07 сарын 22-ны өдрийн зурхай

2016-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 7 сарын 22, Сугар гараг. Билгийн тооллын 18, Тооно одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Их халуун болох улирал 18 цаг 10 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Хонь

Баасан гараг. Нар нь Арслангийн орд баяр хөөр, дотны хүмүүс, хүүхдүүдийн 5-р гэр лүү хөдөлж байгаа нь урам зориг нэмнэ. Романтик харилцаа үүсэх төлөвтэй. Өөрийн бүтээлч ажлаараа бусдад танигдахыг оролд. Өнөөдөр өөртөө итгэтэй бай. Хэрвээ чин сэтгэлээсээ ажлаа хийвэл бүтэх болно. Хоолны дэглэмдээ анхаарч, хүнсний ногоо ахиухан хэрэглэ.

Үхэр

Баасан гараг. Аз завшаан чиний замд инээмсэглэж байна. Дараагийн цөөхөн өдрүүдэд заавал биелүүлэх ёстой асуудал үүснэ. Өөрийн зорилгоо битгий хаяарай. гэр бүлдээ анхаарал хандуул. Хүүхэддээ хүссэн зүйлийг нь авч өг. Сансрын чиг хандлагууд танд олон шинэ санаанууд эргэлдэж байгааг хэлж байна. Гэхдээ танд амжилттай шийдвэрлэхэд чадвар нь хязгаарлагдмал байх вий. Ирээдүйнхээ төлөө шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлөөр хандахаас татгалзаж бай.

Ихэр

Гэр бүл, хайртай хүмүүстэйгээ амрахыг хүсч байгаа бол эртнээс төлөвлө. Юунд ч санаа зовох хэрэггүй, хайртай хүмүүстээ анхаарал халамж тавь. Таны харилцан ярилцах чадвар сэргэх бөгөөд бусдын юу хэлж байгааг сайтар сонс. Бусдын юу бодож байгааг сайтар сонсож тунгаан бодсоноор гэр бүлийн асуудлаа зохицуулах арга олно. Гэр орноо тохижуулах ажил хэдийгээр маш их цаг авах ч дараа нь та сэтгэл хангалуун байх болно.

Мэлхий

Баасан гараг. Нар таны хувийн санхүү, эд хөрөнгийн нарны гэр арслангийн ордод орох тул ирж буй хэдэн өдөрт таны орлого олох чадвар нэмэгдэнэ. Од гарагуудын тэнцвэр өөрчлөгдөж тэнгэр цэлмэх шинжтэй байна. Өдөр хөгжилтэй өнгөрөх бөгөөд бага ч гэсэн амжилтанд хүрэхийн тулд та бие болоод сэтгэлийн хувьд бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Арслан

Баасан гараг. Нар таны өөдөөс мишээж, таны амьдрал өнгө өнгөөр алаглан цэцэглэх болно. Та энэ өдөр дэлгүүр хоршоогоор хэсэж, өөрийн шинэ дүр төрх, стиль имиджийг бүрдүүлээрэй. Та дуулсан ч бүжиглэсэн ч зураг зурсан ч өөрийгөө аз жаргалтай нэгэн гэсэн бодолтой явах нь. Хайр дурлалын зам өмнө тань гэрэлтэж байна. Таны нэр хүнд өсөхийн хэрээр өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.

Охин

Баасан гариг. Од эрхэсийн зүгээс үзүүлэх нөлөө маш тааламжтай байх болно. Өөрийгөө хөгжүүлэх олон боломж гарч ирнэ. Заримдаа танд ажлын хажуугаар хөгжилдөх боломж огт олддоггүй тул өөртөө анхаарал тавь. Танаас ганцаараа байж, өөрийнхөө талаар илүү их бодож үзэхийг шаардана. Та энэ үеийг ашиглан алдагдсан эрх хүчээ сэлбэж, сайн амарч авахыг хичээ. Чөлөөт цагаа аль болох үр бүтээлтэй ашиглаж, төсөөлөн бодох чадвараа хөгжүүл.

Жинлүүр

Баасан гараг. Танаас тусламж гуйх нь. Таньтай өнөөдөр олон хүмүүс санал бодлоо хуваалцаж, зөвлөгөө авна. Дараагийн дөрвөн долоо хоног зөвхөн өөртөө сөнөө тавина. Өөртөө итгэлтэй байдал нь чухал зүйлсийг шийдвэрлэхэд туслана. Ингэснээр таны нэр хүнд өсөж өөрийн дуртай зүйлээ санаа амар хийж болох нь. Хайртай хүнтэйгээ өөрийн хүссэн зүйлээ хийх боломж.

Хилэнц

Өнөөдөр , өнөө шөнө хайр дурлалд уран сэтгэмж, хийсвэр сэтгэлгээ зонхилох сайхан үе. Хайрын асуудалд шийдвэр гаргахад тань туслах хуучинсаг үзэлтэн гэнэт гарч ирэх болно. Хэрвээ хайртай хүндээ хэлэх чухал зүйл байгаа бол, жаахан тайвшраад эхэл. Ямар нэгэн шийдэлд хүрэхийн тулд хоёулхнаа илэн далангуй ярилцах ёстой. хайр дурлал тань та хоёрыг сайхан аялалд явуулах болно.

Нум

Амьдралын эрч хүч доогуур түвшинд байна. Бэртэж, гэмтэх хордлого авах, архаг хууч өвчин хөдлөх магадлалтай. Хүнд хүчир ажил хийх эсвэл ядаргаа ясандаа тулах нь сэтгэл санаанд хүнд дарамт авч ирж, уур бухимдлыг төрүүлдэг гэдгийг сана. Хатуу ширүүн дуугарах, шөнө орой хүнгүй, харанхуй газраар ганцаар явахаас зайлсхий. Танихгүй хүний өгсөн идээ, будааг авахгүй байхыг сануулж байна.

Матар

Баасан гараг. Өнөөдөр гэнэтийн зүйлс, азтай үйл явдлаар дүүрэн байна. сугалааны тасалбар ав. Од гарагуудын тохиолоор санаандгүй олз авчирна. Хэрэв төлөвлөгөө тань бүрхэг, уйтгартай байвал түүнээс татгалз. Өөрийг сонго. Өдрийг нэгэн хэвийн үүрэг хүлээж өнгөрөөх нь урамгүй тул өөрийн тогтсон зан, хязгаарлагдмал байдлаа хая. Гэр бүлдээ тэмдэглэж буй онцгой үйл явдал бүгдэд нь аз жаргал авчирна.

Хумх

Баасан гараг. Од гарагсын нөлөөлөл ихэснэ. Бүх зүйлийг нэг дор хийх гэж бүү хичээ. Хэрэв та энгийн байж чадвал өдрийг өөрт ашигтайгаар өнгөрөөж чадна. Нар асрлангийн орд руу нүүж, таны хамтын ажилд нөлөө үзүүлэх болно. Та бусдыг шүүмжилж буруутгахын оронд тэдний төлөө юу хийх вэ гэдэгт анхаарлаа хандуул. Тэгсэн цагт нарны энэ өөрчлөлтөөс их ашиг тус хүртэх юм. Амьдралынхаа энэ мөчид өөртөө анхаарал их хандуулж, мэдлэгийн хүрээгээ тэлэх хэрэгтэй.

Загас

Баасан гараг. Өнөөдөр энэ ордныхон зарим зүйл дээр сэтгэл санаа тогтож өгөхгүй өөрийгөө зовоох болно. Болохгүй байна гээд зүгээр хараад суулгүй сэтгэл зүйчид очин мэргэжлийн зөвлөгөө ав. Бичиг цаасны ажил хийдэг хүмүүс утгын алдаа гаргах, өөр зүйлийг хольж бичих зэргээр таагүй байдалд орж, үүнд нилээн бухимдуу байна. Нэмэлт орлого авчрах шинэ арга замыг эхлүүлэх бөгөөд дараагийн хоёр долоо хоногийн туршид тууштай зүтгэвэл та үр дүнг нь хараад үнэхээр баяртай байх болно.

Эх сурвалж:www.zms.mn

 

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

5 цаг 57 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

10 цаг 31 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

13 цаг 50 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

17 цаг 56 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

17 цаг 56 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

17 цаг 56 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин