идэвх санаачлагатай ажиллаж байгаа. Үндсэн хуулийн хяналт, хуульчдын оролцооны байдлыг хөндөж гаргаж ирээд мөрөөр нь яваад өөрчлөлтийг бий болгохын төлөө зорьж ажиллаж байгаа нь сайшаалтай хэмээн тодотгов.

Олон улсын тэргүүлэх хуульчид энэ удаа гурван үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Эхнийх нь Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хараат бус байдал, үүнд хуульч, хуульчдын холбооны оролцоо ямар байгааг өөр, өөрсдийн улс орны жишгийг ярилцав. Энэ сэдвээр Малайзын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Стэвэн Дирү, Хонгконгийн Хуульчдын холбооны орлогч дарга Тин Вонк Пол Лэм, Тайванийн Хуульчдын холбооны Гадаад асуудал хариуцсан хорооны дэд дарга Эрик Чан болон Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч асан Д.Батсүх нар илтгэл тавьсан.

Манай улсын хувьд Үндсэн хуульд хяналт тавих гол байгууллага нь Үндсэн хуулийн цэц. Цэц, цэцийн гишүүдийн хараат бус байдал сүүлийн үед хөндөгдөж байгааг ерөнхийлөгч асан Д.Батсүх ярьж байлаа. Ялангуяа улс төрийн оролцоо, нөлөөлөл их болсныг илтгэлдээ дурдав. Тэрээр “Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа гол асуудал бол Үндсэн хуулийг хэрэгжүүлдэг байгууллага буюу Үндсэн хуулийн цэцийн бие даасан байдал цэцийн гишүүдийн хараат бус байдлыг алдагдуулах эрхзүйн орчны өөрчлөлт, нөхцөл үйл явдал манайд байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хараат бус, бие даасан байдлыг хөндсөн явдал энэ оны эхээр өрнөлөө. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах үйл явцад Цэцийн бие даасан байдал, цэцийн гишүүдийн хараат бус байдал зөрчих, ноцтой хуулийн зохицуулалт хийсэн. Тэр нь цэцийн гишүүн хууль зөрчсөн эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон гэсэн өөрчлөлт оруулсан. Хуучин өөрчлөлт нь цэцийн гишүүн хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон байх юм бол хариуцлага тооцдог байсан. Гэтэл шинэ өөрчлөлтөөр төрийн дурын албан тушаалтан цэцийн гишүүнийг хууль зөрчсөн гэж үнэлэлт дүгнэлт өгөх хууль эрхзүйн орчин бүрдүүлсэн нь цэцийн гтишүүдийн хараат бус байдалд шууд нөлөөлсөн. Бодит амьдрал дээр ч хэрэгжсэн” гэлээ. Тэгвэл ийм асуудал зөвхөн манайд ч бус олон улсад өрнөж буйг бусад илтгэгчид онцлов. Хонгконгийн хувьд БНХАУ-ын тусгай засаг захиргааны бүс. Тиймээс бие даан шийдвэр гаргах, хууль хянах боломжгүй байдаг аж. Тус улсын хувьд хяналт тавих гол хууль нь Ерөнхий хууль. Тус хуулийн гуравдугаар бүлэгт хүний эрх, эрх чөлөө хангаж ажиллах болон энэ төрлийн Олон улсын гэрээ конвенцийг хүчин төгөлдөр мөрдөхийг заасан. Шүүх эрх мэдлийн хувьд Ерөнхий хуульд энэ асуудлыг тусгайлан заасан байдгийг Хонгконгийн Хуульчдын холбооны орлогч дарга Тин Вонк Пол Лэм илтгэлдээ дурдав. Шүүгчийг томилоход манай улсын адил улс төрийн оролцоотой байдаг гэнэ. Харин шүүгчийг чөлөөлөх нь ажиллагаа ихтэй, хүндрэлтэй бололтой. Шүүгч гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Хуульчдын холбооны зүгээс татан буулгах зөвлөмж хүргүүлдэг. Хэрэв үүний дагуу маргаан үүсвэл таван шүүгчтэй ажлын хэсэг гарч ажилладаг ажээ. Харин Хонгконгийн Үндсэн хуульд хяналт тавих байгууллага байдаггүйг ноён Тин Вонк Пол Лэм дуулгасан. Маргааныг Дээд шүүхийн дэргэд маргаан хүлээж авдаг туршлага байдаг юм байна.

Олон улсын хуульчдын холбооны ерөнхийлөгчдийн хэлэлцсэн хоёрдугаар сэдэв нь уул уурхай ба хүний эрхийн тухай байв. Уул уурхайн асуудал бүхий л улс оронд эдүгээ асуудал дэгдээж байгааг зочид ам нэгтэй ярьсан. Манай орны хувьд ч асуудал сайнгүй байгаа. Үүнийг илтгэгч, Монголын хуульчдын холбооны гишүүн Б.Энхбат онцолсон юм. Уул уурхайн олборлолт Монгол Улсын нийт газар нутгийн 10 хувийг нэгэнт эзэлсэн нь нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог манай улсын хувьд өндөр тоо болохыг тэрээр дурдлаа. Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг өмнөд хэсгийн газар нутаг доройтож, тэндхийн уугуул иргэдийн эрх зөрчигдөж байгааг зочдод дуулгав. Уул уурхайгаас болж Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмчлүүлэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө эзэмших, байгалийн тэнцвэр алдагдах, хөдөлмөрөө үнэлүүлэх зэрэг олон эрх зөрчигдөж буйг ч ярьсан юм.

Хуульчдын чуулган өнөөдөр “Эрхзүйн чадавхийг нэмэгдүүлэх санаачлага” сэдвээр үргэлжилнэ. Чуулганы төгсөлд Улаанбаатарын тунхаг бичиг гарах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

5 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

10 цаг 32 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

13 цаг 52 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

17 цаг 57 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

17 цаг 57 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

17 цаг 57 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин