БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2016-07-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж өнөөдөр БНСУ-ын “Амьтан, ургамлын хорио цээрийн агентлаг”-ийн Малын өвчнийг хянан, шалгах болон хорио цээрийн газрын ерөнхий захирал Ким Тэ Юн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авлаа.

Уулзалтаар хоёр тал хамтын ажиллагаа нь эрчимжиж, тэр дундаа өнгөрөгч тавдугаар сард  “Амьтан, ургамлын хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын МХЕГ болон БНСУ-ын Амьтан, ургамлын хорио цээрийн агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсныг баталгаажуулсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцсон юм.

МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж уулзалтын үеэр “Ижил түвшний байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирсэнд туйлын сэтгэл хангалуун байна. Монгол Улс БНСУ-аас үржлийн өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн, жимс ногоо, амьтан ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг ихээр импортолж байгаа өнөө үед хоёр байгууллага улам ойр ажиллах шаардлагатай байна” гэдгийг онцолсон юм. Энэ ч үүднээс хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн саналыг дэвшүүллээ. Тухайлбал, БНСУ-ыг зорьж байгаа монгол иргэд тус улсын хилээр мах махан бүтээгдэхүүн нэвтрүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, хоёр талын байгууллагын хүрээнд хамтарсан сургалт семинар зохион байгуулах, туршлага судлах, монголын талын албаныхныг мэргэшүүлэх зэрэг асуудлуудыг тавьсан юм.

Харин ноён Ким Тэ Юн “Ажил ихтэй байгаа ч биднийг цаг зав гарган хүлээн авч байгаад баяртай байна. Хоёр талын ижил түвшний байгууллагын харилцаа найрсаг байсан, цаашид ч энэ байдал үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаа. Та бүхний тавьсан хамтран ажиллах саналаас зарим асуудлыг судалж үзье. Нааштайгаар шийдэгдэх саналууд ч байна” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12