07 сарын 21-ны өдрийн зурхай

2016-07-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 7 сарын 21, Бархасвадь гараг. Билгийн тооллын 17, Булаагч одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Хонь

Өглөөгүүр тайван, сэтгэл хангалуун байна. Оройны чухал үйл явдалд бэлтгэхийн тулд бүтэн өдрийг зарцуулах бололтой. Жагсаалт гарган, ангилж бичвэл хэрэгтэй. Бусдын хатуу үгийг сонс. Зүрхийг тань догдлуулдаг нэгэнтэй богино хугацаанд уулзаж амжихыг бод. Гэхдээ цаашид үргэлжлүүлэхийг хүсвэл бүү яар. Түүнд шахалт үзүүлэх хэрэггүй.

Үхэр

Үхрийн ордныхон өөрийн гэр бүл найз нөхдөөрөө бахархана. Гэртээ байж зарим нэг зүйлийг дахин засварлана. Тааварлаагүй нөхцөл байдалтай тулгарсан үед бизнесийн зарим нэг төлөвлөгөөнд саад учруулах болно. Гэвч асуудлууд маш амархан шийдэгдэх болно. Усанд сэлэх, дэлгүүр хэсэх, ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд дугуй унах зэргээс өөртөө таатайг нь сонгоорой. Ганц бие үхрийн ордныхон найзуудын харилцаандаа сөргөлдөөнтэй байх болно. Таны романтик байдал ойр дотно харилцааг бий болгоно.

Ихэр

Өнөөдөр ямар ч дарамтгүйгээр амрахад хамгийн тохиромжтой  үе юм. Сэтгүүл зүй таны бичих авъяасыг улам тодруулж өгөх бөгөөд санаанд орж ирсэн зүйлээ хурдан тэмдэглэж авч хэвш. Энэ бүх шинэ санаануудаа сайтар бодож тунгааж бай. Урлагийн мэдрэмж маш өндөр байна. Хэрвээ та өөрийн авъяаст сэтгэл хангалуун бус байгаа бол алдартай уран бүтээлчийн үзэсгэлэнд оч. Энэ нь таньд шинэ санаа өгнө. эсвэл жүжиг үзэж таашаал ав.

Мэлхий

Хувиараа хөдөлмөр эрхлэгч мэлхийнүүдийн хувьд байгаа байдлаа хэвээр нь орхих уу эсвэл өргөжүүлэх үү гэдэг асуудал босч ирж магадгүй. Бизнесийн асуудлаар  сэтгэлээ их зовоох хэрэггүй. Зөн совингоо дагаж, яг одоо юу хиймээр байна, түүнийгээ л хий. Мөнгөөр бүх юм шийдэгдэхгүй гэдгийг санаж байх нь зүйтэй. Утга учиртай амьдрах нь хамгийн чухал зорилго чинь байх ёстой.

Арслан

Таныг мэдэрч байсан зүйл гэнэт өөрчлөгдөх бололтой. Тахин шүтдэг хүнтэйгээ адил болгохыг хүсч эхэлнэ. Байгаа зүйлсийг байгаагаар нь хүлээж ав. Сэтгэл санаагаа амрааж тайван байх нь чухал. Зүрх сэтгэл таныг хаашаа дуудаж байгааг сонс. Нээлттэй байж, баяр хөөрийг мэдрэн өөрөөсөө юу ч бүү харамла. Зурагтын өмнө суух юм уу компьютерийн онлайн тоглоом тоглохыг хүсэх байх. Хэл амаа цэгнэж байхыг зөвлөе. Эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хэрэглэж, чихрийн төрлийн зүйлээс хол байгаарай.

Охин

Өвөрмөц онцгой газарт очсоноор та эрч хүчээ сэлбэх болно. Ямар нэг сэтгэл зүйн уулзалт цуглаанд очсоноор оюун ухаан сэргэнэ. Дутуу үлдээсэн ажлаа дуусгаарай. Хэрвээ та ажлаа эртхэн эхэлж чадвал маш олон ажлыг асар богино хугацаанд амжуулна. Хэдийгээр амьдралд хүссэн бүх зүйлээ авах боломжгүй ч яг одоо өөрийн зарим мөрөөдлөө биелүүлэхийг зорь. Урьдчилан төлөвлөсөн уулзалт арга хэмжээ сунжирч мэдэх бөгөөд өмнө нь бага зэрэг дуг хийгээ давахад гэмгүй.

Жинлүүр

Чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Шинэ танил таны амьдралд сөрөг дүрд тоглох тул бусдын нөлөөнд автахаас болгоомжил. Сарын дунд үед хэт ачаалал авах нь эрсдэл учруулна. Хуурамч амлалтанд итгэн нөхцөл байдлыг буруу дүгнэснээс болж уран бүтээл, худалдаа арилжааны ирээдүйн ажилд алдагдал гарна. Энэ нь таны амьдралд том сургамж болно. Амьдралд гэнэтийн эргэлт гарч, шинэ мэдээ ирнэ. Галаар өөрийгөө ариусга.

Хилэнц

Гэр бүлийнхэнтэйгээ, хамаатнуудтайгаа уулзах далимаар өмнө ярьж чадаагүй бүхнээ дэлгэх боломж олдоно. Мөнгөө хадгалж, байрандаа шинээр засвар хийх тухай тохиролцох зэргээр орон гэрийнхээ тав тухд ихэд анхаар. Одоогийн амьдралын хэв маяг танай гэрийн төсвийг хоосруулж байгаа тул зарлагаа багасгах цаг болжээ. Тэгвэл та өр зээлээ хянаж чадна.

Нум

Үдээс өмнө их ажилаа амжуулчихаад ойгоор зугаалах эсвэл цэцэрлэгт хүрээлэнгээр алхахад тааламжтай. Таныг үл мэдэгдэх аюулын өөдөөс сөрөн зогсох гэнэтийн мэдээ ирж магадгүй. Хайртай дотны хүнтэйгээ харилцахдаа болгоомжгүй хэлсэн үг, болчимгүй гаргасан үйлдэл удаан хугацааны турш үл ойлголцох шалтгаан болж болзошгүй. Гэр бүлд таагүй уур амьсгал үүсч мэдэх тул зүгээр л ном сонин унших зэргээр оройг өнгөрүүлэх хэрэгтэй.

Матар

Пүрэв гараг. Бүх зүйлд хандах харьцаа сайжирна. Таныг зорилгодоо хүрч урагшлахад тань тусласан хэн нэгэнд  сайхан сэтгэгдэл төрүүлэхэд амар хялбар болно. Хөлсний сууц, өөрийн болон хамтрагчийн өрийг нэгтгэн хамтарсан зээл авах ч сайхан санаа. Ингэвэл сарын эргэн төлөлт бага тусаж, сэтгэл санаа амар байх тул та тооцоод үз. Од эрхсийн нөлөөгөөр хайр дурлалын харилцаа эерэг байх тул та хайр сэтгэлдээ хэр анхаарал тавина, тэр чинээгээр үр шимийг нь хүртэнэ

Хумх

Өөртөө итгэлтэй байж нөхцөл байдал таагүй санагдсан ч эерэгээр сэтгэ. Эрүүл мэнддээ онцгой анхаар. Хэрэв өвдсөн бол байгалиас гаралтай уламжлалт эмчилгээний талаар судалж үзэх хэрэгтэй. Мөнгөний төлөө хэт их хөөцөлдвөл гэр бүлээ алдаж болзошгүй. Бусдын тавьсан мэхэнд унахгүй байхыг хичээ. Идэвх санаачилгатай бай. Мөнгөний асуудалд илүү бодитой хуаалаг хандвал буцаад хэвийн амьдралдаа орж чадна.

Загас

Зөвлөгөө болон тусламж хэрэгтэй хүмүүс таны энэрэнгүй байдалд таны татагдах болно. Хэрвээ та өөрийн саналаа дэмжүүлмээр байгаа бол санаачлагатай байх хэрэгтэй. Ажил хэргийн талаар өөрийн зөн совиндоо найд. Шаргуу хөдөлмөрч бүтээлч байх нь таны др төрхийг улам тодотгож өгнө. Таны сэтгэл хөдлөлөөс шалтгаалан харилцаа холбоонд тань өөрчлөлт гарч магадгүй.

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

1 цаг 7 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

1 цаг 7 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

19 цаг 35 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Өчигдөр 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Уржигдар 12 цаг 21 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

2025-08-12