А.Ганбилэг:Ази-Европын орнуудын дээд хэмжээний уулзалтад хилчид үүргээ амжилттай гүйцэтгэсэн

2016-07-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалт манай оронд энэ сарын 12-17-ны хооронд болж өндөрлөлөө. Энэхүү дээд хэмжээний уулзалтад хилчид хэрхэн үүрэг гүйцэтгэсэн талаар Боомтын хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа А.Ганбилэгээс тодрууллаа.

-Монгол Улсад зохион байгуулагдсан Ази-Европын орнуудын удирдлагуудын дээд түвшний XI уулзалтад болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд хил хамгаалах байгууллага ямар үүрэг чиглэлтэй ажилласан бэ?

-Ази-Европын орнуудын удирдлагын дээд төвшний уулзалтад оролцох арван улсын ерөнхийлөгч, 23 улсын Засгийн газрын тэргүүн, бусад түвшний 17, олон улсын байгууллагын нэг, нийт 51 орны 1200 гаруй хүндэт зочид, төлөөлөгчдийг энэ сарын 12-18-ны өдөр Буянт-Ухаа, Өлгийн чиглэлд олон улсын агаарын замын боомтуудаар улсын хил нэвтрэх үеийн хамгаалалтад ажиллалаа.

Хил хамгаалах байгууллага АСЕМ-ийн уулзалтад оролцох зочид, төлөөлөгчийн улсын хилээр нэвтрэх үеийн боомтын аюулгүй байдлыг хангах, шадар хамгаалалтад үүрэг гүйцэтгэх, “Жаргалантын ам”-ны хэсгийн хамгаалалтыг зохион байгуулах үүргүүдийг ХХЕГ, төвийн бүсийн хилийн анги, салбаруудын хүч хэрэгслээр зохион байгуулж оролцсон.

-Мэдээж аюулгүй байдлыг ханган ажиллахад хилийн ангиуд болоод алба хаагчдын үүрэг оролцоо их байсан байх. Тэднийг хэрхэн сургаж бэлтгэв?

-Өндөр дээд төвшний энэхүү арга хэмжээнд улс орны хэмжээнд жил гаруйн өмнөөс бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн. Байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэх албан хаагчдыгАСЕМ-ийг зохион байгуулах ажлын хэсэг, дэд хэсгүүд, Хууль зүйн яам, Төрийн тусгай хамгаалалтын газраас гадаад, дотоодод сургалт, дадлагад давхардсан тоогоор зургаан удаа 70 гаруй албан хаагчдыг хамруулж, үүрэг гүйцэтгэх талаар тодорхой ойлголт өгч, гадаад орнуудын туршлагаас судлуулан, харилцан ажиллагаатай байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөлтүүдийг бодит байдлаар тодотгож,нягт хамтран ажилласнаар өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн.

Мөн бэлтгэл ажлын хүрээнд 40 гаруй сая төгрөгийн тусгай хэрэгсэл худалдан авч, болзошгүй ажиллагааны үед ажиллах бүлгүүдийн бэлэн байдлыг ханган ажиллалаа.

-“АСЕМ”-ын хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн манай хилчдийн ур чадвар болоод техник хэрэгсэл ямар байв. Ажлын үр дүнг тооцвол?

-Хууль зүйн яамны урилгаар БНСУ-ын “Ханхуа Талес” группийн гурван мэргэжилтэн хүрэлцэн ирж, “Жаргалантын ам”-ны хамгаалалтын хариуцсан хэсэгт хоёр иж бүрэн телекамерийг байрлуулан, манай албан хаагчдыг сургаж дадлагажуулсан. Уг камер нь өдөр шөнийн цагт 20 хүртэл километрт харах хүчин чадалтай бөгөөд орчин үеийн дэвшилтэт, өндөр хүчин чадал бүхий техник хэрэгсэл ашигласан нь бидний хувьд онцлогтой байлаа. Нэгдсэн дүнгээр ХХЕГ, Хилийн 0218, 0151, 0164, 0252, 0253 дугаар анги, Хилийн 0303 дугаар тусгай салбараас энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулахад үүргээ сайн биелүүлсэн гэж үнэлэгдсэн.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12